Энэ оны эхэнд монголчуудын хамгийн ихээр аялдаг Тайланд, Вьетнам зэрэг орнуудад улаанбурхан халдварт өвчин тархаж, Монгол Улсад зөөвөрлөгдөж, улаанбурханы лабораториор батлагдсан тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж байна.
Манай улсад 2015, 2016 онд уг халдварын томоохон дэгдэлт болж 130 хүүхэд энджээ. Уг аюулт өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой. Улаанбурхан вирусээр үүсгэгддэг халдвартай бөгөөд агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиах, найтаах, амьсгалах үед халдварладаг. Дархлаа тогтоогүй хэн ч өвчлөх боломжтой боловч, хүүхдүүдэд илүү түгээмэл тохиолддог.
ХӨСҮТ болон эмнэлгийн байгууллагаас улаанбурханы эсрэг вакцинд хүүхдээ бүрэн тунд хамруулахыг уриалсаар байна. Иймд бид нэгэн ээжээс үзэл бодлыг нь тодрууллаа.
7 настай хүүхдийн ээж "Монголд улаанбурхан дэгдэж, хүүхдийнхээ ягаан дэвтрээс уг өвчний эсрэг вакцины бүрэн тунд хамруулсан эсэх мэдээллийг харахаар болов. Гэтэл ягаан дэвтрээ олоогүй юм л даа. Аргагүй шүү дээ, хэдэн жилийн өмнө уг дэвтрийн хуудаснууд нь бичгээр дүүрээд хэрэглэхээ больчихсон байв.
Аав, ээжүүддээ хүүхдийнхээ ягаан дэвтрийг гээгдүүлэхгүй, хадгалаарай мөн хүүхдээ товлолт вакцинд хамрагдсан эсэхийг шалгахыг уриалмаар байна.
Ингээд өрхийн эмнэлэг орж асуутал манай хүүхдэд вакцин хийсэн тэмдэглэлээ маш их ажил болж, удаж удаж гаргаж ирэв. Бүхэл бүтэн улс байж хүүхдүүдийнхээ вакцин хийсэн үгүй ч мэдчих нэгдсэн систем байхгүй. Байсан ч тэр системдээ бүртгэж авдаггүй юм шиг байгаа юм.
Тэгтэл манай хүүхэд улаанбурханы хоёрдугаар тунд хамрагдаагүй байв. Ингээд өнөөдөр вакцинаа хийлгэлээ. Аав, ээжүүддээ хүүхдийнхээ ягаан дэвтрийг гээгдүүлэхгүй, хадгалаарай мөн шалгаж үзээд хүүхдээ товлолт вакцинд хамрагдсан эсэхийг шалгахыг уриалмаар байна” гэв.
Энэхүү вирус нь агаарт болон гадаргуу дээр 2 цаг хүртэл идэвхтэй байдаг. Халдвартай хүний 10 дархлаа тогтоогүй ойрын хавьтлын хүнээс 9 нь халдвар авах боломжтой аж. Хэрэв уг өвчин хүндэрвэл дараах хүндрэлүүд гарах эрсдэлтэй.
- Сохролт
- Энцефалит буюу тархины үрэвсэл
- Хүнд зэргийн суулгалт, усгүйжилт
- Чихний үрэвсэл
- Уушгины хатгалгаа зэрэг амьсгалын замын хүндрэлүүд үүсэх эрдсэлтэй юм.
“Улаанбурхан халдварт өвчин бол хамгийн өндөр халдвартай. Тиймээс энэ өвчнөөр өвдөж байгаагүй мөн вакцины бүрэн тунд хамрагдаагүй тохиолдол бүх насны хүмүүс тусах эрсдэлтэй" гэж ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма хэллээ.
