gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.01
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
ГУТАЛ

ГУТАЛ #30: “Охид араас гүйнэ ээ, асуувал нуухгүй, ах нь гей л гэнэ”

Г.Тэгшсүрэн
ГУТАЛ
2024-09-07
148
Twitter logo
Г.Тэгшсүрэн
148
Twitter logo
ГУТАЛ
2024-09-07

Хүн бүр гуталтай. Гутал бүрийн цаана амьдрал бий...

Хар, цагаан. Бор, шар. Майжиг, жайжиг. Гялгар, гялтгар. Шороотой тоостой...Энэ хотод, эргэн тойронд хэчнээн олон хэлбэр маягтай гутал холхино вэ.

Гадаа хүйтэнд өдөржин хөл хавсран суух худалдаачны гутал. Баасан гарагийн орой бүдчин байж гэртээ харих шоучны гутал. Хавартай хамт хайр мөрөөсөж яаралгүй алхах залуугийн хөлдөө жийсэн байдаг л нэг ботинк.

Гутал бүр хаа нэг тийш яаравчилна. Зорилгогүй тэнэж яваа бололтой зүүн тийш, тэгснээ баруун тийш буцаж эргэн холхих гуталтай ч таарлаа.

Ер нь энэ гутлууд хаа хүрдэг бол?. Хүн бүр гуталтай. Гутал бүрийн цаана амьдрал бий...

Энэ хотод өөр, өөр өнгийн гуталтай хүмүүс алхаж яваа. Гутал бүрийн эзэн ч өөр, өөрийн “өнгөтэй”. Миний өмнө цагаан өмд, цагаан пүүзтэй, бас цагаан футболктой, түүний гадуур мөн л цэнхэр судалтай цагаан сорочкон цамц өмсөж энгэрийнх нь товчыг задгай орхисон, ерөөс цав цагаан хүн сууж байна.

Харин түүний дотор улаан, улбар шар, шар, ногоон, цэнхэр, ягаан “өнгө” бий. Энэ удаагийн “ГУТАЛ”-аар тэр өнгөнүүдийн талаар ярилцлаа.  

Энэ цагаан пүүзний эзэн Улаанбаатар хотод төрж өссөн. Гэр хороолол дунд байрлах захын дүүргийн сургуульд ерөнхий боловсрол эзэмшиж 2018 онд төгссөн, одоо 24 настай. Сургуульд байхдаа онц сурдаг байв. Математикийн хичээлдээ маш дуртай, дагаад хими, физик зэрэг бодлоготой хичээлдээ ч жигд сайн.

Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч, МУИС-д тэнцсэн. Аав, ээж нь “Миний хүү сайн сургуульд тэнцчих, төлбөрийг нь бэлдчихсэн байя” гэсэн ч МУИС-ийн хувиар өвөртлөөд харихад нь “Төлбөр байхгүй” гэх үгийг тун ч тоомжиргүй хэлжээ. Ингээд эхний жил Төрийн сангийн зээлээр сурав. Хичээлийнхээ хажуугаар, зуныхаа амралтаар шөнийн цагаар зам дээр ажиллаж, бас уушны газарт зөөгч ч хийв.

Орой 19:00 цагаас үүрийн 04:00 хүртэл ажиллаад өглөө хичээлдээ явна. Гэрийнхэндээ гомдоод л, яагаад сураад байгаагаа ч мэдэхгүй, ямар ч байсан хичээлдээ явах ёстой гэж бодно. Ингэж явсаар сурлага нь ч муудаж Төрийн сангийн зээлээ ч үргэлжлүүлэн авч чадсангүй, сургуулиа орхив.

Ээж, аав нь сургалтын төлбөрийг нь бэлдээгүй нь түүнийг сургуулиасаа гарах үндсэн шалтгаан болжээ. Үүнээс болж тэдний гэрт маргаан дэгдсэн. Маргааны агуулга зөвхөн төлбөр байсангүй. Хамаатны ах нь ажлаа хийж яваад түүнийг болздог залуутайгаа хамт байхыг харчхаж. Ирээд ээж, аавд нь “хүүхдээ гомо нартай нийлүүлж гомо болгох гээ юу” гэх хов хүргэчхэж.

Аав нь тэр орой халамцуу, тэгээд ээжид нь хатуурхсан. Хэлсэн үг нь “Манай удамд ийм хүн байхгүй”. Ээжийгээ өмөөрч хүүгийнх нь хэлсэн үг “Тийм ээ, би гей, тэгээд юу гэж”. Ингээд энэ сэдвийг тэр гэр бүлийнхний нэг нь ч дахиж сөхөлгүй өдийг хүрчээ. Үүнээс хойш цагаан пүүзний эзэн гэрээсээ явсан,  одоо тэдэнтэйгээ жирийн өдрүүдэд бараг л холбоогүй, цагаан сар зэрэг баяр ёслолоор л хаа нэг очно.

