Ганбаа ах. Сэтгүүлчид, тэр дундаа спортын сэтгүүлчид түүнийг андахгүй. “Ах аа, найз аа...” гэцгээн тэмцээнээс тэмцээн дамжин явж, дурандаа буулгасан сонирхолтой агшнуудыг үзэж сонжин ярилцах. Мэргэжлийн гэрэл зурагчин биш ч спортын гэрэл зургаар дагнан тив, дэлхийн болон олимпын наадмуудын торгон агшныг аргамжин үлдэх ажилдаа тун чиг дуртай ахын тухай сонсож байв. Gogo.mn сайтын спортын сэтгүүлч байсан манай У.Бадамцэцэг “Ганбаа ах өөрийн бизнестэй, ардаа ажил ихтэй. Гэвч спортын олон улсын тэмцээн уралдаанд явах цагийг яаж ийгээд гаргана. Нэг удаа Парисын ДАШТ-д цуг явахад Ганбаа ах “Эхнэртээ хэлэхгүй ирсэн, очоод алуулсаан” гээд инээж байсан гэж ярихыг сонсоод үнэхээр л дуртай хүн юм байна гэж бодож байлаа. Эхнэртээ хэлчихвэл явуулахгүй байж магадгүй тул билетээ авчихаад тас нуучихсан байх нь.
Ажил, хообий хоёроо хоршуулан авч явдаг тэр ахтай дараа нь 2018 оны намар Ерөнхийлөгч Х.Баттулгын Европын хэд хэдэн оронд хийсэн ажлын айлчлалын томилолтын багт цуг явж таарав. Нэг орноос нөгөө рүү нислэгээс нислэг солин явах тэр хооронд онгоцонд зэрэгцэн суусан ямар ч хүнтэй орос, англиар ярьж, гэрэл зургуудаа үзүүлээд, Монголоо, өөрийгөө хэдийнэ ойлгуулчихсан, ”сельфидчихсэн” ярилцаж суугаа харагдана. Хообийгоо ажил болгон амжилттай яваа Монголын нэгэн жаргалтай ахыг тэр үеэс таних болсон билээ.
Соёлын гавьяат зүтгэлтэн Чулуунбаатарын Ганбат “Парис-2024” олимпын наадмын гэрэл зурагчнаар ажилласнаар зуны дөрөв, өвлийн хоёр олимпын наадмыг сурвалжилжээ. Олимпын наадам сурвалжилна гэдэг спортын гэрэл зурагчдын хувьд дээд үнэлэмж хийгээд хүсэл мөрөөдөл нь байдаг болов уу. Түүнийг Парис хотод сар шахам болж, зургаа дахь олимпын наадмаасаа ирээд байхад нь уулзаж, ярилцсан юм. Ярианы сэдэв мэдээж гэрэл зураг, спорт...
-Зургаан олимпын наадам сурвалжилсан гэхээр сонирхолтой ч, олимп сурвалжлах мандат авах нь гэрэл зурагчид дундаа бас багагүй шалгууртай биз?
-Мэдээж мэргэжлийн өндөр шалгуурууд бий. Монголын үндэсний олимпын хороонд ОУОХ-ноос гэрэл зурагчин, сэтгүүлчдийн мандат ирдэг. Хэнийг явуулахаа Монголын спортын сэтгүүлчдийн холбооны хурлаар шийддэг.
Улсын нэрээр мандат авна, бусад бүх зардлаа өөрөө хариуцна. Парисын олимпод явсан манай улсын хэвлэлийн групп хоёр зурагчин, хоёр сэтгүүлч дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй. Олимпын овогтой Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ж.Отгонцагаан буюу Ото ах, MGL спортын сувгийг үүсгэн байгуулагч спортын сэтгүүлч Ж.Цэцэгмаа, гэрэл зурагчин Д.Нямбилэг бид дөрвүүлээ Парис хотод сар шахам болж, олимпын наадмын мэдээ мэдээллийг дамжууллаа. Зурагчин Д.Нямбилэг маань сая гурав дахь олимпдоо яваад ирлээ. Нямбилэг бид хоёр Парисын олимпод бүх төрлийн спортын гэрэл зураг авах эрхтэй мандаттай давуу тал ихтэй байлаа. Тэгэхэд нэг спорт сурвалжлах мандат байтугай, огт гэрэл зурагчингүй орнууд ч олон байсан.
