Энэ удаагийн “Гаднынхны нүдээр МОНГОЛ” булангийн шинэ зочныг танилцуулж байна. Тэр бол Монголд амьдраад даруй 22 жил болсон, зөгийн аж ахуй эрхлэгч япон эмэгтэй Томоко юм.
Иргэншил: Япон
Монголд амьдарсан хугацаа: 22 жил
Одоо эрхэлж буй ажил: "Михачи" компанийн Гүйцэтгэх захирал 🐝
- Монголд амьдрахад танд юу хамгийн ихээр таалагддаг вэ?
- Монголчуудын нээлттэй байдал их таалагддаг. Манай монголчууд өнөөдөр муудалцсан ч маргааш нь мартчихдаг зөөлөн, цагаахан хүмүүс шүү дээ. Мөн сэтгэл хөдлөл ихтэй, аливаад сэтгэлээрээ хандах нь элбэг.
- Монголд засаж, залруулмаар ямар сөрөг зүйлс байна вэ?
- Аливаа үйл ажиллагааны системийг сайжруулах уйгагүй зан, сэтгэлгээ дутаад байна уу даа гэж хардаг. Жишээ нь нийслэлд гудамжны хоолны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авахын тулд иргэд маш их бичиг баримт, албан тушаалтны гарын үсэг цуглуулаад л яваад байдаг. Энэ байдал өнөөдөр л бий болоогүй. Би Монголд анх ирээд удаагүй байхдаа буюу 15 жилийн өмнө ресторан нээхэд ч яг л ийм байсан. Хувиараа үйлчилгээ эрхлэх хүсэл, эрмэлзэлтэй хүмүүст энэ нь багагүй хүндрэл, чирэгдэл болдог.
Наадмаар хамгийн гоё нь иргэд байсан хүмүүс наадамчид болдог нь сайхан.
- Японд байдаг ямар үйлчилгээ, соёлыг энд нэвтрүүлж, хэрэгжүүлмээр санагддаг вэ?
- Дээр дурдсанчлан төрийн байгууллагаас авах зөвшөөрөл, бичиг цаасны ажлыг хийж гүйцэтгэдэг тусдаа үйлчилгээ Японд бий. Өөрөөр хэлбэр шаардлагатай бүх зөвшөөрөл, баримт бичгийг цуглуулаад үйлчлүүлэгчдээ бэлдээд өгчихдөг. Шүүхийн үйл ажиллагаанд өмгөөлөгч хөлслөх төлбөр их үнэтэй байдаг. Зөвшөөрөл авах үйлчилгээг өмнөөс нь хийдэг, нотариат өмгөөлөгч хоёр мэргэжлийн завсрын үйлчилгээ үзүүлдэг хүн гэсэн үг л дээ.
Жишээ нь, би компани байгуулмаар байна гээд ерөнхий чиглэл, санаагаа илэрхийлсэн байхад хэрэгтэй гэсэн бүхий л бичиг баримт, зөвшөөрлийг нь бүрдүүлээд өгчихдөг. Энэ төрлийн үйлчилгээг Монголд нэвтрүүлмээр санагддаг. Одоо энд хүн өөрөө л бичиг цаасныхаа ажлыг хөөцөлддөг шүү дээ.
Монголд зөгийтэй учирсан минь хамгийн сайхан тохиол
- Таны дуртай Монгол үндэсний баяр?
- Наадам, Цагаан сарын баяр шүү дээ. Хамгийн анхны наадмаа Яармагт үзэж байлаа. Долдугаар сарын 10-ны өглөө болоход л Улаанбаатар хотын гудамжинд хуушуур зардаг газрууд бий болж, уур амьсгал огт өөр болсныг хараад эхэндээ маш их гайхсан. Тэр үед гудамжны худалдаа бараг байхгүй байсан цаг шүү дээ. Харин наадам болоход хуушуурны худалдаа гарсан. Хамгийн гоё нь иргэд байсан хүмүүс эдгээр өдрүүдэд наадамчид болдог нь сайхан. Жуулчид ч мөн ялгаагүй гадаад хүн биш наадамчин болчихдог нь гайхамшигтай.
Цагаан сарын баярын тухайд мөн л адилхан шинэлдэг уламжлалтай. Бүхий л муу, муухай үйл, үгсийг цээрлэж, шинээр эхлэхийг билгэддэг нь сайхан. Хамгийн анх оюутан байхдаа тэмдэглэж үзсэн Цагаан сарын баяраар багш, найзуудыгаа дагаад айл хэсэж байсан сайхан дурсамж бий.
- Монголд байхад тохиолдсон хамгийн сайхан болон таагүй явдал?
- Монголд зөгийтэй учирсан минь хамгийн сайхан тохиол, энэ нь амьдралын минь нэг шинэ хуудсыг нээсэн гэж боддог. Би Японд Түүхийн сургууль төгсөөд кино нэвтрүүлгийн ажлаар Монголд ирсэн юм. Ингэхдээ Монголын зөгийн аж ахуйн талаарх нэвтрүүлэг хийсэн нь энэ салбарт дурлах эхлэл болсон гэх үү дээ.
“Монголчууд ийм, япончууд тийм” гэх ялгаатай байдлыг нь тодотгосон хандлагад би дургүй. Та бид хоёр муудалцлаа гэхэд монгол хүн, япон хүн муудалцаж байгаа юм биш шүү дээ. Хоёр хүн л үл ойлголцож байгаа юм.
Таагүй зүйл гэхээр саяхан болсон нэг үйл явдал санаанд орж байна. Монголын төрийн албаны аялал жуулчлалын салбарын хурган дарга асан хүн Японы үүргэвчтэй хос жуулчинтай хамт авахуулсан зургаа сошиал хуудастаа байршуулахдаа таагүй тайлбар бичсэнд би их эмзэглэсэн. Япончуудын зарим нь ч “Энэ монголчууд...” гэх хандлагатай байдгийг нуухгүй. Ер нь “монголчууд ийм, япончууд тийм” гэх ялгаатай байдлыг нь тодотгосон хандлагад би дургүй. “Танай Япон, япончууд...” гэх хандлага надад таагүй санагддаг учраас би ч мөн “Монголчууд ийм, тийм...” гэж ярих ч дургүй.
Жишээ нь та бид хоёр муудалцлаа гэхэд монгол хүн, япон хүн муудалцаж байгаа юм биш шүү дээ. Хоёр хүн л үл ойлголцож байгаа юм. Тиймээс хүн ёсны харилцаанд хүний угсаа, гарал үүслийг үл харгалзах нь чухал юм шиг санагддаг.