“Тийм ээ, би гей”. Энэ үгийг гэр бүлийнхэндээ хэлэхээс өмнө хэрхэн амьдрав, юу мэдрэв?. Цэцэрлэгт байхдаа үеэл эгчийнхээ хүүхэлдэйгээр тоглох маш дуртай байсан. Үеэл эгч нь хүүхэлдэйгээ үлдээгээд хичээлдээ явсан хойгуур үсийг угааж, самнаж тоглож байгаад үсгүй болгочхож. Тэгээд орой нь зодуулсан гэнэ. Бас эрэгтэй хүүхдүүдтэй найзалж чаддаггүй, ичдэг, зугтдаг байж.

Сургуульд орлоо. Бага ангидаа эмэгтэйлэг, нарийхан хоолойтой байв. Үүнээс болж гудамжаар зүгээр л алхаж явахад нь дээд ангийн ах нар мөрлөж унагаад “гомо банди” гэнэ. Тэр үед багш нар нь “Чи нэг сул талтай байж болно, үүнийгээ өөр нэг сайн талаараа нөхөж болно шүү” гэж хэлдэг байж.

Үүнээс урам авч “Хүмүүс намайг дээрэлхэж байгаа юм бол би хичээлдээ сайн байя, тэгвэл намайг хүндэлнэ” гэдэг бодлоор маш их хичээсээр онц сурав. Онц сурдаг, охидтой нийлдэг тийм л хүүхэд байж. Гэхдээ найзуудтай болмоор санагдаад гар бөмбөгийн сургалтад явж эхэлсэн. Ингээд сургуулийнхаа шигшээд тоглодог боллоо, эрэгтэй найзуудтай ч боллоо. Хүмүүсийн хандлага ч өөрчлөгдөв.

Гэсэн ч үргэлж өөрийгөө шүүгээн дотор нуусаар л. Эрэгтэй хүн эр хүн шиг л байх ёстой, уйлах ёсгүй. Гэтэл тэр үүнд хүрэхгүй, нийгмийн хэвшсэн энэ хүлээлтээс ялгаатай байгаагаа өөрөө хүлээн зөвшөөрөхгүй, “би угаасаа гаж хүн юм байна” гэх бодол үргэлж түүнээс зүүгдээтэй явна.

Өөртэйгөө зөрчилдөх маш хэцүү. “Би л болохгүй байгаа юм байна, би л аав ээжийнхээ нэрийг гутаах нь” гээд л. Гэсэн ч гадна талд бол бөмбөг хөөж хөлсөө шудраад, хөвгүүдтэй найзлаад л. Нэг удаа интернет кафед суугаад  “ЛГБТ гэж юу вэ” гэж хайгаад уншив. Ингээд өмнө нь эрэгтэй хүнд татагдаад байгаагаа мэддэг ч үргэлж дотроо зөрчилдөж, ингэж болохгүй шүү гэж өөрийнхөө мэдрэмжийг нууж явсныхаа учрыг олов.

“Би гей залуу юм байна. Тэглээ гээд энэ ялгаатай байдал асуудал биш, над шиг надаас ч ялгаатай өөр хүмүүс зөндөө юм байна” гэдгийг 13 настайдаа, 2013 онд өөрөө өөртөө хүлээн зөвшөөрчээ.

Одоо бол тэр зарлахгүй, гэхдээ асуувал нуухгүй. Арван жилд байхдаа гар бөмбөг хамт тоглодог гурван найзынхаа хоёрт нь энэ тухайгаа хэлж л дээ. Нэг нь “Чи одоо тэгээд эмэгтэй болох уу” гэж асууж. Харин нөгөө нь “Чи яагаад ийм удаан нуусан юм бэ, хэрэв надад эрт хэлсэн бол би чамайг хамгаалах байсан” гэж. Харин гурав дахь найздаа өнгөрсөн жил Тайвань явахынхаа өмнө хэлэхэд “Өө анд аа, наадах чинь байдаг л асуудал шүү дээ, ийм хүмүүс байж л байдаг” гэж.

Эхэнд дурдсанчлан тэр цав цагаан царайтай, хав хар хөмсөгтэй, сэтгэлээсээ сайхан инээмсэглэдэг, хиргүй тунгалаг нүдтэй. Нэмээд цэв цэвэрхэн хувцасладаг залуу аж. “Охид өөрийг тань шохоорхдог л байх даа” гэж саваагүй асуулт тавивал “Гүйнэ ээ, гүйнэ. Асуувал би нуухгүй, ах нь гей л гэнэ” гэж хариуллаа. Хариуд нь тэд “Аан” л гэдэг гэнэ. Түүний хувьд энэ тийм ч төвөгшөөмөөр асуудал биш, “Би дажгүй л залуу юм байлгүй” гэх бодол төрж инээмсэглээд л өнгөрдөг аж.

Гей залуусыг нүүрээ буддаг, эмэгтэй хувцас өмсдөг гэх зэргээр элдэв, янзаар ойлгуулдаг хүмүүс нь хошин шогийн жүжигчид гэнэ. Үнэндээ зүгээр л эрэгтэй хүнд татагддаг л эрэгтэй хүн. Түүнээс даашинз өмсөж, уруулаа будахыг хүсдэггүй, бусдын л адил эрэгтэй биед эрэгтэй хүн болж төрсөндөө сэтгэл хангалуун амьдардаг гэв. Гэхдээ хүйсийн чиг баримжаа дотроо олон янз аж.

