Жендэрийн тэгш байдлыг хангахад хэвлэл мэдээлэл асар том үүрэгтэй. Энэ чухал үүргийн нэг бол хэвлэл мэдээлэл нь нийгмийн тусгал болж, янз бүрийн төлөөллийн дуу хоолойг уншигч, сонсогч, үзэгчдэдээ тэгш хүргэх явдал.
Энэ хүрээнд GoGo.mn сайт BBC-гийн “50:50 The Equality Project” /Тэгш байдал төсөл/ төсөлтэй албан ёсоор түншилсэн Монголын анхны мэдээллийн сайт болсноо дуулгахад таатай байна.
ТЭГШ БАЙДЛЫН 50:50 ТӨСЛИЙН ТУХАЙ
Төслийг анх 2017 онд BBC-гийн Лондон дахь редакцаас эхлүүлсэн бөгөөд энэхүү санаачилга нь бодит байдлыг шударгаар төлөөлөх сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн контентыг байнга бий болгох тал дээр BBC төдийгүй дэлхий даяарх байгууллагуудад урам зориг өгөх, дэмжих зорилготой.
Энэ нь анх BBC-гийн нэг мэдээний нэвтрүүлэг дэх эмэгтэйчүүдийн төлөөллийг хэмжих, нэмэгдүүлэх энгийн санаа байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл тус санаачлагыг BBC-гийн 750 хэлтэст, зөвхөн мэдээний бүтээгдэхүүнд төдийгүй бүх платформ дахь агуулгын багууд нэвтрүүлэн ашиглаж буй юм.
50:50 АРГАЧЛАЛЫГ ХЭРХЭН ХЭРЭГЖҮҮЛДЭГ ВЭ
50:50 бол үйл ажиллагаанд нийцүүлсэн сайн дурын, өөрийгөө хянах систем. Энэ нь энгийн бөгөөд уян хатан, өөрчлөлтийг бий болгох дараах гурван үндсэн зарчим дээр суурилсан аргачлал юм.
- Өгөгдөл цуглуулах;
- Юуг хянаж чадахаа хэмжих;
- Чанарыг нягт баримтлах.
Редакцын багууд өөрсдийн агуулгыг хянаж, агуулгаа боловсруулах явцдаа эх сурвалжийн хүйсээр ангилсан мэдээллийг цуглуулж, дараа нь BBC-ийн төв оффистой сар бүр хуваалцдаг. Ингэхдээ зөвхөн өөрсдийн хяналтад байдаг хувь нэмэр оруулагчдыг л тооцдог. Тухайлбал, мэдээний агуулгын хувьд тухайн мэдээний гол эзэн болсон хүнийг (сонирхлын бүлгийн эх сурвалжийг) бүртгэхгүй, харин сурвалжлагч сонгож болох бусад эх сурвалжийг бүртгэдэг байна. Ингээд мэдээг сурвалжлах сэтгүүлч, ашиглах кэйс судалгаа, ярилцлага авах шинжээчдийг бүгдийг бүртгэнэ. Төслийн багууд 1000 гаруй эмэгтэй эх сурвалжийн дотоод жагсаалттай болсон бөгөөд эмэгтэй эх сурвалжуудын хэвлэлээр гарах итгэлийг дэмжихийн тулд BBC-ийн студиуд Нээлттэй хаалганы өдөрлөг хийх болсон юм.
BBC-ийн 50:50 төслийн гадаад түнш эрхэлсэн ахлах мэргэжилтэн Миранда Холтт төслийн талаар "Эх сурвалждаа өөрчлөлт хийхийн тулд дата цуглуулах нь хамгийн чухал. Өдөр бүр, долоо хоног бүр, сар бүр дата цуглуулснаар нийтлэл, телевиз, радиогийн нэвтрүүлгүүдээр хэр олон эмэгтэй эх сурвалж орж байгааг хянаж чадна. Түүнчлэн бид зөвхөн удирдаж чадах зүйлээ л бүртгэж, тоолдог. Өөрсдийн удирдаж чадах зүйл гэж юуг хэлээд байна вэ гэхээр нийтлэл, нэвтрүүлгээ хийхдээ хэнээс яриа авах, эш татахаа шийдэхдээ л эмэгтэй эх сурвалжуудыг давамгай оруулж ирэх, шинэ дуу хоолой эрж хайх болдог гэсэн үг" гэлээ.
Түүнчлэн тэрбээр "Улс төр, бизнесийн шийдвэр гаргах түвшинд манлайлан гарч ирж байгаа эмэгтэйчүүд зөндөө байгаа. Тэднийг олж, гаргах нь л бидний хийж байгаа ажил. Энэ чинь нэг их бүтэхгүй, хэтэрхий холын, том зорилт биш. Бага зэрэг тууштай байдал л хэрэгтэй. Учир шалтгаан нь тодорхой. Манай хүн амын тэн хагас нь эмэгтэйчүүд. Бид тэр нийгмийнхээ тусгал болохыг л зорьсон гэсэн үг. Тэр тусмаа BBC Их Британийн олон нийтийн телевиз учраас хэрэглэгчдээсээ лицензийн төлбөр авдаг. Тиймээс тэр төлбөрөө төлж байгаа иргэд, нийгмээ бид заавал төлөөлөх ёстой. Бид тав дахь жилдээ төслөө хэрэгжүүлээд явж байна. Хүүхдийн нэвтрүүлэг, улс төрийн хөтөлбөрүүд, баримтат нэвтрүүлгүүд, уран сайхны нэвтрүүлгүүд хүртэл бүгдээрээ энэ туршлагыг нэвтрүүлж ажилладаг болсон" гэв.
