Нийтийн тээврийг цахим картын хэлбэрт шилжүүлэн долдугаар сарын 1-нээс иргэдэд үйлчлэхээр болжээ. Энэ дагуу эхний ээлжинд 20 автобус, 10 тролейбусанд тусгай төхөөрөмжийг суурилуулан маргаашнаас эхлэн туршилт хийж эхлэх юм.
Туршилтыг “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн I баазын М13 чиглэлийн 10 автобус, II баазын ТЗ чиглэлийн 10 троллейбус, III баазын М51 чиглэлийн 10 автобусанд хийх юм байна.
Цаашид Улаанбаатар хотын нийтийн тээвэрт үйлчилж буй 1200 орчим автобусанд тоног төхөөрөмж суурилуулж эхлэх бөгөөд 2015 оны долдугаар сарын 1-нээс иргэдэд үйлчилж эхлэх юм.
Цахим карттай болсноор бүх зорчигчид урд талын хаалгаар сууж жолоочийн хажууд байрлах карт уншигч төхөөрөмжид цахим картаа уншуулан, буухдаа арын хаалгаар дахин картаа уншуулах юм байна. Эхний ээлжинд автобусуудад бэлэн мөнгө хийх хайрцаг байрлуулах бөгөөд хариулт өгөх боломжгүй тул мөнгөө тааруулсан байх ёстой аж.
Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим картын системийг нэвтрүүлснээр ямар давуу талтай болохыг Нийслэлийн тээврийн газрын хэлтсийн дарга Г.Доржпалам тайлбарлахдаа “Тухайн автобус маршрут цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилгээ үзүүлж чадаж байгаа эсэхэд хяналттай болно. Хоёрдугаарт үйлчилгээний талаар, цагийн хуваарь, буудал зогсоолын талаарх мэдээллийг иргэд автобусны буудал болон автобус дотроос шууд дэлгэцээр хүлээн авах боломжтой болно. Гуравдугаарт харилцааны соёлын асуудал бүрмөсөн шийдэгдэж, үйлчилгээний чанар дээшилнэ” гэсэн юм.
Харин ачаалал ихтэй чиглэлд болох оргил цагаар зорчигчид энэ төхөөрөмжийг ашиглахад хүндрэл гарах эсэх талаар тэрээр “Зарим чиглэлд ачаалал их байдаг. Зорчигчоо багтаахгүй асуудал ч гардаг. Тиймээс судалгаан дээр үндэслэн автобусны сүлжээ төлөвлөлтийг өөрчлөх, богино эргэлтээр явуулах, эсвэл автобус нэмж явуулах зэрэг зохицуулалтыг хийнэ” гэсэн юм.
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цагдаагийн алба хаагчид “Хөнгөлөлттэй зорчигчийн карт”-аар, оюутнууд “Оюутны карт”, сурагчид “Хүүхдийн карт”, энгийн зорчигчид “Энгийн карт” гэсэн сонголтыг хийх юм байна.
Эдгээр цахим картыг худалдах, цэнэглэх цэгүүдийг тавдугаар сараас эхлэн автобусны буудлын ойролцоо 450 цэг, томоохон зах, худалдааны төвүүдэд 50 цэг байрлуулах юм байна. Ингэснээр цахим карт худалдан аваад хүссэн хэмжээгээрээ цэнэглэх боломжтой аж.
Цахим карттай болсноор билет таслагч нар хяналтын ажилтан болж үргэлжлүүлэн ажиллах юм байна.
Эдгээр тоног төхөөрөмж нь хамгийн сүүлийн загвар бөгөөд манайд тавьсны дараа Сөүл хот мөн төхөөрөмжөө солих юм байна.
НИТХ-ийн тэргүүлэгчдийн тогтоолоор 2014 оны аравдугаар сард Нийслэлийн өмчийн оролцоотой Монгол Солонгосын хамтарсан “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг байгуулсан байна.
Төслийн үндсэн хөрөнгө оруулагч, хэрэгжүүлэгчээр “Кореа смарт карт” компани ажиллаж байгаа бөгөөд энэ оны нэгдүгээр сараас эхлэн судалгаа хийжээ. Эдгээр тоног төхөөрөмжийг нийт мянган автобусанд суурилуулахаар болсон бөгөөд 13.9 сая ам.долларын хөрөнгө зарцуулахаар төлөвлөсөн ч автобусны тоо нэмэгдэн 15 орчим сая ам.доллар болоод байгаа аж. Үүнийг Солонгосын талаас зуун хувь гаргаж байгаа юм байна. Үйл ажиллагааны орлогоосоо 4.8 жилийн дотор нөхнө хэмээн тооцож байна.