Мэдээний тэргүүлэгч сайтуудын нэг болох GoGo.mn-ийн сэтгүүлч, зураглаач, зураач нар манай оронд өрнөсөн үйл явдлын мэдээг шуурхай дамжуулан, олон нийтийн мэдэх эрхийг хангахын төлөө, мэргэжлийн ёс зүйгээ баримталж, хичээнгүйлэн ажилласан нэг жил өнгөрлөө.
2022 онд бид нийт 12,519 мэдээ, ярилцлага, сурвалжилга, нийтлэл, шууд дамжуулалт, видео нэвтрүүлэг, комик, постер, аудио, фото, визуал дата, инфографик зэрэг олон төрөлт контентыг бэлтгэн ажиллалаа.
GoGo.mn сайт 2007 онд уншигчдад хүрснээс хойш 15 дахь жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Ойн хүрээнд бид технологи, өнгө төрхөө өөрчилсөн сайтынхаа шинэ хувилбарыг уншигч Та бүхэнд өнгөрсөн зургаадугаар сард танилцуулсан. Энэ өөрчлөлтийг хийхдээ технологийн дэвшилд тулгуурлаж, хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцүүлэн хүртээмжтэй, энгийн бөгөөд минимал хэв маягийг эрхэмлэв.

Мөн бид энэ онд дараах шинэ булангуудыг Уншигчдад зориулан нээв.
Сэтгүүлч Г.Тэгшсүрэнгийн санаачлан эхлүүлсэн "ГУТАЛ" буланд 14 контент бий. “Хүн бүр гуталтай. Гутал бүрийн цаана амьдрал бий...” хэмээн эхлэх энэ сурвалжилгаар Төв талбай дахь жагсагчид, ТҮК-ийн ажилчид, захын хороололд амьдардаг иргэд, хүүхдээ орхиод хилийн чанадыг зорих ээж гээд манай нийгмийн олон өнгө төрхийг илтгэх хүмүүсийн түүхийг харуулдгаараа онцлог.
Сэтгүүлч Б.Нямдарь “Гаднынхны нүдээр Монгол” цувралыг санаачлан, манай улсад түр саатан ажиллаж амьдарч буй гадаад хүмүүсийн ярилцлагыг эхлүүлэв. Тэд Монгол орны талаарх сэтгэгдлээ илэн далангүй хуваалцаж, зорьж ирсэн хэргийнхээ талаар уншигчидтай хуваалцдаг.
Залуу сэтгүүлч О.Хандмаа “Хүний түүх” цуврал ярилцлагын булангаа эхлүүлэв. Хүн бүр ярих түүхтэй, бахархах мөчтэй бас харуусан гомдох гашуун сургамжийг тээн амьдардаг. Харин тэр бүхнээ ил гарган, бусадтай зоригтой хуваалцах нь ховор. Дотроо уудалсан, уучлал эрсэн, элдэв хачиргүй ч үнэн түүхийг эдгээр ярилцлагууд хүргэдэг.

GOGO.MN ВВС-ГИЙН “50:50” ТӨСЛИЙН АЛБАН ЁСНЫ ТҮНШ БОЛЛОО
![](https://mgl.gogo.mn/newsn/thumbnail/1000/images/c/2022/07/296329-25072022-1658741457-1454248844-equality_project.jpg)
Жендэрийн тэгш байдлыг хангахад хэвлэл мэдээлэл томоохон үүрэгтэй. Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийгмийн тусгал болж, янз бүрийн төлөөллийн дуу хоолойг уншигч, сонсогч, үзэгчдэдээ тэгш хүргэх учиртай.
Энэ хүрээнд GoGo.mn сайт BBC-гийн “50:50 The Equality Project” /Тэгш байдал төсөл/ төсөлтэй албан ёсоор түншилсэн Монголын анхны мэдээллийн сайт болов. Бид мэдээ, нийтлэл зэргийг боловсруулах явцдаа эх сурвалжуудаа хүйсээр ангилдаг болов. Ингэхдээ зөвхөн бидний хяналтад байдаг хувь нэмэр оруулагчдыг л тооцдог. Тухайн мэдээний гол эзэн болсон хүнийг (сонирхлын бүлгийн эх сурвалжийг) бүртгэхгүй, харин сурвалжлагч сонгож болох бусад эх сурвалжийг бүртгэж, хүйсийн тэгш байдлыг анхаарч байна.
Өөрөөр хэлбэл бид ярилцлага авах, иш татахдаа эмэгтэй эх сурвалжуудыг эн тэнцүү оруулж, шинэ дуу хоолойг уншигчдад хүргэхийг зорив. Мөн энэ хөтөлбөрт хамрагдсанаар үндэсний болон бэлгийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээг хүртээмжтэй хүргэх үүрэг хүлээсэн юм. Иймд бид видео контентуудаа дохионы хэлмэрчтэй хамтран бүтээж эхлэв.

