13 ЖИЛИЙН ӨМНӨХ ХЭРЭГ...
2009 оны дөрөвдүгээр сар. Одоогоос 13 жилийн өмнө ... аймагт болсон таагүй үйл явдлыг хэн ч дурсахыг, зүрх сэтгэлээ шархлуулахыг хүсэхгүй. Гэвч ээж, охин хоёрт тохиолдсон хэрэг төрийн зарим албан тушаалтны шударга бус үйлдлийн нэг жишээ болж буй.
Тухайн үед охин 11 настай байлаа. Ээж нь охиноо бэлгийн хүчирхийлэлд өртсөнийг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Охин найман настайгаасаа эхлэн гурван жилийн хугацаанд 10 гаруй удаа хойд эцгийнхээ хүчирхийлэлд өртсөн байв.
Уг үйл явдлыг эрэн сурвалжилж бичсэн сэтгүүлч “Аймгийн эмч нар охинд үзлэг хийгээд охиныг хүчирхийлэлд өртсөн гэж дүгнэсэн тухай дурджээ. Гэвч сэжигтэн эрүүгийн хэрэг үүсгэсний дараа сэжигтний хөлсөлсөн өмгөөлөгч аймгийн эмч нарын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бөгөөд Шүүх шинжилгээний үндэсний төвөөр дахин дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан байна.
Түүнчлэн охиныг тухайн үед Улаанбаатарт авчирч үзүүлэхэд эхлээд хүчирхийлэлд өртөөгүй гэсэн дүгнэлт хийсэн бол, дараагийн удаа төрөлхийн сэтэрхийтэй байна гэх дүгнэлтээс болж хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай бичжээ. Мөн энэ мэтчилэн ээж, охин хоёр хуулийн байгууллагын хаалгыг олон удаа татсан, охин эмчийн үзлэгт 10 гаруй удаа орж, өөрт тохиолдсон таагүй үйл явдлыг олон албан тушаалтанд дахин дахин ярьж сэтгэлээ шархлуулж байсан тухай нийтлэлд онцолсон байв.
Хууль хяналт, шүүх шинжилгээний байгууллагын эргэж буцсан шийдвэр нь ээж, охин хоёрыг туйлдуулсан ч хоёр жил хүүхдийнхээ төлөө тэмцсэний эцэст хэргийг сэргээж, шүүгдэгчид 10 жилийн хорих ял оноосон байна. Ингэхдээ хэрэгтнийг Эрүүгийн хуулийн “хүчин” гэсэн зүйл бус “бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” хэмээх зүйлээр яллажээ.
ЭЭЖ ОХИН ХОЁРТ ХАНДИВ ЦУГЛУУЛЖ, ОРОН ГЭРТЭЙ БОЛГОХ ГЭСЭН БОЛОВЧ...
Охиныг хүчирхийлсэн тухай хэрэг илчлэгдэж эхэлсний дараа сэжигтэн Б ээж, охин хоёрыг гэрээсээ хөөжээ. Тэд орох оронгүй болж, хамаатан садныхнаараа амьдарсан байна.
Энэ явдлын араас хөөцөлдөн, төрийн байгууллагуудын шударга бус үйлдлийн талаар илчилж бичсэн сэтгүүлч тэр зун нь охиныг Улаанбаатар хот дахь гэртээ суулгасан байна. Харин намар болж, хичээл эхлэх дөхсөн тул охин ээжтэйгээ хамт нутаг буцав. Гэхдээ тэдэнд орох орон үгүй.
Тиймээс хандив цуглуулж, нутагт нь орон сууц авч өгөхөөр тухайн сэтгүүлч 2011 оны тавдугаар сард багийн хамт олон, ХБНГУ-ын ЭСЯ-ны мэргэжилтэн болон бусад нөхдийн хамт өдөрлөг зохион байгуулж, тухайн үйл ажиллагаанд хамтлаг дуучид, циркийн уран бүтээлчид нэгдэж, тоглолт хийжээ. Мөн охины ээжтэй хийсэн ярилцлагаа нэвтрүүлэг болгон, англи хэл дээр хөрвүүлэн тэнд цугласан гадаадынханд үзүүлсэн байна.
