-Канад Улсын Торонто хотоос сэтгүүлч Б.Нямдарь мэдээлж байна-
Монгол Улсын экспортын орлогын 80-90 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарыг төгөлдөржүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, тогтвортой үйл ажиллагааг өргөжүүлэхэд бид дэлхийн хэмжээний томоохон уулзалт, чуулганд оролцох нь ихээхэн үр дүнтэй билээ.
Тиймдээ ч Канад Улсын Торонто хотноо 2024 оны гуравдугаар сарын 03-6-ны өдрүүдэд болж буй “Олон улсын ашигт малтмалын хайгуул, олборлолтын 92 дахь удаагийн "PDAC 2024" чуулга уулзалтад Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтарсан баг оролцож байна.
Дэлхийн 130 гаруй орны уул уурхайн салбарын бодлого тодорхойлогчид, хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгч, үйлдвэрлэгчид оролцож буй энэхүү PDAC 2024 чуулга нь нэг үгээр дэлхийн уул уурхай, ашигт малтмалын салбарынхан нэг дор чуулж, хамтран ажиллах боломж, ирээдүйгээ тодорхойлдог хамгийн том арга хэмжээ юм. 1932 онд анх зохион байгуулагдсан цагаасаа хойш энэхүү чуулганд оролцогчдын цар хүрээ улам өргөжиж өнөөдрийн байдлаар 1100 гаруй оролцогч, 700 илтгэгчийг хамруулаад буй дэлхийн эрдэс баялгийн салбарынхны хувьд томоохон арга хэмжээ болоод удаж байна. Тодруулбал Канад, Автрали, Чили гэх мэт ашигт малтмалын нөөц ихтэй, уул уурхайн технологи, ноу-хау арвин туршлагатай томоохон улсууд жил бүр тогтмол оролцож, ихээхэн ач холбогдол өгдөг билээ.
"ДЭЛХИЙН УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ТҮНШҮҮД ХАМТРАН АЖИЛЛАХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХИЙГ ЭРМЭЛЗЭЖ БАЙНА"
Энэ жилийн PDAC 2024 чуулганд Канадын Эрчим хүч, байгалийн нөөцийн сайд, Парламентын нарийн бичгийн дарга Марк Жи Серре хэлсэн үгэндээ:
Уул уурхайн бизнесийн амжилттай үйл ажиллагааг үргэлжлүүлэхийг хүсвэл мэдээж өөрчлөлтөд дасан зохицож, бусдаасаа суралцах шаардлагатай билээ. Ямар ч засгийн газар иргэддээ үр дүнтэй үйлчлэхийг эрмэлздэг ба аливаа өөрчлөлтөд ухаалгаар хариу өгөх, оновчтой бөгөөд шийдэмгий арга хэмжээ авах ёстой байдаг. Бид сайн боловсролтой, өндөр бэлтгэгдсэн ажиллах хүчин, сэргээгдэх эрчим хүч, уул уурхайн, хайгуулын технологийн компаниудтай туршлага солилцох, дэлхийн томоохон эдийн засгийн түншүүдтэй хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийг эрмэлзэж байна.
Мөн PDAC-2024 чуулгад тусгайлан зассан бүүтүүдэд /асарт/ Монгол Улсын уул уурхайн салбар болон компаниудын танилцуулга, хөрөнгө оруулагчдад олгох боломж, давуу талыг сонирхогчдод танилцуулж байлаа.
