Улсын хэмжээнд Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ. Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр нийт 4041 иргэн бүртгүүлснээс 1703 нь нийслэлд бүртгүүлжээ.
Нийслэлд зохион байгуулагдаж буй Төрийн албан ерөнхий шалгалт энэ сарын 12-14-ний өдрүүдэд үргэлжилнэ. Төрийн албан зөвлөлөөс өдөрт таван ээлжээр нэг ээлжинд 131 иргэн шалгалт өгөхөөр зохицуулалт хийсэн байна.
Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Төв комиссын дарга Д.Баатарсайхан, Төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэг удаа, жилд дөрвөн удаа зохион байгуулдаг. Өнөөдөр шалгалтыг орон даяар нэгэн зэрэг эхлүүлж 100 цахимаар авч байна.
Шалгалт өгөх байр, компьютер зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, шалгалтын явцад ямар нэг техникийн саатал гарахгүй байх талаас нарийн зохицуулалт хийж байна гэж танилцууллаа.
Иргэдийг төрийн албанд сонгон шалгаруулж авах шалгалтын агуулга төдийгүй шалгалтыг зохион байгуулах арга хэлбэр боловсронгуй болж, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран Төрийн албаны шалгалтыг өгөх, холбогдох хууль, журмыг уншиж судлах, мэдлэгээ сорих, бататгах боломжтой болсон талаар шалгалтад оролцогчид онцоллоо.