"ВАКЦИНД ХАМРАГДААГҮЙ ХҮҮХДҮҮД ҮЛДЭХ ХЭРЭЭР УЛААНБУРХАН ЗЭРЭГ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨР ӨВДӨХ ЭРСДЭЛТЭЙ"
Тэрээр "Энэ жил манай улсад бүртгэгдсэн хамгийн анхны тохиолдлууд Зүүн Өмнөд Азийн орон болох Вьетнам улсад аялсан өгүүлэмжтэй монгол иргэд байсан. Эдгээр иргэд тус улсад халдвар авч, Монгол Улсад оношлогдсон гэсэн үг. Ингээд хоёрдугаар сарын 18-наас эхлэн дотоодод уг халдварын тохиолдол нэмэгдсэн.
-ХӨСҮТ-өөс мэдээлэхдээ уг халдвараар өвдсөн иргэд вакцинд хамрагдаагүй байна гэсэн. Иргэдийн вакцинд хамрагдахгүй байгаа шалтгаан нь юу байгаа вэ?
-Цар тахлын дараах жилүүдэд дэлхий нийтээрээ вакцины хамрагдалт буурсан. Учир нь иргэд эмнэлэгт очвол халдварт өртөх эрсдэлтэй гэх шалтгаанаар вакцинд маш бага хамрагдаж байв. Үүнтэй холбогдуулан вакцинаар сэргийлэгддэг өвчнүүд олон улсад сэргэх хандлагатай байна. Манай улсад Үндэсний товлолын дагуу 0-15 насны хүүхдүүдийг вакцинд хамруулдаг.
Хэрэв дархлаа сул, вакцинд хамрагдаагүй хүүхэд уг халдварт өвчнийг тусвал эндэх эрсдэлтэй.
Монгол Улсад товлолт вакцины хамрагдалт цар тахлын өмнөх жилүүдэд өндөр байсан. Тийм ч учраас зарим халдварт өвчнийг хяналттай авсан байлаа. Гэтэл цар тахлаас хойш товлолт вакцины хамралт 2-3 хувиар буурсан.
Вакцинд хамрагдаагүй хүүхдүүд үлдэх хэрээр улаанбурхан зэрэг халдварт өвчнөөр өвдөх эрсдэлтэй байна. Мөн олон нийтийн цахим сүлжээгээр зарим иргэд вакцины талаар худал мэдээлэл тарааж байгаатай холбоотой. Үндэсний хэмжээнд товлолт вакцины хамрагдалт 95 хувь байгаа. Гэсэн хэдий ч 98-100 хувь руу дөхөх тусам маш сайн.
Мөн цахим сүлжээнд вакцины талаар шинжлэх ухаанаар нотлогдоогүй худал мэдээллийг түгээх нь халдварт өвчинд өртөх эрсдэлтэй нийгмийг бүтээж байна. Хэрэв дархлаа сул, вакцинд хамрагдаагүй хүүхэд уг халдварт өвчнийг тусвал эндэх эрсдэлтэй.
-Манай улсад хамгийн сүүлд хэдэн уг халдвар тархаж байсан бэ?
-Манай улсад 2015, 2016 онд улаанбурхан өвчний томоохон дэгдэлт гарсан. Тухайн үед 130 хүүхэд эндсэн. Иргэддээ сэргийлэх боломжтой өвчнөөс сэргийлэхийг уриалж байна.
-Улаанбурхан өвчний эсрэг вакцин хаана үйлдвэрлэгдсэн бэ?
Монгол Улсад хэрэглэж буй товлолын бүх вакциныг ДЭМБ, Европын холбооны зөвшөөрөлтэй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн вакциныг оруулж ирдэг. Ингэхдээ НҮБ-ын Хүүхдийн сангийн оролцоотойгоор худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна. Ингэснээр үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэл хяналтаа маш сайн тавьдаг гэсэн үг.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Улаанбурхан өвчний эсрэг вакцины нөхөн дархлаажуулалт болон товлолын вакцины Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийж байна. Харин сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ-д хамруулж байгаа аж.