Уг үйл ажиллагаанд оролцож тоглолт үзсэн хүмүүс, Монголд байсан гадаадын иргэд эх, хүүхэд хоёрт зориулан хандив босгож туслахаар болсон юм. Гэвч тухайн үед тоглолт үзсэн компанийн ажилчид тасалбарын төлбөрөө өгөөгүй, бүрэн төлөөгүй зэрэг шалтгаанаар төлөвлөж байснаас нь харьцангуй бага мөнгө цуглажээ. Цугласан хандивын мөнгөөр охин ээж хоёрт нэгэнт орон сууц авч өгөх боломжгүй болсон ч утас, хувцас хунар, хичээлийн хэрэгсэл бэлэглэж, үлдсэн мөнгөөр нутагт нь гэр худалдан авсан байна.
Гурван жил орчим орон гэргүй явсан ээж охин хоёрын хувьд үнэхээр сайхан мэдээ байсан юм. Ингээд орох оронтой болсон тэд өргөө цагаан гэрээ авахаар аймгийн төвд яаран очлоо. Гэтэл...
ХАНДИВЫН МӨНГӨӨР АВСАН ГЭР АЛГА БОЛОВ
Гэрийг нь аймгийн Хүүхдийн төлөө хэлтсийн эзэмшлийн агуулахад хадгалж байжээ. Охины ээж гэрээ авахаар очтол ор мөргүй алга болсон байх нь тэр. Аймгийн Хүүхдийн төлөө хэлтсийн ажилтнуудаас лавлахад мэдэх хүн алга байв. Охины ээж “Би очиж үзсэн. Надад бүр агуулахыг онгойлгож үзүүлсэн” гэж хэлж байжээ.
Сэтгүүлч энэ тухай дуулаад өөрөө хөөцөлдөхөөр шийдэж, тус аймаг руу явсан байна. Эрэл хайгуул болсны эцэст гол учрыг мэдэж байсан цөөн хүний нэг болох агуулахын няравтай газар дээр нь уулзахад “Хүүхдийн төлөө хэлтсийн дарга агуулахыг өөрийн хамаарал бүхий хүндээ хувьчлуулсан” гэж хэлэх нь тэр. /Албан тушаалтнуудын нэрийг нууцлав/
Ингээд эх, хүүхэд хоёрын гэртэй болох мөрөөдөл үгүй болжээ. Тухайн үед Хүүхдийн төлөө хэлтсийн даргаар ажиллаж байсан албан тушаалтнаас тайлбар авах гэсэн боловч холбоо барьж чадаагүй юм.
ӨНӨӨДӨР ОХИН ХЭРХЭН АМЬДАРЧ БАЙНА ВЭ?
Тэр явдлаас хойш 13 жил өнгөрч, өнөөдөр ээж, охин хоёр хэрхэн амьдарч байгаа талаар сонирхсон юм. Цовоо сэргэлэн, англи хэлд дуртай, математик, IQ-гийн тэмцээний медальтай, хичээлдээ сайн охин байв.
Хэрэг гарах үед найман настай байсан бяцхан охин өнөөдөр 24 нас хүрчээ. 10 гаруй жил өнгөрөхөд өнөөдрийг хүртэл ээж, охин хоёр өөрсдийн гэсэн орон гэртэй болж чадаагүй. Охин хотод ирж дээд сургуульд амжилттай сайн суралцсан ч төлбөрийн чадваргүйн улмаас чөлөө авч, нутагтаа очиж ажил хийх болжээ.
Одоо тэд нийтийн байранд амьдарч байгаа бөгөөд тэтгэвэрт гарвал байрнаасаа гарахаас өөр аргагүй нөхцөлд байгаа талаар ярьсан юм. Хэрвээ тэдэнд бэлэглэсэн өргөө цагаан гэрийг хэн нэгэн албан тушаалаа урвуулан ашиглаж, боломжийг нь хулгайлаагүй байсан бол одоо байгаагаас илүү дээр амьдрах байсан ч юм билүү хэмээн санааширна.
Тиймээс хэн нэгний хувьд үнэ цэн багатай, энгийн нэгэн гэр мэт байж болох ч өөр бусдын хувьд том боломжоо алдсан мэт санагдаж болох...