gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -22
  • Зурхай
     1.19
  • Валютын ханш
    $ | 3562₮
Цаг агаар
 -22
Зурхай
 1.19
Валютын ханш
$ | 3562₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -22
Зурхай
 1.19
Валютын ханш
$ 3562₮
  • Бүгд
  • Live
  • Фото
  • Видео
  • Зурган өгүүлэмж
"Экологид ээлтэй байхын тулд хүн бүр байгаль орчны салбарт ажилладаг, ой судлаач байх албагүй"

"Экологид ээлтэй байхын тулд хүн бүр байгаль орчны салбарт ажилладаг, ой судлаач байх албагүй"

“Ой, тогтвортой байдал, эмэгтэйчүүд” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, доктор Д.Дэлгэржаргал “Ногоон хөгжлийг дэмжсэн тодорхой бодлого гаргаж хэрэгжүүлбэл Засгийн газраас үзүүлэх хамгийн том дэмжлэг болно” гэв.

Нийгэм
2024-08-22
 24
Facebook
Twitter

“Ой, тогтвортой байдал, эмэгтэйчүүд” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, доктор Д.Дэлгэржаргал “Ногоон хөгжлийг дэмжсэн тодорхой бодлого гаргаж хэрэгжүүлбэл Засгийн газраас үзүүлэх  хамгийн том дэмжлэг болно” гэв.  

“Монголын ойн салбарын шинэчлэл” сэдэвт сургалт энэ сарын 20-21-нд Улаанбаатарт амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтыг Словенийн элчин сайдын яамны дэмжлэгээр явуулав.

Улаанбаатар болон зарим орон нутгаас ойн салбарын мэргэжилтнүүд болон Словенийн Ойн албаны гүйцэтгэх захирал Алеш Полянек, Ойн хүрээлэнгийн захирал, доктор Нике Кражнк нар Дамбадаржаа дахь мод үржүүлгийн газартай танилцсан юм.

Олон жилийн турш ажиллуулж ирсэн энэ газарт шилмүүст мод буюу Монгол орны зонхилох моддыг үржүүлдэг. Мөн жимс, жимсгэнийн мод сөөг үржүүлдгээрээ ойн мэргэжилтнүүдийн анхаарлыг татав.

Словенийн Ойн албаны гүйцэтгэх захирал Алеш Полянек: “Мод үржүүлэг маш чухал. Учир нь ямар нэг шалтгаанаар доройтож хомсдсон ойг нөхөн сэргээх нөөцөө бэлдэж байна гэсэн үг юм. Бид мод үржүүлэгт тарих үрээ хүлээн зөвшөөрөгдсөн, баталгаажуулсан газраас л авдаг. Ингэж үрээ ургуулаад, ойжуулалтад шилжүүлж, нөхөн сэргээлтэд гаргадаг. Энэ бүх үйл явц хяналт дор, шаардлагын дагуу явагдана. Ингэснээр илүү зохион байгуулалттай байдаг” гэв.

Анх найман сарын өмнө Монголд ирсэн Словенийн Ойн хүрээлэнгийн захирал, доктор Нике Кражнк “Найман сарын дараа ирэхэд “Ой, тогтвортой байдал, эмэгтэйчүүд” ТББ байгуулагдаад, ойн салбар дахь эмэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэж, сургалтууд зохион байгуулан, маш олон ажил амжуулсан байгааг харахад бахархалтай байна.

Энэ сургалт зөвхөн нийслэлд биш, орон нутагт ч зохион байгуулж байгаа тул илүү өгөөжтэй. Монголд хэрэгжүүлж буй “Нэг тэрбум мод” хөдөлгөөн, ногоон хөгжлийг түүчээлэхдээ бүх түвшинд тэнцвэртэй мэдээлэл хүргэж, хамтран ажиллаж байгаа нь давуу тал юм” хэмээн хэллээ.

