Японы улсын Цаг уурын газрын 3-р сарын 30-ны өдрийн мэдээгээр Миязаки, Кагошима хоёр мужийн дунд байрладаг Киришимагийн галт уулсын бүс дэх Шинмоэмакэ галт уул идэвхжиж байна.
Тус галт уул дэлбэрэлтийн аюулын II түвшний “Галт уулын амны эргэн тойронд хязгаарлалт”-аас III түвшний “Ууланд гарахыг хориглох” хязгаарлалт тогтоох болсныг мэдээлэв.
Цаг уурын газрын мэдээллээс үзвэл дэлбэрэлтээс үүссэн тогооноос ойролцоогоор 4 км-ийн зайд галт уулын чулуу шидэгдэх эрсдэлтэйг анхааруулж байна.
3-р сарын 28-ны өдрөөс эхлэн галт уулаас үүдэлтэй газар хөдлөлтийн давтамж нэмэгдэн, 30-ны орой галт уул тэлж, газар зүйн хэлбэлзэл өөрчлөлт ажиглагдаж байгаа талаар мэдээлэл гаргасан байна.
Иймд Японы улсын Токио хот дахь Монгол Улсын ЭСЯ-ны Консулын хэлтсээс өнөөдөр /2025.03.30/ монгол иргэддээ анхааруулга, мэдээлэл хүргэв.