Хорт хавдар гэхийг сонсоод хэртхийхээ больжээ, бид. Арван жилийн өмнө тэр хорт хавдар тусжээ гэвэл их л цочирдон, гайхаж хүлээж авдаг байв.
Манай улсад 2023 онд хорт хавдрын нийт 7,244 шинэ тохиолдол бүртгэгджээ. 3745 нь эрэгтэй, 3499 нь эмэгтэй хүн байна. Эрхтэн тус бүрээр авч үзвэл:
Монголчууд бидний дунд эрүүл мэндтэй холбоотой нэг хэлц бий. Өвчин хэлж ирэхгүй, хийсэж ирдэг гэж Та дуулсан л байх. Олон төрлийн өвчин эмгэг гэнэт илэрч, өвчтөний бие хурдан муудаж доройтоход бид энэ үгийг хэлэх нь их. Мөн таны өвөө, эмээ, ах дүү гэх мэт ойрын хүн хүнд өвдөхөд өрөвдсөндөө хэлэх нь бий.
Гэхдээ энэ үгэнд буруу логик байгаа нь “өвчин хийсэж ирдэг” буюу танаас хамааралгүйгээр, таны оролцоогүйгээр, гэнэт тан дээр "айлчлан ирдэг", яг л зочин шиг. Яагаад ч юм та сонгогдчихсон. Үүнд таны ямар ч буруу байхгүй гэсэн санаа давхар агуулагдаж, ийм ойлголтыг бидэнд гүн суулгаж, итгүүлжээ.
Тэгвэл зарим төрлийн хорт хавдар “хэлж ирдэг” гэдгийг эрдэмтэд, эмч нар аль эрт тогтоосон байна. Хорт хавдар гэнэт бий болдоггүй, олон жил үргэлжилдэг байна.
Хавдар “хэлж ирдэг” гэдгийг эрдэмтэд, эмч нар аль эрт тогтоожээ.
Манай улсад элэг, ходоод, уушгины хорт хавдрын өвчлөл хамгийн их. Хүсвэл та өөрийгөө, гэр бүлээ эдгээрээс хамгаалж урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг мэдэх үү?
Энэ асуултад хариулахын тулд эхлээд эдгээр хорт хавдрыг үүсгэдэг хүчин зүйлүүдийн талаар мэддэг байх хэрэгтэй.
Элэгний хавдрын урьтал өвчин нь элэгний вируст халдвар, элэгний хатуурал юм. Элэг нь хатуурсан хүний нүд, арьс, хумс шарладаг, хамраас нь цус гардаг. Энэ нь элэг нэлээн хүндэрснийг илтгэнэ.
Вирусийн халдвар авсан эхэн үед ямар нэг тодорхой шинж тэмдэг илэрдэггүй. Харин хүндэрвэл буюу халдвар аваад зургаан сар өнгөрсөн бол архаг халдвар гэж үзнэ. Энэ үед арьс шарлах, хоолонд дургүй болох, гүйлгэх, шалтгаангүй ядрах шинж тэмдэг илэрдэг. Эдгээр шинж тэмдгүүдээр яг аль вирус гэдгийг тодорхойлох боломжгүй тул заавал шинжилгээнд хамрагдах шаардлагатай.
Бидний нэрлэж заншсанаар шарлах буюу элэгний A вирус архагшдаггүй, бүрэн эмчлэх боломжтой. B, C, D вирусийг архаг шатанд орохоос нь өмнө эмчлэх боломжтой.
А вирус зөвхөн бохир ус, хүнс, гараар дамждаг. Иймд А вирусийн хувьд хоол идэхээс өмнө болон бие зассаны дараа гараа сайтар угааж, түүхий ус уухаас зайлсхийнэ. B, C вирус нь цус, цусан бүтээгдэхүүн, бохир зүү, тариур болон бэлгийн замаар халдварладаг.
B, C вирусийн хувьд бохир зүү, тариур хэрэглэхээс болгоомжилж санамсаргүй бэлгийн хавьталд орохгүй байх хэрэгтэй /Шаардлагатай тохиолдолд хамгаалалт хэрэглэх нь зүйтэй/.
B вирусийн вакциныг манай улсад 1991 оноос хийж эхэлсэн. Та шинжилгээгээр B вирусгүй гэж тогтоогдвол ХӨСҮТ-д 15 мянган төгрөг төлөөд вакцин хийлгээрэй.
Бидний бие олон тооны эсүүдээс бүрддэг. Хүний биеийн эсийн үржих, хуваагдах, мөхөх зэрэг хэвийн үйл ажиллагаа зохицуулгаа алдан, хэвийн бүтцээ бүрэн алдаж, өөрчлөгдсөний улмаас эс зогсолтгүй үржиж хяналтаа алддаг. Улмаар томорч үүсгэвэр болон илрэхийг хавдар гэдэг. Үүнд гаднын болон дотоод хүчин зүйлүүд, тухайлбал тухайн хүний удамшлын хүчин зүйлс нөлөөлдөг.
УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРААС БҮРЭН СЭРГИЙЛЖ БОЛНО
Умайн хүзүүний хорт хавдрын урьтал өвчин нь умайн хүзүүний шархлаа. Манай улсад эмэгтэйчүүдийн дунд хамгийн их бүртгэгддэг хавдрын хоёрдугаарт умайн хүзүүний хавдар ордог. 2023 онд 425 тохиолдол бүртгэжээ.
Эмэгтэйчүүд 30, 33, 36, 39 зэргээр 60 нас хүртлээ гурван жилийн давтамжтайгаар эсийн шинжилгээ өгч, эмгэгийг илрүүлж, цаг тухайд нь эмчлүүлснээр умайн хүзүүний хавдраас сэргийлнэ.
ХОДООДНЫ ХОРТ ХАВДАР ЭЛЭГ, УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДРААС ЯЛГААТАЙ НЬ ТА ӨВДӨЛТ МЭДЭРНЭ
Ходоодны хавдар хелико бактериар үүсдэг. Энэ бактерийн эсрэг дархлаа хүний биед тогтохгүй. Та ходоодны шархаа эмчлүүлсэн ч хэсэг хугацааны дараа дахин энэ бактерийн халдварыг авах эрсдэл бий гэсэн үг юм.
Ходоод их мэдрэг эрхтэн тул жаахан бухимдахад л базалж өвддөг, огино, бөөлждөг. Ийм үед дур мэдэн, өвдөлт намдаах эм ууж болохгүй.
Хэвийн эрхтэн хэзээ ч өвдөхгүй. Таны бие өвдөж байна гэдэг нь бие хамгаалах хариу урвал үзүүлж байгааг илтгэнэ. Нэг юм болохгүй байна шүү гэж танд мэдээлжээ. Ийм үед заавал эмчид үзүүлж цаашдын арга хэмжээгээ аваарай.
Халдвар авах болов уу гэж эмээн, ходоодоо дурандуулахгүй байх нь ч буруу.
Манай улсад баруун аймгийн иргэдэд зүүн бүстэй харьцуулахад ходоодны хавдар илүү тохиолддог. Энэ хавдраар өвчилсөн нийт иргэдийн 75-80 хувь нь хеликобактерийн халдварын шалтгаантай байжээ. Хеликобактерийн халдварыг тав хүртэл насны хүүхэд насанд хүрэгчдээс халдварлах нь түгээмэл байдаг.
Бүх эмнэлэгт унтуулгатай дуран хийдэг болсон тул бөөлжих, улаан хоолойд зовуур үүсэх вий гэж айж болгоомжлох хэрэггүй. Ийм айдсын улмаас ходоодоо дурандуулахгүй байх нь онош хойшлуулах гэх мэт эрсдэлтэй.
Хеликобактерийн халдвар авах болов уу гэж эмээн, ходоодоо дурандуулахгүй байх нь ч буруу. Санаа зовох нь зөв ч өвчнийг эрт илрүүлэх боломжийг хааж болохгүй. Учир нь дурангийн аргаар л хорт хавдрыг илрүүлдэг. Мөн юуны өмнө хеликобактеритай эсэхээ мэдэх хэрэгтэй.
Хорт хавдрын онош сонссон хүн, “Би уг нь шинжилгээ өгч байсан. Яагаад ийм юм болчхов оо” гэж халагладаг. Ингэхгүйн тул дараах зөвлөгөөг дагаарай.
ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙСНЭЭР ДАРААХ ХОРТ ХАВДРУУДААС СЭРГИЙЛНЭ
Америкийн Хавдрын нийгэмлэгийн (ACS) судалгаа (2020)-гаар биеийн идэвхтэй хөдөлгөөн хөхний, бүдүүн гэдэсний, түрүү булчирхайн хавдрын эрсдэлийг 20-30 хувиар бууруулдаг. Өдөрт 30 минут дасгал хийх нь хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд чухал нөлөөтэй.
Мөн Harvard T.H. Chan School of Public Health (2022) судалгаанд илүүдэл жинтэй хүмүүст ходоод, бүдүүн гэдэс, элэг, хөх, умайн хүзүүний хавдрын эрсдэл нэмэгддэг. Жингээ хэвийн хэмжээнд барих нь хавдрын эрсдэлийг 30-40 хувь бууруулдаг байна. Эрүүл амьдралын хэв маяг (зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, тамхи архинаас татгалзах, хэвийн жингээ хадгалах) хорт хавдрын эрсдэлийг бууруулахад шууд нөлөөтэйг олон судалгаа баталсан.