Ой, тогтвортой байдал, эмэгтэйчүүд холбооны удирдах зөвлөлийн гишүүн, доктор Д.Дэлгэржаргалын хэлснээр “Ногоон хөгжил гэдэг нь нийгмийн  хөгжлөө байгальд ээлтэйгээр явуулна гэсэн санаа юм. Албан байгууллагууд, хөгжлийн нэг хэсэг болсон хүмүүс бүгд “Нэг тэрбум мод” хөтөлбөрт хувь нэмрээ оруулсаар байна.

Бид алхам тутамдаа ахиц дэвшил гаргасаар байгаа. Гэхдээ мэргэжлийн байгууллагууд, иргэдийн хамтын оролцоогоор ногоон хөгжил илүү бодитой болно. Хүрээлэн буй орчинд ээлтэй, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалсан хөгжлийн чиг баримжааг баримталж хөгжихийн тулд бусад орны туршлагаас суралцах шаардлагатай. Энэ сургалтаар Словенийн Ойн хүрээлэнгийн эрдэмтэд хэрхэн ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, экосистемийн тэнцвэртэй байдлыг хадгалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах мэдлэг туршлагаасаа хуваалцлаа.

Экологид ээлтэй байхын тулд хүн бүр байгаль орчны салбарт ажилладаг, ой судлаач, ойн мэргэжилтэн байх албагүй. Хамгийн чухал нь хийж буй үйл ажиллагаа бүхэн нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, болж өгвөл бүр эерэг нөлөөтэй байх мэдлэгтэй байх нь чухал ” гэсэн юм.

Манай оронд ойн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан хоёр өдрийн сургалтыг хэрэгжүүлжээ.

