Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны наймдугаар сарын 21-ны хуралдаанаар Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгсөн.
Хуралдааны үеэр "Бид иргэдийг өөрсдийнх нь галт зэвсэг, унаа хөсөгтэй авчирч цэргийн бэлтгэлд сургадаг. Үнийг нь хянаад буу худалдах газрыг чөлөөтэй оруулж, иргэд хуулийн дагуу буу эзэмшиж, ямар нэг тохиолдолд хэрэглэхэд бэлэн байх өөрчлөлтийг хийнэ" гэжээ. Энэ талаар Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягаас тодрууллаа.
Тэрбээр “Монгол Улсад галт зэвсэг худалдаалж буй 3-4 байгууллага байдаг. Эдгээр байгууллага нь монопол болчихсон 100 ам.долларын бууг 1000 ам.доллароор худалдаалж байх жишээтэй. Байнгын хорооны хуралдаанд би хуулийн дагуу галт зэвсэг худалдаалдаг газруудыг хянаж, үнийн хувьд уян хатан болгох хэрэгтэй гэж хэлсэн.
Галт зэвсгийн тухай хуульд иргэн буу эзэмших тусгай сургалтад хамрагдан гэрчилгээтэй төгсдөг. Үүний дараа буу эзэмших зөвшөөрлөө авч болно.
Мөн Орон нутгийн хамгаалалтын тухай хуульд зааснаар нийтийн оролцоотойгоор орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг хангахаар сургалт явуулдаг. Өөрөөр хэлбэл тухайн орон нутагт амьдарч буй залуучууд уг сургалтад хамрагддаг.
Сургалтын үеэр тухайн иргэд өөрийн буу, мотоцикл, морио унаад ирдэг. Тэдгээр иргэдэд цэргийн тактик, зэрэг буудах хичээлүүдийг орно. Гэтэл одоогийн нөхцөл байдалд тухайн иргэдийн ашиглаж байгаа буу нь маш хуучирсан, ам нь сунасан, байгаа онодоггүй. Учир нь буу худалдаж авах гэхээр маш үнэтэй. Тиймээс буу оруулж ирдэг байгууллагуудын эрхийг чөлөөлөөд 10 дахин нугалж худалдаалж буй бууны үнийг бууруулах ёстой.
Хэн дуртай нь хаа, хамаагүй буугаа ашиглаад байна гэсэн үг биш.
Ингэснээр орон нутагт буу эзэмшиж буй иргэдийн чадавх сайжирна. Хэзээд эрсдэл үүсэхэд тухайн орон нутгийн иргэд аюулыг сөрөн тэсвэрлэж, эрсдлийг тогтоон барих үүрэгтэй. Энэ нь Үндсэн хуульд заасан эх орноо хамгаалах иргэний үүргээ бүгд биелүүлж байна гэсэн үг юм.
Түүнээс үнэгүй буу тараагаад, байлдана гэж хэлээгүй. Иргэн бүр хуулийн дагуу галт зэвсэг эзэмшиж болно гэж Монгол Улсын хуульд заасан байдаг. Хэн дуртай нь хаа, хамаагүй буугаа ашиглаад байна гэсэн үг биш.
Батлан хамгаалах төлөвлөгөөний дагуу орон нутгийн хамгаалалтын тухайн нутгийн засаг захиргааны удирдлага зохион байгуулна. Энэ жилээс бүтэц өөрчлөгдөж орон нутгийн хамгаалалтын газар гэж байгуулагдсан" гэв.
Орон нутгийн хамгаалалтын тухайн хуулийн 21 дүгээр зүйлд Монгол Улсын иргэн орон нутгийн хамгаалалтын талаар дараах үүрэг хүлээнэ гэсэн байна.
- 21.1.1.орон нутгаа хамгаалах томилгоот үүргээ биелүүлэх бэлтгэлтэй байх;
- 21.1.2.орон нутгийн хамгаалалтад томилгоот үүрэг гүйцэтгэх;
- 21.1.3.сонор сэрэмжтэй байх, аюул заналын талаар холбогдох байгууллагад цаг тухайд нь мэдээлэх;
- 21.1.4.орон нутгийн хамгаалалтын сургалт, зохион байгуулалттай бусад арга хэмжээнд оролцох үүрэгтэй аж.