Буцах

Сайд нараа "шаардсан" эмч, эмнэлэгийн ажилчдын жагсаал

2010-04-08
0
0
Нийгэм
2010-04-08
Сайд нараа "шаардсан" эмч, эмнэлэгийн ажилчдын жагсаал
Цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавиад буй эмч, эмнэлэгийн ажилтнуудын жагсаал Эрүүл мэндийн яамны гадаа болж байна.

Энэ жагсаалд гурваас дөрвөн мянган эмч, эмнэлэгийн ажилтнууд оролцож байгаа юм. Тэд өөрсдийн шаардлагаа ЭМ-ийн сайд С.Ламбаад гардуулж өгөх гэсэн боловч тэрбээр яамандаа байхгүй байна. Мөн энэ үеэр тус яамны дэд сайд Ж.Цолмон МАХН-ын бага хуралд сууж буй учир мөн л жагсаалд байсангүй.

Жагсагчид сайд нарыг гаргаж ирэхийг хэсэг хугацаанд шаардан орилолдсон боловч ийнхүү энэ шаардлага нь биелэх ямар ч боломжгүй болохыг мэдсэн юм.

Улмаар ЭМЯ-ны төрийн  нарийн бичгийн дарга Хүрэлбаатарт арван зүйл бүхий шаардлагаа гардууллаа. Бид та бүхэнд шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

1.Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалин хөлсийг 2 дахин нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газар, Улсын Их Хуралд оруулж, дөрөвдүгээр сард багтаан шийдвэрлэх,

2."Эрүүл мэндийн салбарын цогц шинэчлэл", Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгааны асуудлуудыг бүрэн тусгах асуудлыг салбарын ҮЭ-ийн төлөөллийг оролцуулан шийдвэрлэх,

3.Төлбөртэй тусламж үйлчилгээнээс олсон орлогын 60-аас доошгүй хувийг төсвийн ерөнхийлөн захирагч нар захиран зарцуулах эрх зүйн орчинг бүрдүүлж, ажиллагсадын цалин, урамшил, пийгмийн асуудалд зарцуулах,

4.Ажиллагсдын хөдөлмөрийн нохцөл, нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгох журмыг   шинэчлэн   боловсруулж, ЗГ-ын   хуралдаанаар   хэлэлцүүлэн батлуулж, салбарын хэмжээнд мөрдүүлэх, Эмнэлгийн мэргэжилтний үнэлэгдээгүй хөдөлмөрийг үнэлэмжтэй болгох асуудлыг хамтарсан ажлын хэсэг байгуулж, засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлэх

5.Эрүүл мэндийн салбарын ничйт ажиллагсадыг мэргэжлийн тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр бүрэн хангах асуудлыг төсөвт тусгаж, дөрөвдүгээр сард багтаан шийдвэрлэх,

6.Эрүүл мэндийн байгууллагуудын нийт ажилласдад үр дүнгийн мөнгөн урамшил олгох асуудлыг Засгийн газар, Улсын Их Хуралд оруулж төсвийг дөрөвдүгээр сард багтаан шийдвэрлэх,

7.Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн сувилагч, эмнэлгийн дунд мэргэжилтнүүд, туслах ажиллагсадын цалингийн шатлалыг ахиулах,

8.Аймгийн төвийн нэгдсэн эмнэлгүүд, Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн ажиллагсдад төрийн албан хаагчийн 5 жил тутамд олгодог тэтгэмжийг олгох,

9.Мэргэжлийн зөвшөөрөл бүхий лиценз, дипломтой рентген техникч, ариутгагч, дезкамерчин, гэх мэт.. ажиллагсдад ижил түвшний мэргэжилтнүүдийн адил шатлалд хамруулах,

10.Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний туслах ажилчдад өндөр насны тэтгэвэрт гарахад нь 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох гэж заажээ.

Бид тун удахгүй та бүхэнд видео сурвалжлагыг хүргэх болно.

О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn /

Сэтгэгдэл (46)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.

demjigch
[ 180.149.80.130 ]
  2010.04.09

nemex ni zuitei. tur zasgiin buruugaas l ajil xiij bgaa murtluu yaduuraad bgaa sd

zochin
[ 202.70.47.2 ]
  2010.04.09

bolohgu naad lambaagaa tsolmontoi n hamt bolohgui bol buudaj al

Зочин
[ 202.5.199.21 ]
  2010.04.09

emnelegiin ajilchdin tsali9n uneheer baga bshdeee

Ajiltan
[ 202.55.191.22 ]
  2010.04.09

EMNELGIIN AJILCHDIIN TSALING USGUYUU. EMCH BAGSH NAR CHINI TURIIN BUSAD ALBANIIHANIIG BODVOL HARIN CH ABILGA AVAH YAMARCH BOLOMJGUI SHDEE. TSALIN HULS N BAGA BOLHOOR L BAYARLSAN HUMUUSIIN HOOL UNDIIG AVDAG BH. TSALIN N NEMEGDVEL ERUUL MEDNIIN AJILCHID CH BUS ERUUL MENDIIN SALBAR ARD IRGEDED HUREH ERUUL MENDIIN UILCHILGEE SAIJIRNA SHUU DEE!!!

Бусад сэтгэгдэл (16)