Манай улс ч гэсэн саяхныг хүртэл олимпын наадамд зурагчингүй явдаг байлаа. Олимпын хорооны Ото ах олон жил явсан туршлагаараа танил, найзууддаа хэлж Монголынхоо тамирчдын зургийг боломжоороо даруулна. Гэхдээ нээлт, хаалт зэрэг ерөнхий зураг л олж авна, зурагчид нь завгүй тамирчдын зураг бараг л өгөхгүй дээ. Нээлтэн дээр багууд цуварч гарч ирдэг учир “Монголиа” гэнгүүт “Ото ах гуйсан даа” гээд авах жишээтэй. Ийм үе байсан. Түүх сөхвөл, 1964 оны Токиогийн олимпод Монгол Улс анх оролцоход “Үнэн” сонины эрхлэгч С.Жамбалдорж гуай сэтгүүлчээр явсан, олимпын анхны гэрэл зургуудыг авсан гэдэг.
-Та тэс өөр мэргэжилтэй хүн атал яагаад спортын гэрэл зураг руу оров оо. Юу нь таны сонирхлыг ингэж хүчтэй татав?
-Би барилгын инженер мэргэжилтэй. Тавилгын үйлдвэрлэл эрхэлдэг “Монгол буйдан” компаниа байгуулж, бизнесээ эхлүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. Би 1989 оноос зураг авч эхэлсэн. Анх бөхчүүдийн зураг их авдаг байлаа. Тэр үед зургаан заан залуухан, Б.Бат-Эрдэнэ аваргын ид барилдаж байсан үе. Дээр нь Мөнхбат, Дамдин, Баянмөнх аварга нарын домгууд бол миний дурангийн гол баатрууд. Хальсны аппаратаар холоос авахад дуран хүрэхгүй, олигтой зураг гарахгүй. Бөхийн өргөө анх нээгдэхэд зураг авч байлаа, гэрэл муутайг хэлэх үү. 36 кадраас 3-4 гайгүй зураг гарвал их юм, бусад нь хог. Плёнк үнэтэй, хайран мөнгө л болно.
2001 оны наадмаар бөхчүүдийн зургийг анх удаа ойроос авсан. Тухайн үед спортын “Таван цагариг” сониныхон мандаттай, цагдаа хамгаалалтынхан хөөхгүй, ямар амар юм бэ. Яаж мандат олж авах вэ? гэж бодол боллоо, 1990-ээд оны сүүлч л дээ. Ямар нэг байгууллагад харьяалагдах ёстой юм байна гэж ойлгоод “Таван цагариг”-т оръё гэхээр би сэтгүүлч биш, зүгээр нэг бизнесмэн. Бөхийн зураг авч явахдаа анх нутгийн дүү тухайн үеийн улсын заан, одоогийн арслан Х.Мөнхбаатартай ойр болсон. Арслан “Та бизнес хийдэг хүн, нутгийн хоёр дүүг дэргэдээ авч дэмжээч” гэж санал тавихад дэмжиж, улсын цолонд хүртэл нь гурван жил цалинжуулж байлаа. Одоогийн улсын арслан Ц.Содномдорж, начин А.Батмөнх хоёр л доо. Тэр үеэс би жүдогийнхонтойгоо танилцаж, дараа нь Спортын сэтгүүлчдийн холбоонд элссэн. Холбоонд элссэнээр хэзээ, хаана, ямар тэмцээнтэйг сонсдог, мэдээлэлд ойр болж эхэлж байгаа юм.