GOGO.MN-ИЙН СЭТГҮҮЛЧИД ШИЛДГЭЭР ШАЛГАРАВ
![](https://mgl.gogo.mn/newsn/images/ck/2022/12/30/Collage_Maker-30-Dec-2022-02.00-PM-140045-962572239.jpeg)
"Эмэгтэй хүний эрх хамгаалагч зоригтон-2022" хөрөг найруулгын мультимедиа уралдаанд GoGo.mn сайтын сэтгүүлч О.Хандмаа, Г.Тэгшсүрэн, зураглаач Г.Өнөболд нарын хамтран бэлтгэсэн "Чимээгүй зоригтон" бүтээл тэргүүн байрт шалгарлаа.
Хүний Эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмнести Интернэшнл, Монголын Эмэгтэйчүүдийн Сан, Монголын эрэн сурвалжлагчдын төлөө төв, Оюу Толгойн Хяналт ТББ-ууд хамтран "Эмэгтэй хүний эрх хамгаалагч зоригтон-2022" хөрөг найруулгын мультимедиа уралдааныг есдүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 20-ны хооронд зохион байгуулсан юм.
Мөн энэ оны 9-р сард Хаан банк сан, МҮОНРТ-тэй хамтран зохион байгуулсан “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы хүрээнд сэтгүүлчдийн дунд зарласан шилдэг бүтээлийн уралдаанд сэтгүүлч Э.Энхмаа оролцож, “18 настай залуу та цусны даралтаа хэмжсэн үү?” нийтлэлээрээ дэд байр эзлэв.
“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс хэвлэл мэдээллийн агуулга дахь жендерийн тэгш бус байдал, хэвшмэл ойлголтыг халах зорилгоор гэрэл зургийн уралдааныг энэ сард зохиосон. Олон улсын Хүний эрхийн өдөрт зориулсан уг уралдаанд манай гэрэл зурагчид амжилттай оролцож, тэргүүн болон дэд байрыг эзлэв. Нийт 60 гаруй гэрэл зураг уралдаанд ирснээс шилдэг 30 бүтээлийг “Мэдрэмжтэй мэдээлье” нийгэм, улс төрийн манлайлагч эмэгтэйчүүдийн "ӨРТӨӨЧИЛСӨН" үзэсгэлэнд дэлгэсэн юм.

Авлигатай тэмцэх газраас “Монголын эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв”-тэй хамтран авлига, ашиг сонирхлын улмаас хохирсон нийтийн эрх ашиг, хулгайлагдсан боломж, эрх нь зөрчигдсөн иргэн, хуулийн этгээд, албан тушаалтны бодит түүхийг эрэн сурвалжлан нийтэд хүргэх, авлигын хор хөнөөлийг ухуулан таниулах зорилгоор “Түүний түүх” сэдэвт Storytelling сэтгүүл зүйн бүтээлийн уралдааныг зохион байгуулж, оролцогчдын бүтээлийг шалгаруулсан.
Тус уралдаанд манай сэтгүүлч А.Наранцацрал "Та бусдын нэг боломжийг хулгайлахад тэр бүхнээ алдаж байх вий" бүтээлээрээ тэргүүн байрын шагнал хүртэв.

GOGO.MN-ИЙН БАГ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?
GOGO.MN-ИЙН БАГ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?
![](https://mgl.gogo.mn/newsn/images/ck/2022/12/30/295351-24062022-1656046645-1025003531-new21-133144-1185826158.jpeg)
Бид 2007 оноос хойш 15 жил, 5475 хоног, 131,400 цагийн турш хамт байсан үзэгч, уншигчдадаа зориулан GoGo.mn-ийн камер, микрофоны ард хэн ажилладгийг танилцуулахыг зорьж "GoGo-ийн АРД" контентыг бэлтгэн, нийтэлсэн юм.
Энэ удаад их ажлаас түр амсхийж хамт олонтойгоо ярилцах, тэднийг хүнийх нь хувьд тодорхойлох сонирхолтой үүрэг GoGo.mn сайтын хамгийн отгон ажилтан Г.Тэгшсүрэнд оногдсон. Түүний хамт олноо хэрхэн тодорхойлсныг ЭНД-ээс унших боломжтой.
15 жилийн турш GOGO.MN-тэй хамт байсан эрхэм уншигч, хамтрагч байгууллага, хамт олон та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, шинэ жилийн мэнд дэвшүүлье.

Бидэнтэй хамт байж, манай багийн бүтээсэн контентуудыг шимтэн уншдаг Та бүхэндээ баярлалаа. Мөн GOGO.MN-ийг сонгон хамтран ажилладаг түншүүд, бизнесийн байгууллагууддаа талархал илэрхийлье.