Завгүй, ядарсан үедээ бид өөрийгөө мартаж, зарим зүйлээ хойш тавих хандлага их. Гэвч амьдралын үнэт зүйлүүд нь зөвхөн ажил, амжилт бус эрүүл мэнд, сэтгэл зүй, хувийн аз жаргалын тэнцвэрт оршдог. Хүн амьдралынхаа туршид бие сэтгэл, ухамсар, оюун санааны түвшинд гадаад болон дотоод хүчин зүйлсийн нөлөөлөлд тэнцвэртэйгээр орших нь өөрийгөө сонсох, хайрлахаас эхлэлтэй.
Эм Жи Эл Акуа компани Voyage брэндээс нийгмийн хариуцлагын хүрээнд хүн бүрт энэ чухал тэнцвэрийг сануулж, өөрийгөө хайрлахын үнэ цэнийг таниулах зорилготой “Тэнцвэртэй өөрийгөө хайрлая” компанит ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд сонирхолтой, урам зориг өгөх цуврал ярилцлагуудыг хүргэж байна. Энэ удаагийн дугаарт Гүйдэг Моги номын зохиолч, Mongolian Elite Runner Club үүсгэн байгуулагч, хэт холын марафон гүйлтийн спортын ОУХМ Ж.Баатарболдыг урин, ярилцлаа.
-Эрүүл амьдрахын тулд дасгал хөдөлгөөнөөр хэрхэн тэнцвэрээ хадгалах вэ?
-Хүн бүр эрүүл амьдрахын төлөө хичээдэг. Заримдаа өөрөө ч анзааралгүй нэг тал руугаа хэлбийсэн явах тохиолдол гарна. Бид ажил амьдралын тэнцвэрийг хадгалах хэрэгтэй гээд л ярьдаг шүү дээ. Гэвч бүх зүйлийг тэнцвэртэй байлгах боломжгүй юм байна гэдгийг өөрийнхөө амьдралын туршлагаас мэдсэн.
Зүй нь, бид бага балчир үедээ сурч, хөгжихдөө илүү цагаа зарцуулах хэрэгтэй, ажил дээр гарах үедээ өөрөө өөрийгөө хөгжүүлэх, шаргуу байж, өөрийгөө ойлгож сурах, нийгэмдээ байр сууриа олох шаардлагатай. Ингэхийн тулд тодорхой хэмжээнд ажилдаа цаг зарцуулах ёстой. Миний хувьд гэр бүл, ажил карьерын байр сууриа олчхоод дараагийн алхмаа хийдэг юм байна гэдгийг олж мэдсэн.
Эрүүл мэндийн асуудалтай хүн ажил дээрээ уур уцаартай, бүтээмжгүй байна.
Би арван жилдээ мөн оюутан байхдаа хичээл, номдоо шаргуу шамддаг байлаа. Гэхдээ ажил дээр гарахдаа хэт их ажилдаа шамдаж, өөрийнхөө эрүүл мэндийг орхигдуулчихсан байв. Намайг залуу байхад тарган, том биетэй хүнийг буянтай, сайхан эр хүн гэх ойлголттой байсан. Энэ ойлголтын дагуу би 30 хүрэхээсээ өмнө өөрийнхөө өндөртэй харьцуулахад 23, 24 кг илүү жинтэй болчихсон байлаа.
Тэр үед ажил маань болоод байгаа юм шиг хэрнээ эрүүл мэндээ хаяснаас үүдэн илүүдэл жинтэй, хөдөлгөөний дутагдалтай хүн болоод хувирчихсан. Энэ нь буцаад ажлын бүтээмжид нөлөөлж эхэлсэн. Эрүүл мэндийн асуудалтай хүн ажил дээрээ уур уцаартай, бүтээмжгүй байна. Стресстэж эхэлсэн хүн алкохоль хэрэглэж эхэлдэг.
Ингээд амьдралын тэнцвэр агдалснаас болж буруу тойрог руу яваад байдаг. Харин шийдэх асуудал маань улам л дордсоор байдаг гэсэн үг. Тухайн үед “ууж идээд” л сайхан байгаа юм шиг хэрнээ улам л стресстдэг. Би яг энэ амьдралын хэв маягаараа 40 хүртлээ явсан байлаа.
Энэ асуудлаа эргэж харъя, хаана алдаа гаргаснаа хайх эрэлд гарсан. Ийнхүү миний хэрэгжүүлсэн хамгийн эхний алхам бол, дасгал хөдөлгөөн, гүйлтийн спорт байсан юм. Сүүлийн 5 жил энэ спортоор хичээллэж байгаа бөгөөд амьдрал маань харьцангуй тэнцвэр сайтай байна.
Амьдралын тэнцвэрийг хамгийн их алдагдуулдаг зүйл бол нэг юмандаа хэтэрхий туйлшрах явдал байдаг.
