Он гарснаас хойш бусдад эд зүйлээ дээрэмдүүлсэн гэх иргэдийн дуудлага мэдээлэл цөөнгүй бүртгэгджээ. Нийслэлийн нэгэн гэр хорооллын гудамжинд есөн сартай жирэмсэн эмэгтэйг хоёр эмэгтэй хүн зодож, эд зүйлийг нь дээрэмдсэн хэрэг гарчээ.
Уг хэргийн талаар хохирогч эмэгтэй, Хэд хоногийн өмнө үдшийн 20.00 цагийн үед гэр лүүгээ явж байгаад хоёр эмэгтэйд дээрэмдүүлсэн. Би гэртээ байсан хоёр хүүхэдтэйгээ видео дуудлага хийгээд утсаар ярьж явлаа. Тэгсэн гэнэт огт танихгүй хоёр согтуу эмэгтэй гарч ирээд үсдэж аваад учир зүггүй зодож нүдээд, утас болон байсан эд зүйлийг минь аваад явсан.
Би есөн сартай жирэмсэн учир удаан алхаж байсан. Урдаас хүн ирж явааг ч анзаараагүй. Яах аа мэдэхгүй уйлж сууснаа, ойрхон байдаг таньдаг эгчдээ очоод цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд тэр хоёр эмэгтэйг дор нь барьсан. Орой үдшийн цагаар хүүхдүүд, эмэгтэйчүүд анхаарал болгоомжтой яваарай гэж сануулмаар байна гэв.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчид бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ хянах чадваргүй болсон иргэдийн эмзэг байдлыг ашиглан эд зүйлийг нь хүч хэрэглэж авч байгааг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.