Gogo café ярилцлагын булангийн зочныг Э.Пүрэвсүрэн гэдэг. Тэрбээр 2013 оноос хойш уул уурхайн ханган нийлүүлэлт, цахим худалдаа, үл хөдлөх хөрөнгийн худалдаа, банк санхүүгийн салбарын компаниудыг удирдан ажиллаж байгаа чадварлаг залуусын төлөөлөл юм.
-Юуны өмнө Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач. Та хаана, ямар мэргэжил эзэмшсэн бэ?
-Би ШУТИС-ийн КТМС-д Бизнесийн удирдлагын бакалавраар суралцаж төгсөөд Америкийн Виржиниа мужийн Виржиниагийн Олон улсын их сургуулийг 2011 онд төгссөн. Мөн бизнесийн удирдлагаар магистр хамгаалсан.
КТМС төгссөнийхөө дараа одоо И-Март нэртэй болсон, тухайн үеийн “Скай хайпермаркет” компанийн Маркетингийн албанаас ажлын гараагаа эхэлж байв. Тэндээс маркетингийн үндсэн ойлголтуудыг сурч байлаа. Дараа нь Хадгаламж банкны Маркетингийн албанд ажилласан.
Тухайн үед Хадгаламж банк нүүрсний хулгай гэдэг шиг олны анхааралд өртсөн халуун сэдэв байв. Тэнд ажиллаж байгаад Америкийг зорьсон. 2009 онд Монголд IELTS-ийн шалгалт одоогийнх шиг түгээмэл, өгөхөд хялбар байгаагүй. Би англи хэлний ТОEFL-ийн оноотой байсан юм. Миний оноог Америкийн их сургуулиуд хүлээн зөвшөөрнө гээд АНУ-ыг сонгон сурахаар болсон.
Хоёр жил сурахдаа пицца зөөх, машин барих гэх мэт монголчуудын хийдэг ажлуудыг хийдэг байв. Харин магистраа дүүргээд АНУ-д жижиг бизнес эхлүүлсэн. Хуучин машин авч, сэлбээд худалдаж эхэлсэн юм. Эхэндээ сард нэг машин худалддаг байсан бол удалгүй ойр ойрхон борлуулдаг болсон. Мөн Америк дахь монголчуудад оршин суух бичиг баримт бүрдүүлэхэд нь тусалдаг байв. Ингээд 2012 онд Монголдоо ирсэн. Тэр үед Монголын уул уурхай салбар олон улсад эд цуурайтсан, идэвхтэй үе байсан.
-Эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч, дэлхийг гайхашруулсан жил биз дээ?
-Тийм ээ. Америкт ажилласнаас Монголдоо хувь нэмрээ оруулах нь дээр юм гэж үзээд эргэн ирж, “Ньюком майнинг” компанид ажилд орсон. Тухайн үед Ньюком групп Монголд үүрэн холбооны соёлыг нутагшуулаад зогсохгүй салхин сэнсний төсөл эхлүүлж, уул уурхайн бизнест хөл тавьсан байв. Энэ бүхэн сонирхолтой санагдсан тул тус компанийг сонгосон.
Ингээд Америк дахь ханган нийлүүлэгчдийг монгол бизнес эрхлэгчидтэй холбох ажлыг хийх явцдаа их зүйл сурч, бизнес эрхлэх суурьтай болсон. Удалгүй ЦБОН компанидаа ирж, гэр бүлийн бизнестээ хувь нэмрээ оруулахаар болсон юм. Бид өнгөрсөн онд 10 жилийн ойгоо тэмдэглэсэн. Бид зөв цагт энэ бизнесээ эхлүүлсэн гэж боддог.
-АНУ-д бизнес эрхлэхэд Монголоос ялгаатай зүйлс олон уу?
-Том жижгийн ялгаа бий. Америк бол маш том зах зээл. Харин Монгол бол Америкийн нэг хотын дайны л зах зээл гэж ойлгож болно. Монголд бизнес хийгээд жаахан томроход хашаагаар бол бие биетэйгээ тулчихдаг.
Тэгвэл Америк бол бизнесийн анхдагч улс гэж болно. Ямар нэг бүтээгдэхүүн үйлчилгээ, технологийг голдуу Америкт түрүүлж нэвтрүүлж туршсаны дараа тэр бүхэн дэлхий даяар тархсан байдаг. Бизнесийн менежментийн түүхэнд дандаа л Америкийн жишээнүүд, тэргүүн туршлагууд зонхилдог. Менежментийн эцэг нь Форд, луйврын жишээ гэхээр 1990-ээд оны сүүлийн Энкон компани гэх мэт. Сайн ч, муу ч талаараа анхдагч байгаа биз. Технологи гэвэл мэдээж Apple, Microsoft, хэн ч маргах аргагүй.
-Та төгсөөд яагаад өөрийн компанийг биш, Ньюком группийг сонгосон юм бэ?
-Би бизнес эхлүүлэх талаар бодоогүй байсан. Яаманд эсвэл НҮБ-д орж ажиллахыг хүссэн ч болоогүй. Тухайн үед Ньюком групп хамгийн дэвшилтэт компани байсан. Монгол, гадаад бизнесийн холимог загварыг энд ажиллахдаа сурсан. Надад яг таарсан, их өгөөжтэй туршлага болсон.