Үүнд гүйлтийн спорт бол асар их нөлөөлсөн. Гэхдээ 2016-2019 он буюу дөрвөн жилийн хугацаанд гүйх оролдлого хийсэн ч амьдралын тэнцвэргүй байдлаасаа болж даанч чадаагүй. Утсаа оролдоод орой унтахгүй, өглөө босож чаддаггүй байлаа. Ажлын цагаа тулгаж босоод өглөөний цайгаа ч ууж чадахгүй нэг л их стресстсэн хүн. Ийм байдалтай ажилдаа очсон хүн ямар байх уу.
Орой ажил тарлаа, түгжирсээр гэртээ харина. Өдөржин ажилдаа ядарч, өлссөн хүн их хэмжээгээр хоолоо иднэ. Хоол идсэн хүн дасгал хөдөлгөөн хийж чадах уу. Үгүй, зурагтынхаа удирдлагыг бариад буйдан дээрээ хэвтээд өгнө. Нэг мэдэхэд, шөнийн 12, 1 цаг болно. Энэ хэв маягаараа амьдрал үргэлжилсээр.
Нэг асуудал байдаг л даа, дасгал хөдөлгөөн хийгээд жигдэрч байх үеэр ямар нэгэн баяр тохионо. Тэгээд хэтрүүлж идэж, уугаад зөв хэмнэл алдагдчихдаг. Амьдралын тэнцвэрийг хамгийн их алдагдуулдаг зүйл бол нэг юмандаа хэтэрхий туйлшрах явдал байдаг. Тиймээс тэнцвэртэй байх нь маш чухал гэдгийг ойлгосон.
Эм Жи Эл Акуа компани Voyage брэндээс нийгмийн хариуцлагын хүрээнд хүн бүрт энэ чухал тэнцвэрийг сануулж, өөрийгөө хайрлахын үнэ цэнийг таниулах зорилготой “Тэнцвэртэй өөрийгөө хайрлая” компанит ажлыг хэрэгжүүлж байна.
Ингэхийн тулд, чанартай нойр, дасгал хөдөлгөөн хийх ёстой. Усаа сайн ууж, юу идэхээ маш сайн мэдэж байх хэрэгтэй. Мөн сэтгэлийн амар амгаланг олж, бясалгаарай. Ийм хэдхэн зүйлийг амьдралынхаа 24 цагт оруулчихвал эрүүл чийрэг, зөв тойргоо олоод эхэлнэ.
-Өдөр болгон гүйх нь зөв үү? Өвлийн гүйлт, зуны гүйлтийн ялгаа нь юу вэ?
-Би өвөл, зун гээд аль алинд нь гүйж байна. Гол нь бид өдөр болгон идэж байна. Миний биед калори орж л байгаа бол түүнийг би шатаах л ёстой. Эс тэгвээс биед өөх болж л хувирна. Тэгэхээр улирал хамаагүй. Харин хэр хэмжээтэй дасгал хийх хэрэгтэй вэ гэдэг нь их чухал.
Хүн бүрийн биеийн байдал өөр. Өөртөө тохирсон дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй мөн олох нь чухал. Би хүмүүст зөвлөхдөө, долоо хоногт 3-4 удаа 30-40 минутын турш гүйгээрэй гэдэг. Хүмүүс гүйлтийг зүрхний үйл ажиллагаанд муу гэж ойлгодог.
Жишээ дурдвал, олимпын шилдэг тамирчид 100 хувийн ачаалал авдаг гэж төсөөлөөд үзье. Харин огт хөдөлгөөн хийдэггүй хүний ачааллыг 0 гэж авч үзье л дээ. Тухайн хүн долоо хоногт 3-4 удаа 30-40 минутын турш гүйх нь маш бага хэмжээний ачаалал авна гэсэн үг. Олимпын тамирчны авдаг ачааллын 100-ны 1 хувьд ч хүрэхгүй. Монголд өвлийн улиралд хувцсаа тохируулаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гүйх маш гоё байдаг.
"АНХ УДАА ГҮЙЖ БАЙГАА ХҮН ХУРДАН, ХОЛ ГҮЙХ ГЭЭД БАХАРДААД Л ӨӨРТӨӨ АЧААЛАЛ ӨГӨХ ШААРДЛАГАГҮЙ"
-Амьсгалах техник ядрахгүйгээр хэрхэн гүйх вэ?
-Гүйж байгаа үедээ амьсгалаа зохицуулах хэрэгтэй юу гэж хүмүүс асуудаг л даа. Миний хариулт гэвэл үгүй, хэрэггүй гэж хэлнэ. Учир нь амьсгал бол байгалийн процесс учраас зөнд нь орхих хэрэгтэй. Хүн амьсгалаараа хүчилтөрөгч авч, нүүрстөрөгч болгож гаргадаг. Тиймээс гүйж байх үедээ энэ процессыг хурдан үйлдэх хэрэгтэй.
