Иргэн Болд /нэрийг нь өөрчлөв/ 33 настай, нэгэн аймгийн төвд банканд ажилладаг, суугаа ажилтай учир хөдөлгөөний дутагдалтай, ажлын ачаалал, стресс ихтэй. Түүний биеийн өндөр 173 см, жин 100 кг. Артерийн даралтаа гэрийн нөхцөлд хэмждэг бөгөөд даралтын аппарат нь ихэвчлэн 140-150-ыг заана. Хэвийн даралт 90-130-ын хооронд хэлбэлзэх ёстой атал Болд үргэлжийн даралт өндөртэй явдаг. Гэвч ямар нэг арга хэмжээ авдаггүй агаад шилэн хүзүүгээр хөших, толгой өвдөх зэрэг зовуурь илрэх үед хаа нэг даралтын эм ууж, зовууриа дарах төдий. Мөн өдөрт 10-20 ширхэг янжуур татдаг, бага насны хоёр хүүхэдтэй энэ залуу ажил, гэрийн хооронд байнга машинаар зорчино. Энэ бол түүний банканд ажиллах болсноос хойш сүүлийн 10-аад жилд тогтсон амьдралын хэв маяг.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн /УГТЭ/ эмч мэргэжилтнүүдийн баг цусны даралт ихсэлтийг эрт илрүүлэх зорилгоор орон нутагт ажиллах үед иргэн Болд үзүүлж, амьдралдаа тохиолдож болох том эрсдэлээс аврагдах боломж олджээ.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний шигдээсийн тасгийн эмч Г.Мөнхтулга, Болд шиг эрсдэлтэй, цус даралт ихсэлттэй атлаа эмнэлэгт ханддаггүй хүмүүс орон нутагт үзлэгээр явах үед маш олон таарсан. Цусны даралт ихсэх өвчин залуужиж, цус харвасны улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж буй залуу хүний тоо ихсэх хандлагатай байгаа нь үнэн.
Иргэн Болд цус харваж насан турш хөдөлмөрийн чадвараа алдах, бүр амиа алдах ч эрсдэлтэй. Тиймээс:
-Амьдралын хэв маягаа өөрчилж, хорт зуршлуудаасаа салах шаардлагатай. Тамхины хэрэглээг бууруулах биш тамхийг ор тас хаяхаас өөр аргагүй. Жингээ бууруулахын тулд ажил, гэрийн хооронд машинаар явах биш, алхах ёстой. Хооллолт маш чухал. Өөх тостой хүнснээс татгалзаж хүнсний ногоо, жимсний хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай гэх мэт зөвлөмж эмч өгчээ. Мөн даралтын эмийг шилэн хүзүүгээр хөшиж, толгой өвдөх үед биш өдөр тутам уух ёстойг Болд сайтар ойлгов.
Түүн шиг цусны даралт ихсэх эмгэгтэйгээ мэдэхгүй, мэдсэн ч ямар нэг зовуурьгүй гээд тоохгүй явдаг иргэд олон. Тиймээс УГТЭ-ээс санаачилга гаргаж, 2017 онд Улаанбаатар хотоос эхлэн “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян“ өрнүүлж, ХААН банкнаас санхүүжүүлж, НЭМҮТ болон МҮОНРТ-тэй хамтран хэрэгжүүлж буй юм. Аяны хүрээнд нийслэлээс гадна 21 аймгийн 12 аймагт ажиллаж, 23 мянган иргэнийг зүрх судасны болон бусад нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хамруулж, орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг ажлын байранд нь сургаж, хөдөөгийн иргэдэд цусны даралт ихсэх эмгэгийн талаар мэдлэг олгох мэдээлэл түгээжээ. Ковид-19-ийн улмаас хоёр жил саатсан аяныхан 2022 онд замдаа гарсан бөгөөд:
- 6-р сарын 19-24-нд Өмнөговь, Дорноговь аймагт
- 7-р сарын 31-нээс 8-р сарын 7-нд Орхон, Сэлэнгэ аймгийн төвд ажиллажээ. Эмч, мэргэжилтнүүд багаараа 21 аймгийг бүтэн тойрч, монголчуудынхаа эрүүл мэндэд дүн тавих юм.
Энэ багт УГТЭ-ийн зүрх судас, тархи мэдрэлийн эмч нараас гадна дотоод шүүрэл, бөөр гэх мэт нарийн мэргэжлийн эмч нар багтаж, хөдөөгийн иргэдэд нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг учир иргэд ч үзлэгт идэвхтэй хамрагддаг аж.
