Өчигдөр буюу мягмар гарагт АНУ болон Украины эрх баригчид Саудын Арабад уулзсан. Уулзалтад хоёр улсын тэргүүнүүд оролцоогүй юм.
АНУ-ын талаас Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио тэргүүтэй албан тушаалтнууд Украины эрх баригчидтай хийсэн уулзалт найм гаруй цаг үргэлжилжээ.
Үр дүнд АНУ-ын талаас Украинд үзүүлэх зэвсгийн тусламжаа үргэлжлүүлэхээр болсон байна. Мөн Украины талаас 30 өдрийн турш гал зогсоох АНУ-ын саналыг хүлээн зөвшөөрнө гэдгээ мэдэгдэв.
Улмаар АНУ энэ саналыг ОХУ-д танилцуулахаар болж байгаа аж.
Энэ талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга “Оросын талаас уг саналыг зөвшөөрнө гэж найдаж байна. Ингэснээр бид хоёрдугаар үе шат болох жинхэнэ хэлэлцээрээ эхлэх боломжтой” гэжээ.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський уулзалтад оролцоогүй ч гал зогсоох саналыг нааштайгаар дэмжсэн байна.
Хоёр долоо хоногийн өмнө Зеленський Вашингтонд айлчилж, Цагаан ордонд Трамптай ширүүхэн яриаг өрнүүлсэн. Үүний дараа Вашингтон Киевт үзүүлэх зэвсгийн тусламжаа зогсоохоор болсон юм.
Түүнчлэн энэ сарын эхээр тагнуулын мэдээллээ Украинтай солилцохгүй гэсэн шийдвэр гаргаад байв.
Харин өчигдрийн уулзалтаар Украины тал гал зогсоох саналыг хүлээн зөвшөөрснөөр зэвсгийн тусламжийг үргэлжлүүлж, тагнуулын мэдээллээ хуваалцахаар болж байна.
Эх сурвалж: Reuters