"Авлигын эсрэг үндэсний чуулган-2021" хөтөлбөр боллоо. Уг хөтөлбөрт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ оролцож илтгэл хэлэлцүүлэв.
Тэрбээр "Монголчууд онлайн үйлчилгээний индексээр дэлхийд дундаж, харилцаа холбооны дэд бүтцээр өндөр буюу хангалттай сайн гэсэн үнэлгээтэй явдаг.
Энэ оны долдугаар сараас авлигын гомдлыг 11-11 тусгай дугаараар авдаг болсон. Өнөөдрийн байдлаар авлига, албан тушаалтай холбоотой 21 гомдол ирж, АТГ-т шалгагдаж байна. Хүнд сурталтай холбоотой 1252 гомдол иржээ. Ямар үйлчилгээнд түлхүү гомдол ирж байна вэ гэхээр хөдөлмөр халамжийн үйлчилгээ, дүүргийн газрын алба, албан хаагчдын ур чадвар, ажилдаа хайнга байгаатай холбоотой гомдол иржээ.
Төрийн үйлчилгээгээ цахим болгосноор бүтээмж, өрсөлдөх чадвар маш хурдан нэмэгдэх боломжтой. Тухайлбал E-Mongolia платформ 4.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж 52.8 тэрбум төгрөгийг иргэдээс хэмнэсэн судалгааг хөндлөнгийн судлаачид гаргаж өгсөн.
Цаашид тоон бичиг үсгийн чадвар буюу цахим ур чадварын асуудал байна. Ахмадууд болон зорилтот зарим бүлэг ухаалаг утас хэрэглэхэд хүндрэлтэй байгаа. Тийм учраас E-Mongolia багийн зүгээс дарга, цэрэг хамаарахгүйгээр сүүлийн гурван сар захын дүүргүүдэд ажиллаж утсанд апп суулгаж, ашиглах зааврыг нэгд нэгэнгүй зааж өгсөн. Энэ нь видео контент бэлтгэхээс илүү үр дүнтэй байсан.
Цаашид E-Mongolia платформыг улам сайжруулна. Иргэдийн гомдол ирүүлж байгаа үйлчилгээнүүдийг цахимжуулна. Шинээр гэр бүл болсон, компани байгуулсан иргэдэд шаардлагатай үйлчилгээг систем өөрөө санал болгоно. Жишээ нь "Таны жолооны үнэмлэхний хугацаа дууслаа, та сунгах уу" зэргээр платформ иргэдэд ханддаг үйлчилгээг нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна" гэв.

********************************** -- ********
Захын дүүрэг гэж байдаггүй... Дүүрэг хороо хэсэг гэж л байгаа.. Нэгж анхан шатнаасаа ажиллаж үзээгүй бж та нар битгий мэдэмхийрч бай!!!!!
Е монголиа дээр мэдээллээ бүрэн оруулахгүй бол төрсний гэрчилгээн дээр аавыг нь бичээд ээжийг нь хаясан.диплом тодохойлт авах гэсэн сүүлд төгссөн сургуулийг бичээд өмнөхийг нь хаясан байх жишээтэй. 2 тодорхойлолт авах гэсэн ингээд бололгүй баримтаа аваад нотариат руугаа явсан.