33 настай залуу Болдын хувьд хэдийгээр даралт нь ихсэх болсныг мэдсэн ч эмнэлэгт хандах, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх тухай бодол түүний ойрын төлөвлөгөөнд байгаагүй.
Банканд ажилладаг 33 настай залуу Болдын хувьд хэдийгээр даралт нь ихсэх болсныг мэдсэн ч эмнэлэгт хандах, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх тухай бодол түүний ойрын төлөвлөгөөнд байгаагүй. Эмнэлэгт хандахгүй, даралтын эмээ тогтмол уухгүйгээр түүний өнөөдрийн сайхан амьдрал удаан үргэлжлэхгүй нь гашуун үнэн. Ийм байдлаар эрүүл мэндээ хөсөр хаявал түүнд цус харваж бусдын асаргаанд орох, эсвэл амиа алдах, бяцхан үрсийнхээ ирээдүйн замыг гэрэлтүүлэх хүсэл мөрөөдөл нь биелэхгүй гэдгийг анагаах ухаан хэдийнэ нотолчихсон юм. Хотын эмч нар орон нутагт ажиллаж, Болд шиг хүмүүст эрүүл мэндээ дүгнүүлэх боломж олдов. Түүний хувьд амьдралын хэв маягаа өөрчлөхөөс өөр сонголтгүй бөгөөд зүрх, судасны чиглэлийн нарийн мэргэжлийн тусламжийг орон нутагтаа авсан азтай залуу.
Мөн Болдоос хүнд оноштой Улсын III төв эмнэлэгт зүрхний стенд буюу судас тэлэгч тавиулах шаардлагатай өвчтөн, бөөрний хурц дутагдалтай иргэдэд яаралтай тусламж үзүүлж, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэдэг нь нийслэлд ирж эмнэлэгт үзүүлэх явдал чирэгдлийг хөнгөвчилж буй хөдөөгийн иргэдэд олдож буй завшаан аж.
СУДАЛГАА: МОНГОЛ УЛСЫН НИЙТ ХҮН АМЫН 3-4-ХӨН ХУВЬ НЬ “ХАРЬЦАНГУЙ ЭРҮҮЛ”
Монголчууд суурин амьдралын хэв маягт шилжсэнээр халдварт бус өвчинд нэрвэгдэх болжээ. НЭМҮТ-өөс Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан эрсдэлт хүчин зүйлийн судалгааг 2005 оноос эхлэн дөрвөн удаа хийсэн байна. Эдгээр судалгаанд 21 аймаг, есөн дүүргийн 15-69 насны 600 мянга гаруй хүнийг хамруулсан бөгөөд Монгол Улсын нийт хүн амын 3-4-хөн хувь нь “харьцангуй эрүүл” гэсэн үр дүн гарсан байдаг. Уг судалгаагаар:
- 15-69 насныхны 30.8 хувь гурван хүн тутмын нэг
- 45-69 насныхны 51.2 буюу хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчинд өртөх өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлтийг танилцуулсан байна.
Халдварт бус өвчнөөр өвдөх өндөр эрсдэлтэй хүн амын дотор эрэгтэйчүүд өвдөх эрсдэл эмэгтэйчүүдээс 1.5 их байгаа нь судалгааны үр дүн. Энэ бол хүний амьдралын хэв маягийг асуумжаар судалдаг, лабораторийн шинжилгээг хамт авдаг судалгаа юм.
Статистик мэдээнээс харахад Монгол Улсад зүрх судасны өвчний шалтгаант нас баралт:
- 1950-иад онд нийт нас баралтын 7.1 хувь
- 1985- 23.4 хувь
- 1995- 30.8 хувь
- 2021-31.2 хувьтай байгаа тухай мэдээ дээрх судалгааны үр дүнтэй яв цав нийцэж байгааг гэж НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаа эмч онцлов.
Манай улсад зүрх судасны өвчний шалтгаанаар жилд 5500-6000 хүн нас бардаг бөгөөд энэ үзүүлэлтээрээ 1992 оноос хойш хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсоор 30 жил өнгөрчээ. Халдварт бус өвчин хүний амьдралын хэв маягаас шалтгаалан урт хугацаанд үүсдэг ба сэргийлэх, эрт илрүүлэх бүрэн боломжтой өвчин юм. Шатаар өгсөхөөс илүү цахилгаан шатны товчлуур дарах, алхахаас илүү өдөр тутамдаа автомашин унах болсноор бид нийгмээрээ хөдөлгөөний дутагдалд оржээ. Үүн дээр илчлэг, өөх тосны агууламж өндөртэй хүнс хоол, гэрээс гадуур хоол хүнс хэрэглэж хэвшсэн буруу дадал нь биеэ элгээр хэвтүүлэх үндсийг суулгадаг.