“БИД МАШ ЗӨВ АРГА БАРИЛААР, ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЗОРИЛГЫГ БАРИМТАЛНА”
УУХҮ-ийн Сайд Ж.Ганбаатар:
- PDAC чуулганд уул уурхайн салбар нь хөгжиж байгаа, хөрөнгө оруулалт татдаг улсууд өөрсдийнхөө чадамжийг танилцуулах бүүтээ засаж оролцдог ба Монгол Улсын хувьд хоёр дахь жилдээ бүүт танилцуулгатайгаар оролцож байна. Ингэснээр Монгол Улс уул уурхайн хөгжил хаашаа чиглэж, ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтойг зарлаж буй хэрэг. Хоёрдугаарт, "Монголын өдөр" тусгайлсан арга хэмжээ зохион байгуулж Монголд хөрөнгө оруулж буй гаднын томоохон компаниуд болох "Эрдэнэс Монгол", "Оюу толгой", "Орана майнинг" зэрэг компаниуд танилцуулгыг хийнэ. Өнгөрсөн хугацаанд болсон "Mining week" арга хэмжээ таван өдөр үргэлжилсэн ч оролцогчдын тоо буураагүй нь Монгол Улсыг сонирхогчдын тоо эрс нэмэгдсэнийг илтгэж байна. Тиймээс бид маш зөв арга барилаар, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилгыг баримтлах болно.
Хайгуулын компаниудын шаардлагыг хангасан дата мэдээлэл бэлтгэх ажилд 40 тэрбум төгрөгийг төсөвлөсөн ба олон улсын тендер зарласан. Энэхүү ажлын дараа магадгүй дараагийн "Оюу Толгой", "Эрдэнэс Тавантолгой"-г хайж олох хэрэгтэй ба Монгол Улсад бүрэн чадамж нь бий. Бид цөөн хэдэн уурхайгаа тойрч ярьсаар байвал хөгжихгүй, дараа дараагийн орд, уурхайг нээж шинэ алхмуудыг хийх шаардлагатай юм. Тиймээс Монгол Улсын эдийн засагт гол нөлөө үзүүлдэг уул уурхайг солонгоруулж, орчин үеийн шаардлагад нийцүүлэх, өндөр технологийн түүхий эдийг хайж болох, хайгуулын компаниудын сонирхлыг татах нь чухал.
Салбарын сайдын дээр дурдсанчлан, Монгол улсад ашигт малтмалын дата цуглуулах, мэдээллийн бааз бий болгохоор олон улсад тендер зарласан ба газрын баялаг, ашигт малтмалын судалгааг агаараас соронзон долгионы тусламжтайгаар хийдэг компаниудын төлөөллүүдээс энэ талаар товч тодрууллаа.
Канадын "SGL-Сандер Геофизик" агаарын соронзон судалгааны компанийн менежер Малколм Аргайл:
Бид газрын гүнд ашигт малтмал, ховор элемент байгаа эсэхийг агаараас соронзон судалгааны тусламжтайгаар илрүүлдэг төхөөрөмжийн үйлчилгээг үзүүлдэг. Манай компанийн хувьд Монголд ажиллах нөөц боломж бий. Өөрөөр хэлбэл бид тухайн бүс нутгийн газрыг судлах, тандах хайгуулыг Монголд хийх бүрэн боломжтой. Мөн зөвхөн газрын баялаг, ашигт малтмал гэлтгүй бид гүний усыг ч илрүүлэх боломжтой.
Австрали Улсын "Хcaliburmp" компанийн бизнес хөгжлийн менежер Мэтт Бломфилд:
- Бидний "Xcalibur Smart Mapping" нь ашигт малтмал, эрчим хүч, байгаль орчны нөөцийн хайгуул, үнэлгээний өргөн хүрээний дэвшилтэт үйлчилгээ, технологийг санал болгодог. Бид геофизикийн системээр тоноглогдсон 12 агаарын хөлгөөс бүрдсэн флоттой ба гадаргын доорх болон гадаргын шинж чанарыг тодорхойлох, чухал ашигт малтмал, устөрөгч, газрын гүний дулаан зэрэг байгалийн нөөцийн боломжит бүсүүдийг илрүүлэх зорилгоор улс орон, газрын зураглал гаргадаг. Бидний үйл ажиллагаа Монголын газар нутаг, нөхцөлд таарч байгаа тул энэ чиглэлд ажиллах боломжтой гэж харж байна.
PDAC 2024 чуулган өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа ба нээлтийн фото мэдээллийг хүлээн авна уу.