Улаанбаатар хотын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн тухайн хэлэлцэж байна. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж хариулт авав.
НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул “Дулаалах байруудаа ямар шалгуураар сонгосон бэ. Нийслэлд ашиглалтын хугацаа нь дууссан олон орон сууц бий. Тэр байруудыг нэг бол буулгах гээд ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг байдаг. Сөхийн удирдлагууд өөрсдийн орон сууцаа өнгөтэй өөдтэй байлгая гэж хандахаар тухайн дүүргээс дэмжиж, хурдан хугацаанд хариу өгдөг баймаар байна. ДХИС-ийн хугацаа нь дууссан байр бий. Тэр байруудыг яах вэ?
НИТХ-ын төлөөлөгч Г.Батзориг “Дулаан алдагдлын бууруулах төсөлд хамрагдах угсармал 800 орчим барилга бий. Ашиглалтын шаардлага хангахгүй барилга гэдэг нь хүн амьдрах боломжгүй эрх бүхий байгууллагын дүгнэлттэй байдаг. ДХИС-ийн барилгуудыг дулаалж болохоор бол энэ төсөлд оруулна. Энэ жил 35 барилгын зураг төслийг гаргасан.
НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр “Энэ төсөл буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа ч нийслэл 9.2 сая еврогийн үүрэг хүлээсэн юм байна. Тэгчхээд 40 тэрбумаар иргэдийн байрыг үнэгүй дулаалчихсан байна. Мөн энэ төслийн мэдээллийг иргэдэд өгөөгүйгээс мэдээлэлд ойрхон СӨХ-үүд уг төсөлд хамрагдаж байна. Мөн дулаалж байгаа байруудын өнгө дизайныг яаж шийдэж байгаа вэ?
НИТХ-ын төлөөлөгч Г.Батзориг “Дүүрэг тус бүрийн онцлогт тааруулж өнгө дизайнаа шийдэж байгаа. Одоо энэ төслийн талаарх мэдээллийг иргэдэд хүргэхээр эрчимжүүлнэ” гэв.
НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул “Энэ төсөл маш чухал. Иргэдийн амьдрах орчныг сайжруулж өгч байна шүү дээ. Орон сууцны иргэдээс дулаалга, дээвэр, лифтний асуудлыг шийдэж өгөөч гэдэг. Гэтэл ашиглалтад ороод 10 жил ч болоогүй орон сууцны дээвэр, лифт нь эвдэрчихсэн байдаг. Өчнөөн үнэтэй байранд орчхоод 10 жил ч болоогүй байхад лифт дээвэр нь эвдэрчихдэг байж болохгүй. Энэ асуудал дээр нийслэлээс хяналт тавих хэрэгтэй. Мөн тухайн орон сууцыг барьсан барилгын компанийн хариуцах хугацааг нэмэх шаардлагатай байна.