Харин амьсгаагаа түгжээд л, удаан хэмнэлээр амьсгалах хэрэгтэй гээд оюун ухаанаараа бодоод байх нь хэцүү. Тиймээс өөрийнхөөрөө л амьсгалах хэрэгтэй. Анх удаа гүйж байгаа хүн хурдан, хол гүйх гээд бахардаад л өөртөө ачаалал өгөх шаардлагагүй. Зөөлөн, шогшиж хэдэн долоо хоног гүйж биедээ дасгасны дараагаар илүү хурдан, хол зайнд гүйж эхэлсэн нь дээр.
-Дасгал хөдөлгөөн буюу гүйснээр хүний биед гарах сэтгэл зүй болон бие махбодын өөрчлөлт?
-Бид махан биеэ хооллож тэжээж байна. Сэтгэл санаа, биеэ унтаж амрааж байна. Гэтэл зөвхөн хоол идээд, унтаж амрах нь биед хангалттай биш дасгал хөдөлгөөн зайлшгүй шаардлагатай.
Би их олон спортоор хичээллэж үзсэн л дээ. Эцэст нь гүйлтийн спортыг сонгож, хичээллэж эхэлсэн. Гүйлтийн спорт бол бие, сэтгэл, оюун санааг эрүүл чийрэг болгож өгдөг.
Зарим хүн өтгөнөө гадагшлуулахгүй олон хонож, хэцүү байдалтай байдаг. Гүйж байгаа хүн өдөр болгон өтгөнөө гаргаж чадна. Мөн байгалийн сайхан, цэвэр агаарт гүйхээр ямар сайхан гэж санана. Энэ спортоор хичээллэснээр бие чийрэг, сэтгэл тань тогтуун, оюун санаа саруул болно.
-Шингэний хэрэгцээг усаар хангаж, дасгал хөдөлгөөнөөр дамжуулан эрүүл тэнцвэртэй амьдарна гэдэгтэй санал нэгдэх үү?
-Санал нэгдэнэ. Би сүүлийн 5 жилийн хугацаанд өглөө босоод 2 аяга ус уудаг хэвшилтэй болсон. Үүний дараа ариун цэврийн өрөө ордог. Дараагаар нь дасгал хөдөлгөөнөө хийж эхэлдэг. Хүний биеийн 60-70 хувь ус байдаг. Ундаа, цайгаар шингэнээ нөхнө гэж ойлгоод байдаг ч усыг цэврээр нь ууж байж эрүүл чийрэг байх үндэс суурь болдог юм билээ. Тиймээс өдөр бүр 2.5 литр ус уух хэрэгтэй. Хэрвээ дасгал хөдөлгөөн хийдэг бол биедээ тохируулаад усаа уугаарай. Би өдөр болгон 10 зүйлийг амьдралынхаа хэв маягт мөрдлөг болгон хэвшүүлж байна. Үүнд:
- Өглөө болгон ус уух
- Гүйх болон хүчний дасгал хийх
- Ном унших
- Хөгжим сонсох
- Бясалгах
- Байгаа зүйлдээ талархана
- Ажлаа тултал хийнэ гэх мэтчилэн зүйлсийг хэвшил болгохоор хичээж байна.
-Өөрт тохиолдсон туршлага сургамжаас хуваалцвал?
-Өмнө нь би их олон зүйл рүү үсчээд, самгардаад байсан гэдгээ мэдсэн. Хэт олон зүйл амжуулах гэснээс үүдэн явц дундаа учир зүйгээ олохоо байчихсан. Иймд хамгийн чухал нь, цөөн, чухал зүйлдээ төвлөрөх ёстой гэдгээ олж мэдсэн юм.
Манай гэр бүл хамгийн түрүүнд тавилга, эд хогшлоосоо эхлээд цөөлж эхэлсэн. Зурагт, буйдангүй 5 жил амьдарч байна. Одоо бол маш чухал зүйлдээ л төвлөрч, анхаарлаа хандуулж амьдарч сурсан. Гэхдээ юун түрүүнд, гэр бүлийнхээ гишүүдтэй нэг ойлголттой болох хэрэгтэй.
Би нэг зүйл рүү тэмүүлээд хүсээд байгаа ч эхнэр маань ойлгохгүй бол цаашаа явахгүй. Тиймээс хамтдаа өдөр болгон, чухал зүйлдээ анхаараарай. Эцэст нь хэлэхэд, шөнийн нойрыг юугаар ч бүү худалд. Өглөө босоод ус уу, өдөрт нэг цаг дасгал хөдөлгөөн хийгээрэй. Мөн өглөөний цайгаа тогтмол уугаарай.
Ажил дээрээ очоод ажлаа тултал, чин сэтгэлээсээ хийгээрэй. Унш, бясалгаарай. Энэ хэдэн зүйл дээр анхаарч чадвал таны амьдрал тэнцвэртэй байх болно.
Дэлгэрэнгүй ярилцлагыг Voyage Mongolia хуудаснаас үзнэ үү.