Д.Дэрэм

  • Япон, Өмнөд Солонгосын удирдагчид хамтдаа бөмбөр тоглож олныг хөгжөөв
    Япон, Өмнөд Солонгосын удирдагчид хамтдаа бөмбөр тоглож олныг хөгжөөв
    2026-01-16
  • "Ард түмэн мөнгө тараахыг дэмжихээ больжээ"
    "Ард түмэн мөнгө тараахыг дэмжихээ больжээ"
    2026-01-15
  • ФОТО: “Малын эмч нар өтөг бууц дунд маш хүнд нөхцөлд ажилладаг, гэвч үнэлэмж алга”
    ФОТО: “Малын эмч нар өтөг бууц дунд маш хүнд нөхцөлд ажилладаг, гэвч үнэлэмж алга”
    2026-01-12
  • Малын эмч нар тайван жагсаал эхлүүлэв
    Малын эмч нар тайван жагсаал эхлүүлэв
    2026-01-12
  • ФОТО: "Алтан бөмбөрцөг" наадмын улаан хивсний ёслолоос
    ФОТО: "Алтан бөмбөрцөг" наадмын улаан хивсний ёслолоос
    2026-01-12
  • "СЭМҮТ-ийн хатуу хяналтад байх ёстой хүн яагаад гадуур чөлөөтэй явах болсныг шалгах хэрэгтэй"
    "СЭМҮТ-ийн хатуу хяналтад байх ёстой хүн яагаад гадуур чөлөөтэй явах болсныг шалгах хэрэгтэй"
    2026-01-08
  • "Өнөөдрийн байдлаар автобензиний 15 хоногийн нөөцтэй байна"
    "Өнөөдрийн байдлаар автобензиний 15 хоногийн нөөцтэй байна"
    2026-01-08
  • Цэнгэлдэх хүрээлэн дэх мөсөн хотхоноор 10 мянга гаруй хүн үйлчлүүлжээ
    Цэнгэлдэх хүрээлэн дэх мөсөн хотхоноор 10 мянга гаруй хүн үйлчлүүлжээ
    2026-01-05
  • ФОТО: Салютаа буудуулж 2026 оноо угтан авлаа
    ФОТО: Салютаа буудуулж 2026 оноо угтан авлаа
    2026-01-01
  • ФОТО: Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах "Улаанбаатарын мөнгөн шөнө" шоу тоглолтоос
    ФОТО: Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах "Улаанбаатарын мөнгөн шөнө" шоу тоглолтоос
    2025-12-31
  • ФОТО: 2025 оны онцлох үйл явдлууд ГЭРЭЛ ЗУРАГТ
    ФОТО: 2025 оны онцлох үйл явдлууд ГЭРЭЛ ЗУРАГТ
    2025-12-31
  • ФОТО: Д.Амарбаясгалангийн нээсэн намрын чуулганыг Н.Учрал хаав
    ФОТО: Д.Амарбаясгалангийн нээсэн намрын чуулганыг Н.Учрал хаав
    2025-12-31
  • ФОТО: Намрын чуулганы отгон хуралдаан
    ФОТО: Намрын чуулганы отгон хуралдаан
    2025-12-31
  • "Өнөөдрийг ажил хэрэгч өнгөрөөх санал дэвшүүлж байна"
    "Өнөөдрийг ажил хэрэгч өнгөрөөх санал дэвшүүлж байна"
    2025-12-31
  • ФОТО: “Улаанбаатар театр”-ын их засвар дуусаж, улсын комисс хүлээн авлаа
    ФОТО: “Улаанбаатар театр”-ын их засвар дуусаж, улсын комисс хүлээн авлаа
    2025-12-25
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа
    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа
    2025-12-23
  • ФОТО: Дарга нар дээшээ... Залуучууд гадагшаа...
    ФОТО: Дарга нар дээшээ... Залуучууд гадагшаа...
    2025-12-22
  • "Засгийн газрын үгийг дагавал Монголбанкны хамгийн муу Ерөнхийлөгч болно шүү"
    "Засгийн газрын үгийг дагавал Монголбанкны хамгийн муу Ерөнхийлөгч болно шүү"
    2025-12-18
  • Ажил олгогч та үүнийг мэдэх үү?
    Ажил олгогч та үүнийг мэдэх үү?
    2025-12-18
  • ФОТО: Төв талбайд мөсөн баримал урлаж байна
    ФОТО: Төв талбайд мөсөн баримал урлаж байна
    2025-12-17
  • 13-15 насны хүүхэд хөнгөн хөдөлмөр эрхэлж болох ч хориглосон ажлын жагсаалт гэж бий
    13-15 насны хүүхэд хөнгөн хөдөлмөр эрхэлж болох ч хориглосон ажлын жагсаалт гэж бий
    2025-12-17
  • "Малын индексжүүлсэн даатгалаар 2024 онд Сүхбаатар аймгийн малчин ₮86 саяын нөхөн төлбөр авсан"
    "Малын индексжүүлсэн даатгалаар 2024 онд Сүхбаатар аймгийн малчин ₮86 саяын нөхөн төлбөр авсан"
    2025-12-12
  • Флоридад хурдны зам дээр онгоц ослын буулт хийжээ
    Флоридад хурдны зам дээр онгоц ослын буулт хийжээ
    2025-12-11
  • “Ийм хүүгээр 30 жил явж болохгүйг би тэр даруй ойлгосон, тэгээд хэлэлцээр хийсэн”
    “Ийм хүүгээр 30 жил явж болохгүйг би тэр даруй ойлгосон, тэгээд хэлэлцээр хийсэн”
    2025-12-10
  • Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Н.Багабанди нар гэрчээр иржээ
    Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Н.Багабанди нар гэрчээр иржээ
    2025-12-10
  • Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэж юу вэ?
    Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэж юу вэ?
    2025-12-05
  • “Гэр бүл цуцлуулснаас хойш хүүхэдтэйгээ уулзахгүй бол шийтгэл оногдуулна”
    “Гэр бүл цуцлуулснаас хойш хүүхэдтэйгээ уулзахгүй бол шийтгэл оногдуулна”
    2025-12-04
  • "Малчид Сүхбаатарын талбайд ирж жагсахгүй болохоор дээрэлхэж байгаа юм уу"
    "Малчид Сүхбаатарын талбайд ирж жагсахгүй болохоор дээрэлхэж байгаа юм уу"
    2025-12-04
  • ВИДЕО: Морь унаач хүүхдүүд цалингаа авч чадаж байна уу?
    ВИДЕО: Морь унаач хүүхдүүд цалингаа авч чадаж байна уу?
    2025-12-04
  • ФОТО: Увс аймагт 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо
    ФОТО: Увс аймагт 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо
    2025-12-04
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан