XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөөний нар мандахыг харах ёслол боллоо.
Монголчууд цагаан сарын шинийн нэгний өглөө ирэх жилийн өнгө болсон анхны нар мандахыг харж мөнх хөх тэнгэр, алтан шаргал нарандаа хувь заяагаа даатган хүслээ шивнэж, сүүн цацлаа өргөсөөр ирсэн билээ. Шинийн нэгний өглөө мандах анхны нарыг харах юм бол тэр жилдээ жавхаатай, ажил үйлс амьдрал нь өөдрөг байна, санасан бүхэн сэтгэлчлэн бүтнэ хэмээн бэлгэшээдэг билээ.