Дулааны шинэ үнийг тавдугаар сарын 16-наас эхлэн мөрдөнө.
Эрчим хүчний салбарт олон их наяд төгрөгийн алдагдал үүссэн тул алдагдлыг бууруулах, энэ салбарт хөрөнгө оруулах зорилгоор Эрчим хүчний хороо өнгөрсөн арванэгдүгээр сард дулааны үнийг дунджаар 85 хувиар нэмсэн.
Тэгвэл бид одоо ямар тариф төлж байна вэ?
Дараах үнийг 85 хувиар үржүүлэн, ирэх хавраас төлж эхлэх төлбөрөө тооцоолоорой. Жишээ нь 76 метр кв талбайтай айл сар бүр дулааны төлбөртөө 55 561 төгрөг төлдөг. Харин ирэх намраас эхлэн энэ дүн 85 хувиар нэмэгдэж, сар бүр 102 мянган төгрөг төлөх нь.
Өрхийн одоо мөрдөж буй дулааны тариф м2 тутамдаа
- Улаанбаатарт 506 төгрөг,
- Дархан, Эрдэнэт, Чойбалсан зэрэг хотуудад 648 төгрөг байна.
Энэ үнийг өртөгт хүргэж шинэчилснээр зөвхөн нийслэлд 1012 төгрөг болно. Дулааны станцтай аймгийн төвүүд 1024 төгрөгт хүрчээ. Мөн хэрэгцээний халуун ус халаасан дулааны тариф нэг сарын турш нэг хүнд 2806 төгрөг байсныг 5612 төгрөг болгосон.
Дулаан үйлдвэрлэлийн өртөг нэг гегакалори тутамд 63 мянган төгрөг байхад дунджаар 33800 төгрөгөөр хэрэглэдэг гэж Эрчим хүчний зохицуулах хороо мэдээлэв.