Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Байгалийн түүхийн музейн барилгад 2013 онд шалгалт хийж “барилга ослын байдалтай тул цаашид ашиглах боломжгүй” гэдэг дүгнэлт гаргасан. Улмаар тухай үеийн Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2013 оны зургадугаар сарын 1-нээс музейн үйл ажиллагааг зогсоосон.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 онд музейн нөхцөл байдалтай танилцан шинэ барилга барих ажлыг эхлүүлж байв. Тухайлбал 2019 оны тавдугаар 1-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих асуудлыг дэмжиж, АСЕМ-ын Дээд хэмжээний үйл ажиллагаанд зориулан барьж байсан 140 метрийн урттай 56 метрийн өргөнтэй цогцолбор барилгын суурь, 2 блок барилгын үндсэн каркасын зориулалтыг өөрчлөх шийдвэр гарсан.
Энэ шийдвэрийн дагуу барилгын зураг төслийг захиалан хийлгэж, барилга угсралтын гүйцэтгэгчээр “Содон номин” констракшн шалгарчээ. Байгалийн түүхийн шинэ музей нь 6.6 га газар, 44.8 мянган га талбайд, 5 блок бүхий бүтээн байгуулалт болох юм байна.
Шинэ музейн барилгад:
- Шинжлэх ухааны судалгаа,
- Үзэгчдийн оролцоонд тулгуурласан дэглэлт,
- Орчин үеийн технологийн шийдэл бүхий үзэгчдийг татах виртуал бодит орчин, мультмедиа, интерактив дэлгэц, динамик тоноглол бүхий 12 байнгын үзүүллэгийн танхим болон түр үзэсгэлэнгийн танхим,
- Планетариум танхим,
- Амфитеатр,
- Номын сан,
- Хурлын танхим,
- Зоогийн газар,
- Кофе шоп,
- Бэлэг дурсгалын дэлгүүр
- Барилгын В1 давхарт 540 автомашины зогсоолтой байхаар төлөвлөжээ. Мөн музей барилга талбайн хэмжээгээр Ази тивд үйл ажиллагаа явуулж байгаа байгалийн музейнүүд дунд 7 дугаарт эрэмбэлэгдэх аж.
Байгалийн түүхийн музейн шинэ барилгын ажлыг өнөөдөр (2024.09.05) албан ёсоор эхлүүлэв. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Энэ бол байгалийн шинжлэх ухааны төв болох ёстой. Үүгээрээ онцлогтой.
Тиймээс үзмэр, сан хөмрөгийг өргөжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Зөвхөн музейгээс гадна амарч, зугаалах төв бий болно гэж бодож байна. Тиймээс иргэд үр, хүүхдээ дагуулаад ирж амарч, зугаалж салхилах боломжтой байх юм.
Музейн бүтээн байгуулалтын ажлыг товлосон хугацаанд бүрэн дуусгаж ашиглалтад оруулах чиглэлээр ЗГ, нийслэлийн удирдлага, сайд нарын зүгээс онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг үүрэг болгож байна. Ажил гацдаг, эзэнгүйддэг зовлон бидэнд байдаг, үүнд онцгой анхаарч ажиллах ёстой. Тиймээс Ерөнхийлөгчийн Тамгын газраас ажилтан томилж хяналт тавьж ажиллуулна гэж бодож байна” гэлээ.
“Содон номин” констракшныхан эх орныхоо маш том бүтээн байгуулалтад гар, бие оролцож байна. Тиймээс барилгыг барьж буй хүмүүс сэтгэл гаргах хэрэгтэй. Ийм барилга олон баригдахгүй. Хэдэн, арван жилийн дараа түүх, соёлын өв болж үлдэнэ. Үүнийг дахиж буулгахгүй, сэргээн засварлаад л авч явна. Улсын хөрөнгийг “гурилдаад” дуусжээ гэж хэлүүлэхгүйгээр сайн ажиллаарай, сайн ажиллавал би шагнана. Улсынхаа төлөө сайн ажилласан хүнийг урамшуулж, шагнаж, алдаршуулах ёстой юм” гэлээ.
Харин барилгын гүйцэтгэгч “Содон номин” констракшны захирал Б.Баттулга “Барилга угсралтын ажил дүрэм, журмын дагуу явагдана. Шударга, сайн ажиллана гэж бодож байна. Барилгын ажил эхэллээ, дуусгах чухал.
Барилга угсралтын ажил шинэ төлөвлөгөөгөөр 2026 оны дөрөвдүгээр сард дуусаж, музей ашиглалтад орно. Санхүүгийн хүндрэл гарахгүй болов уу, товлосон хугацаанд ашиглалтад орно гэж найдаж байна. Барилга угсралтын нийт ажил 30 орчим хувьтай үргэлжилж байна. Бүтээн байгуулалтад өдөрт 100-120 хүн тогтмол ажиллаж байгаа” гэв.
Барилга ашиглалтад орох хүртэл хугацаанд Байгалийн түүхийн музейн үзмэрүүдийг Лениний музейд түр байршуулж, олон нийтэд үйлчилж буй юм. Тус музей өнөөдрийн байдлаар 12 мянга орчим байгалийн холбогдолтой үзмэр, эд өлгийн зүйлийг хадгалж байгаагаас гадна байгалийн чиглэлээр бие даасан болон хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг гүйцэтгэж байна.