Шатаар өгсөхөөс илүү цахилгаан шатны товчлуур дарах, алхахаас илүү өдөр тутамдаа автомашин унах болсноор бид нийгмээрээ хөдөлгөөний дутагдалд оржээ.
Амьдралын буруу хэвшил нь он удаан жил үргэлжилсээр 30-35 наснаас эхлэн цусны даралт ихсэх, зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар зэрэг халдварын бус өвчтэй нэгэн болсон байдаг.
Хэрэв та цусны даралт ихсэлттэй бол эдгэрэхгүй, эмчийн зөвлөсөн эмийг насан турш өдөр тутам уух ёстой. Эм таны биеийн нэг хэсэг болно. Зовуурьгүй болонгуут “Гамнаж байна” гэж эмээ тасалдаг, тогтсон цагт удаггүй. 11.00 цагт тогтмол уудаг эм таны цусанд 24 цагийн турш эргэлдэж байж даралт бууруулах үйлчилгээтэй. Эсвэл эмээ нэг өдөр таслаад маргааш нь хоёроор давхарлаж ууна. “Бүтнээр уу!” гэсэн эмийг таллаж уух зэрэг нь эмийн үйлчлэлийг сааруулдаг учир иргэдэд нэг бүрчлэн зөвлөмж өгөх чиглэлд өрх, сумын эмнэлгийн эмч нарыг сургасаар буй аж.
Цусны даралт ихсэх нь ахмадуудын өвчин гэж үзэж 40-өөс дээш насныхан анхаарахыг зөвлөдөг байв. ДЭМБ энэ зөвлөмжөө шинэчилжээ. 2019 оноос эхлэн 18-аас дээш насныханд артерийн даралт ихсэлтийг илрүүлэх, хянах зааврыг улс орнуудад хүргүүлсэн байна. 18-аас дээш насны залуус цусны даралтаа хэмжиж, дундаж даралтынхаа хэмжээг мэддэг байх нь таны эрүүл мэндээ хамгаалах эхний алхам болно.
Монголд 15-69 насны хүн амын артерийн дээд даралтын хэмжээ 120, доод даралтын хэмжээ 77 байгааг 2019 оны дээрх судалгаагаар тогтоосон байна. Дээд, доод даралт хоорондын зай 30-40 байвал зохистой. Хоёр даралт ойртсон бол танд зүрх, судасны эмгэг байна гэж ойлгох хэрэгтэй гэж С.Гэрэлмаа эмч зөвлөсөн.
Монгол эрэгтэй хүний дундаж наслалт 66.6, эмэгтэй хүнийх 75.2 байна. Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү 9.6 жил байгааг анхаарах ёстой. Эрэгтэй хүн 55-аас урагш, эмэгтэй хүн 60-аас залуудаа нас барвал цаг бусын нас баралт гэж үздэг аж.
Сүүлийн үед цаг бусын нас баралтад хүмүүс анхаарал хандуулж, ковид-19 цар тахалтай холбон тайлбарлах хандлага ажиглагдаж байна. Гэвч эрүүл мэндийн салбарынхан арай өөр хариулт өгөх аж. Цус харвалт, зүрх судасны эмгэг энэ шалтгаант өвчлөл сүүлийн 30 жилд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан болсоор ирсэн нь бодит үнэн. Ковид-19-ийн халдвар авсан хүний цус өтгөрч, энэ хүндрэлийн шалтгаанаар цус харвах эрсдэл нэмэгдэж болохыг Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд тайлбарласан.
Цус харвалт ковидын өмнөх үеэс давсан зүйл байхгүй, зүрх судасны шалтгаант нас баралт цар тахлын өмнө ч өндөр байсан. Цар тахалтай хавсарснаар иргэд сэтгэл түгших, болгоомжлох байдал нэмэгдсэн нь илэрхий. Энэ айдас түгшүүр нь цаашид эрүүл амьдралын хэв маягийг сонгох, даралтаа хянаж хэвийн даралтаа мэддэг болох зэрэг эрүүл амьдралын дадалд эхнээс нь суралцах дохио сургамж болоосой!