УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа 2024.11.07-ны өдөр NTV телевизэд өгсөн ярилцлагадаа ээжүүдэд одоо 50 мянган төгрөг өгч байгааг 500 мянган төгрөгт хүргэх боломж бий гэжээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “100-150 мянган төгрөг байж болох ч 500 мянган төгрөгийг хүүхдээ асарч буй ээжүүдэд олгох боломжгүй” гэсэн юм.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара энэ асуудлаар нүүр номдоо байр сууриа илэрхийлжээ:
-Би байнга хэлж байгаа, УИХ-ын гишүүн болох нь хүршгүй дээд оргил эсвэл хүрмэгц нирвааныг олчихдог эргэж буушгүй ажил биш.
Дэндүү гэнэн байна, сар бүр 500 мянган төгрөг өгдөг болбол одоогийн 50 мянган төгрөг илүү үнэ цэнтэй бсныг мэдрэх өдөр ирнэ!
Тэр хэрээр инфляц, үнийн өсөлт галзуурна! Ядаж байхад ямар дамын наймааны нийгэмтэй улс билээ! Цалин нэмэгдсэн хэрээр үнэ нь өсдөг улстайгаа мартчихсан, их гэгээлэг.
Мөрөөдөхөд мөнгө төлөх биш, хамтдаа 500 мянга болгоосой гээд л мөрөөдөцгөөе! Сайд нь ч ямар ч боломжгүйг хэлсээр! Хөрсөн дээрээ бууж, өнөөдрийг илүү хүртээмжтэй болгохоос илүү хий мөрөөдөж цаг хугацаа бардаг яг л мөн шүү Монгол зан!
Хүүхдийн 100 мянган төгрөг авдаг иргэдийн 40 хувь нь хүүхдээ тэжээх ёстой атал хүүхдийнхээ мөнгөөр өөрсдийгөө тэжээж байна. Хагас сая төгрөг өгнө гэчихвэл жил дараалж төрөөд, хүүхдээ асрамжийн газар аваачаад хаядаг нөхөд бүр яах болоо?!?
Бодооч!!