Дасгал гэхээр л фитнес төв, спорт зааланд очих тухай бодож, спортын үнэтэй хувцас хэрэглэл, төлбөр зэрэгт санаа зовох хэрэггүй.
Дасгал хөдөлгөөний сацуу зөв хооллож, согтууруулах ундаа, тамхинаас татгалзвал хорт хавдраас хамгаална.
АНУ-ын Эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгаа (NIH, 2021)-нд дурдсанаар тамхи татах нь уушгины хавдрын 80-90 хувийг үүсгэдэг гол хүчин зүйл юм байна. Архи хэтрүүлэн хэрэглэх нь элэг, улаан хоолой, ходоод, хөхний хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Дасгал гэхээр л фитнес төв, спорт зааланд очих тухай бодож, спортын үнэтэй хувцас хэрэглэл, төлбөр зэрэгт санаа зовох хэрэггүй. Хавар ирлээ, та ирэх намар хүртэл аль болох алхаж, дугуй унаж болно.
ЭРТ ИЛРҮҮЛЭГ МАШ ҮР ДҮНТЭЙ БАЙНА
Эрт илрүүлгийн шинжилгээ гэж ямар нэгэн зовуур илрээгүй байхад тодорхой давтамжтайгаар шинжилгээгээ өгч эмчид үзүүлэхийг хэлнэ. Өвчнийг эрт оношилбол бүрэн эмчлэх боломжтой.
Хорт хавдар гэнэт бий болдоггүй, олон жил үргэлжилдэг талаар дурдсан. Хавдрын урьтал өвчнүүдийг ихэнх тохиолдолд эрт илрүүлэх боломжтой. Иймд нас, хүйс хамаарахгүйгээр эрт илрүүлэгт хамрагдаж, таны биед өөрчлөлт, зовуур шаналгаа илрээгүй байсан ч урьдчилан сэргийлэх үзлэгт орж байгаарай.
Учир нь…
Юу ч тогтмол биш учраас тогтмол үзүүлээрэй. Бидний бие гаднын хүчин зүйлс, хооллолт, хөдөлгөөн зэрэг амьдралын хэв маягийн нөлөөгөөр байнга өөрчлөгддөг. Эрт илрүүлэгт жилд 1-2 удаа хамрагдана. Танд ямар эмгэг илэрснээс хамаарч энэ хугацаа харилцан адилгүй.
Цоо эрүүл, шинжилгээний өөрчлөлтгүй хүн жилд нэг удаа эмчид үзүүлж болно. Нас нэмэгдэх тусам эрсдэл дагаад өсдөг. 40-өөс дээш насанд бүдүүн, шулуун гэдэсний хавдар, хоол боловсруулах замын хавдрын эрсдэлээс сэргийлж, дурандуулахыг зөвлөдөг юм шүү. Улсын эмнэлгүүд энэ үзлэгийг үнэ төлбөргүй хийж байна.
Япончууд эрүүл амьдралын хэв маягтай, зөв хооллодог, идэвхтэй хөдөлгөөн тогтмол хийдэг. Тэд нас өндөр болсон ч аль болох хөдөлмөрлөхийг хичээн, эрүүл мэндийн боловсрол нь нийтээрээ сайн байгаа нь ч нөлөөтэй. Мөн тэд эрт илрүүлэгт байнга хамрагдаад хэвшжээ.
ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ
NURA эрт илрүүлгийн төвийн үзлэгийн дүгнэлт хариуцсан эмч Ж.Сэлэнгэ: Өвчин хавдрын урьдал эмгэгээс нэлээд хугацааны дараа хорт хавдар руу шилждэг. Иргэд эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдсанаар хорт хавдар болохоос нь өмнө, урьдал эмгэгийн үед нь оношоо мэдээд, эмчлүүлбэл хавдраас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
Зарим өвчин дийлэнхдээ ужгирсаар хорт хавдар болдог.
Хавдрын нэг хүчин зүйл нь удамшил. Жишээ нь хөхний хорт хавдарт удамшил шууд нөлөөлдөг. Иймд алдарт жүжигчин Анжелина Жоли хөхний хорт хавдар тусаагүй байсан ч хөхөө авхуулжээ. Түүний эмээ, ээж энэ өвчнөөр шаналсан тул тэрээр хэдий хавдрын эс илрээгүй байсан ч урьдчилан сэргийлэх үүднээс хөхөө авхуулсан түүхтэй.
Удамшлын нөлөөг хүн хянаж, зохицуулж чадахгүй. Харин бусад төрлийн хавдруудаас ТА ХАМГААЛЖ ЧАДНА.
ГАДААДЫНХ БОЛ САЙН ГЭСЭН ҮГ БИШ
Бидний өдөр тутам хэрэглэдэг гоо сайхны, гэр ахуйн бараанууд бидний эрүүл мэндэд нөлөөлдөг.