GOGO.MN 50:50 ТӨСӨЛТЭЙ ТҮНШИЛСЭН МОНГОЛЫН АНХНЫ МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Бүтээлийн агуулгадаа тэгш байдлыг хангах энэхүү аргачлалаа BBC-гийн 50:50 төслийн баг олон улсын хэвлэл мэдээллийн болон бусад байгууллагатай харамгүй хуваалцаж буй. Өнөөдрийн байдлаар дэлхийн 30 орны 145 байгууллага BBC-тэй түншлэн энэхүү аргачлалыг ашиглаж байна.
Үүнээс GoGo.mn сайт тус төсөлтэй албан ёсоор түншилсэн Монголын анхны мэдээллийн сайт болов.
GoGo.mn сайтын ерөнхий редактор Р.Адъяасүрэн энэхүү түншлэлийн талаар “Манай компани тасралтгүй сайжруулалт, сургалтыг үндсэн чиг шугамаа болгодог. Салбарын төдийгүй бусад чиглэлээр ч редакциа чадавхжуулах бодлогыг барин ажиллаж байна. Энэ хүрээнд Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс санаачилан хэрэгжүүлж буй “Мэдрэмжтэй мэдээлье” хөтөлбөрт редакциараа хамрагдаж улмаар редакц чадавхжуулах менторшип хөтөлбөрт шалгарсан хоёр редакцын нэг болсон.
Хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангахад анхаарч, нийгмийг чиглүүлэх, түүчээлэх үүргээ гүйцэтгэх нь манай редакцын бодлогын салшгүй чухал хэсэг.
Тиймээс ч бид эх сурвалжийн хүйсийн тэнцвэрт байдлыг мэдээ, нийтлэлдээ төдийгүй цаашлаад зурган өгүүлэмжид ч хангахыг эрмэлзэн ажилласаар ирсэн. Өөрсдийн үндсэн контент болох GoGo Булангийн ярилцлага, сурвалжлага, хөрөг ярилцлага, асуудал хөндсөн өгүүлэл зэрэг сэтгүүлзүйн бүтээлүүддээ хүйсийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс эрэгтэй, эмэгтэй эх сурвалжийг аль болох сөөлжлөн оруулахаас эхлээд тухайн өдрийн онцлох нийтлэлүүдийнхээ зурагт ч мөн чадах чинээгээрээ анхаарч байсан нь энэ бүхний эхлэл гэж болно.
Менторшип хөтөлбөрт хамрагдсанаар бид энэхүү эхлэлээ улам бүр сайжруулах, цаашлаад жишиг болгох үүднээс “ТЭНЦВЭР” санаачилгыг эхлүүлээд байна. Бидний санаачилга үр дүнтэй, үнэ цэнтэй болоход дэлхийн томоохон редакц болох BBC-ийн туршлага тун чухал. Олон жилийг зарцуулсан судалгаанаас үүдэн гарсан арга, хэрэглүүрийг бид өөрсдийн хөрсөнд буулган улам бүр үнэ цэнтэй болгож, өөрсдийн санаачилгыг үр дүнтэй болгож чадна гэж итгэж байна” гэсэн юм.
Энэхүү түншлэлийн хүрээнд бид BBC өөрийн контентод эмэгтэйчүүд төдийгүй үндэстний болон бэлгийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дуу хоолойг амжилттай нэмэгдүүлэхдээ хэрэглэсэн аргачлалыг нэвтрүүлэн ашиглахаар төлөвлөж байна. Бид эх сурвалжийн хүйсийн тэнцвэрт байдлыг мэдээ, нийтлэлдээ төдийгүй цаашлаад зурган өгүүлэмжид ч хангахыг эрмэлзэж байна.
Баталгаатай бөгөөд сонирхолтой эх сурвалж болохуйц эмэгтэй мэргэжилтнүүд хөшигний цаана ихэвчлэн үлдэж байсан. Харин одоо энэ байдлыг халж тэднийг “тайзан” дээр гаргаж ирэн үг хэлэх боломжийг бид олгох хэрэгтэй. Нийгмийн нэг талыг бүхэлд нь төлөөлж байгаа эмэгтэйчүүдийн үгс, дуу хоолойг бусадтай эн тэнцүү түгээх зорилготой бидний санаачилга амжилттай хэрэгжихэд BBC-гийн 50:50 төсөл дэм болно гэдэгт итгэлтэй байна.