Өнгөрч буй энэ долоо хоногт болсон онцлох үйл явдлууд юу байв?
ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Уг айлчлал олон улс болон манай улсын иргэдийн дунд анхаарлын төвд байв.
Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцохоос гадна хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцов.
Айлчлалын үеэр зурсан Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны БАРИМТ БИЧГҮҮД
Үүнд:
- “МОНГОЛ УЛСЫН УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААНЫ ГУРАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛИЙН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”–т
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Оросын Холбооны Улсын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев нар гарын үсэг зурлаа.
- “ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т
Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Оросын Холбооны Улсын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев нар гарын үсэг зурлаа.
- “МОНГОЛ УЛСАД АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШ НИЙЛҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т

- БАЙГАЛ НУУР, СЭЛЭНГЭ МӨРНИЙГ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ БОЛОН ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т
Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Оросын Холбооны Улсын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов нар гарын үсэг зурлаа. Дэлгэрэнгүйг энд дарж танилцаарай.

Монгол Улсын Засгийн газрын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дэд дарга Хань Жөн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлог юм. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор БНХАУ-ын дэд дарга Ван Чиншань айлчилж байсан билээ.
Айлчлалын үеэр БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарт бараалхаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.

ПУТИНЫ МОНГОЛ УЛС ДАХЬ АЙЛЧЛАЛЫГ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОЛОН УЛС ТӨРИЙН ӨНЦГӨӨС ХАРАХ НЬ...
Саяхан Монгол Улс “Парис 2024” олимпын наадамд оролцогчдын хувцсаараа дэлхий нийтийн анхааралд ороод авсан бол энэ удаа Путины айлчлалтай холбоотой дахин олон улсын анхааралд өртлөө.
Энэ нь Олон Улсын Эрүүгийн Шүүх (“ОУЭШ”) – ээс 2023 онд Путиныг дайны гэмт хэрэгт холбогдуулан баривчлах шийдвэр гарсантай, мөн түүнчлэн Монгол Улс нь Ромын дүрмийн гишүүн улс гэдэгтэй холбоотой болохыг дурдах нь илүүц биз. Түүнчлэн, энэхүү баривчлах шийдвэр болон баривчилгаа хийх эсэх нь ямар учраас ийм их анхаарал татаж байна вэ гэхээр ОУЭШ нь холбогдогчийг эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулдаггүй зарчимтай нэг талаар холбоотой юм. Дэлгэрэнгүйг энд дарж уншаарай.

ТӨСӨВ 2025: ШИНЭЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БАРИХГҮЙ
Ирэх оны улсын төсвийн төслийг Засгийн газар өнгөрсөн баасан гарагт УИХ-ын даргад өргөн барьсан. Жил бүрийн улсын төсвийн төслийг наймдугаар сарын 31-ний дотор өргөн барьж, УИХ аравдугаар сарын 1-ний дотор хэлэлцэн батлах хуулийн заалттай.
Одоогоор боловсролын яамнаас өгсөн мэдээллээр сургуулийн хүүхдийн хамрагдалт 96.5, цэцэрлэгийн хүүхдийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт 94% хувь болно.
Орон нутагт сургуулийн эрэлт харьцангуй гайгүй байна. 2023 оны улсын төсөвт улсын төсвөөр эхэлсэн төслүүдийг дуусгахын тулд үнийн өсөлтөд 303 тэрбум төгрөг зарцуулсан. 2025 оны төсвийн төсөлд тендер зарлаагүй 42 төслийн санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгаагүй. Хуулийн төслийг хэлэлцэх явцад эдгээр төслийн явцад ахиц гарвал нэмж тусгана” гэв.

АВТО ЗАМ БАРИХАД ХАМГИЙН ИХ БУЮУ 1.6 ИХ НАЯД ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Аймгийн төвүүдийг хооронд нь холбосноор иргэд баруунаас зүүн тийш зорчихдоо заавал УБ-аар дамжих шаардлагагүй болно. Шинэ маршрутууд бий болсноор сонголтууд бий болж, зам товчлох, машины сэлбэг хэрэгсэл, шатахуун зарцуулалт буурах гэх мэт давуу талтай. Авто зам барьснаар эдийн засгийн ямар өгөөж гарав гэдгийг богино хугацаанд тооцоолох боломжгүй байдаг ч урт хугацаандаа авто зам манай улсын өрсөлдөх чадвар, тээвэр ложистикийн үзүүлэлтүүдэд эергээр нөлөөлдөг гэж Сангийн сайд Б.Жавхлан тайлбарлав.
"БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙГ ДАХИЖ БУУЛГАХГҮЙ, СОЁЛЫН ӨВ БОЛГОН ҮЛДЭЭНЭ"
Байгалийн түүхийн музейн шинэ барилгын ажлыг өнөөдөр (2024.09.05) албан ёсоор эхлүүлэв. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Энэ бол байгалийн шинжлэх ухааны төв болох ёстой. Үүгээрээ онцлогтой.
Тиймээс үзмэр, сан хөмрөгийг өргөжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Зөвхөн музейгээс гадна амарч, зугаалах төв бий болно гэж бодож байна. Тиймээс иргэд үр, хүүхдээ дагуулаад ирж амарч, зугаалж салхилах боломжтой байх юм" гэв. Үргэлжлэлийг энд дарж уншаарай.

МОНГОЛЫН ТАЕКВОНДОГИЙН БАГ ШИЛДЭГ 10 БАГИЙН ДӨРӨВТ ЖАГСЛАА
“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам долоо дахь өдрөө болж байна. Өнөөдрийн байдлаар Монголын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 41 дүгээр байрт бичигдлээ.
Тэгвэл таеквондогийн төрөлд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасангийн удирдлага дор өрсөлдсөн У.Сүрэнжав алт, Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн амжилтаар Монголын таеквондогийн баг “Парис-2024” паралимпын наадмын таеквондогийн шилдэг 10 багийн дөрөвт жагсав.

"100 АМ.ДОЛЛАРЫН БУУГ 1000 АМ.ДОЛЛАРООР ХУДАЛДДАГ, ҮНИЙГ БУУЛГАХ ЁСТОЙ"
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны наймдугаар сарын 21-ны хуралдаанаар Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгсөн.
Хуралдааны үеэр "Бид иргэдийг өөрсдийнх нь галт зэвсэг, унаа хөсөгтэй авчирч цэргийн бэлтгэлд сургадаг. Үнийг нь хянаад буу худалдах газрыг чөлөөтэй оруулж, иргэд хуулийн дагуу буу эзэмшиж, ямар нэг тохиолдолд хэрэглэхэд бэлэн байх өөрчлөлтийг хийнэ" гэжээ. Энэ талаар Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягаас тодрууллаа.
Хэзээд эрсдэл үүсэхэд тухайн орон нутгийн иргэд аюулыг сөрөн тэсвэрлэж, эрсдэлийг тогтоон барих үүрэгтэй. Энэ нь Үндсэн хуульд заасан эх орноо хамгаалах иргэний үүргээ бүгд биелүүлж байна гэсэн үг юм.
Түүнээс үнэгүй буу тараагаад, байлдана гэж хэлээгүй. Иргэн бүр хуулийн дагуу галт зэвсэг эзэмшиж болно гэж Монгол Улсын хуульд заасан байдаг. Хэн дуртай нь хаа, хамаагүй буугаа ашиглаад байна гэсэн үг биш" гэв. Үргэлжлэлийг энд дарж уншаарай.