Жишээ нь, аяга таваг угаагч химийн бодис ихээр агуулдаг. Тэр нь аяган дээр үлдэж, улмаар бидний ходоод руу орж, ходоодны хорт хавдар үүсгэх хүчин зүйлсийн нэг байх боломжтой.
Иймд дотоодын үйлдвэрлэгчид хужиртай аяга таваг угаагч үйлдвэрлэж байна. Тэгэхээр гадаадынх бол сайн гэсэн үг биш юм.
Шампунийн тухайд силиконы агууламж нь хэдий чинээ бага байна, тэр хэрээр сайн. Үсийг зөөлөн болгодог бодис бага агуулсан гэсэн үг юм. Алимыг хусахаар вакс гардаг.
Энэ нь алимыг муудахаас сэргийлсэн хамгаалалт юм, ямар нэг микроб алим руу орж чадахгүй болно. Яг үүн шиг, силиконтой шампуниар удаан угаавал үсний гадуур бүрхүүл үүсгэдэг байна. Үс зөөлрөх нь сайхан ч удаан хугацаандаа үс амьсгалахгүй болно. Ингэснээр үс эрт бууралтана.
Томоохон дэлгүүрүүдийн угаалгын нунтгийн тасгаар явахад хурц үнэртэй байсан уу? Эфирийн тос ууршаад алга болно. Харин синтетик үнэр ууршихгүй тул аюултай.
Үнэр гоо сайхны бараанд ямар ч ач холбогдолгүй. Гэхдээ хүн үнэрийг нэг минутын дотор авдаг нь эм ууснаас ч хурдан хугацаа юм. Та нүүрэндээ тос түрхлээ гэхэд тухайн тосны үнэр хүчилтөрөгчтэй хамт хүний хамраар орно. Уушги, цусаар дамжсан үнэр арьсны өвчин, харшил үүсгэдэг. Иймд химийн үнэртэн битгий хэрэглээрэй.
ФТОР ХОДООДНЫ ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДГИЙГ ТОГТООЖЭЭ
Шүдний оо үйлдвэрлэгчид оонд фтор хийхээс татгалзаж эхэллээ. Бид өглөө өлөн байхдаа шүдээ угаадаг тул оо шүлстэй хамт ходоод руу орж, өвчлүүлдэг нь батлагдсан байна. Иймд фтортой, кальцитай оог ээлжлэн хэрэглээрэй. Нэг л оог байнга хэрэглэх нь буруу.
Мөн АНУ-ын Жон Хопкинсийн их сургуулийн судалгаагаар оонд гаа хийдэг нь унтаа тархийг хүчээр сэрээж байна гэжээ. Байнга ингэж сэрснээр хүний боргоцой булчирхай гэмтдэг. Иймд хөгшрөөд альцхаймер тусаж байна гэжээ.
Гаа оонд ямар ч ач холбогдолгүй. Гааны сэнгэнэсэн үнэрээр шүдээ угаасан мэдрэмж төрүүлэх л зорилготой. Америкчууд гаатай оо их хэрэглэдэг. Мөн энэ улсад альцхаймэр хамгийн их бүртгэгджээ.
Гоо сайхны бүтээгдэхүүний хугацааг уртасгах зорилгоор парабен ашигладаг. Гэвч энэ нь хөхний хорт хавдар үүсгэдэг нь батлагдсан байна. Дэлхийд зургаан төрлийн парабен бий. Гурав нь хориотой, гурвыг нь зөвшөөрсөн аж. Профил, метил, этил парабенийг зөвшөөрчээ. Тэгэхээр бид гэр ахуйн бүтээгдэхүүн сонгохдоо орц найрлыг нь сайтар унших дадалтай болох нь ч чухал.
Хийх хүн аргаа, хийхгүй хүн шалтаг хайдаг гэдэг шиг хорт хавдраас өөрийгөө, хайртай хүмүүсээ хамгаалах зарим аргыг та бүхэнд танилцуулав.
Хэрэгжүүлэх, эсэх нь танаас л хамаарна. Хөгжиж буй манай улсад хавдрын дагнасан эмнэлэг цөөн, эрүүл мэндийн салбарын санхүүжилт хангалтгүй, эмч хүрэлцээгүй гээд олон асуудал бий.
Гэхдээ энэ бүхнийг туулахгүй байж, эрүүл байх нь танаас, таны сонголтоос л хамаарна.
Дахин сануулахад хорт хавдар гэнэт бий болдоггүй, олон жил үргэлжилдэг. Иймд дасгал тогтмол хийж, зөв хооллож, эрт илрүүлэгтээ хамрагдаарай. Танд эрүүл энхийг хүсье.