Энэ талаар “Хүйсийн чиг баримжаа гэдэг нь та өөрийнхөө хүйсийг яаж мэдэрч байна вэ л гэдэг ойлголт. Жишээ нь би эрэгтэй хүн болоод төрчихсөн, биологийн хүйс маань ч эрэгтэй. Энэ тохиолдолд би өөрийгөө эрэгтэй хүнээр мэдэрч байвал сизжендер (Cisjender) эрэгтэй. Та ч бас эмэгтэй биед төрсөн өөрийгөө эмэгтэйгээр мэдэрдэг тул сизжендер. Хэрэв танаас хэн нэгэн “Таны хүйсийн чиг баримжаа юу вэ” гэж асуувал та “сизжендер эмэгтэй” гэж хариулах нь.

Хэрвээ миний биологийн хүйс маань эрэгтэй, эрэгтэй биед төрчихсөн. Гэвч би өөрийгөө эмэгтэй хүнээр мэдэрдэг бол энэ трансжендер. Трансжендер, сизжендер гэдэг ойлголтыг хүйсийн чиг баримжаа гэж нэрлээд байгаа юм.

Сая Парисын олимпын боксын төрөлд өрсөлдсөн Алжирын тамирчин Иман Хелиф хүйсээ солиулсан эсэх тухай асуудал дэлхий нийтийг шуугиуллаа. Эмэгтэй хүн хэр нь эрэгтэй даавар илүү ялгаруулах, эрэгтэй шинж давамгайлдаг хүнийг интерсекс гэнэ. Өөрөөр хэлбэл, эрэгтэй, эмэгтэй хүйсийн голд төрсөн гэсэн үг.

Бэлгийн чиг баримжаа бас тусдаа асуудал. Би эрэгтэй хүн, тэгээд эрэгтэй хүн хайрлавал би гей. Эрэгтэй хүн хэрнээ эрэгтэй, эмэгтэй хоёуланг нь хайрлавал тэр бисексуал залуу. Энэ бүх тодорхойлолтыг хүн санаанаасаа зохиож өөртөө өгдөггүй, хэн ч “би ийм” гээд яриад явахыг хүсдэггүй. Угаасаа  олдмол ч биш төрөлхийн л зүйл шүү дээ.

Гэхдээ хүн бүрийн асуудал адилгүй. Лесбиян охид, гей залуусын асуудал өөр. Хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын адил нийгэмд тэгш оролцоотой байхыг хүсдэг. Гэхдээ тулгарсан асуудлаа ярих гэхээр “Чи зүгээр хүн байж юу ярих гээд байгаа юм” гэнэ. Тиймээс л хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ хэлэх хэрэгтэй болдог. Тэгтэл “Чи тэгвэл хараагүй хүний асуудлыг мэдэх юм уу” гэнэ. Ингээд л тодорхойлох шаардлага тулгардаг гэсэн үг.

Түүнээс би адилхан л хүнээрээ хайрлагдмаар байна, би таны сайн найз баймаар байна, хэн нэгний хүүхэд баймаар байна, хэн нэгний хайртай хүн баймаар байна. Магадгүй таны ч хажууд байхыг үгүйсгэхгүй, байгааг нь мэдвэл өмнө нь байсан шигээ л хүлээж аваарай” гэж цагаан пүүзний эзэн ярилаа.

Тэр эрэгтэй биед төрсөн өөрийгөө эрэгтэйгээр мэдэрдэг, өөрийнхөө хүйсэнд тухтай байдаг гэнэ. Тиймээс эмэгтэй хувцас өмсөх ямар ч шаардлага байхгүй, хэрэв эмэгтэйгээр өөрийгөө харвал харин ч тухгүй аж. Гей залуус эхнэртэй ч байж болно, нөхөртэй ч байж болно. Энэ гутлын эзний хувьд нөхөртэй болохыг хүсдэг гэлээ.

Одоо тэр Тайванийн Засгийн газрын тэтгэлгээр тэнд хоёр дахь жилдээ Interaction Design мэргэжлээр суралцаж байна. Тэнд ижил хүйсийн хүнээ хайрлаж, тэд гудамжаар хөтлөлцөөд алхаж явбал гайхах зүйл биш. Учир нь Тайвань ижил хүйстнүүдийн гэрлэлтийг төрийн түвшинд хүлээн зөвшөөрсөн Ази дахь анхны улс юм. Тиймээс энэ гутлын эзэн Тайваньд очиж сурахаар шийдэж, 2020 оноос IELTS-ийн шалгалтдаа бэлдэж эхэлжээ.

Эхний удаад бүтэлгүйдэв, 2023 оны хавар дахин материалаа өгчээ. Эсээндээ бэлгийн чиг хандлагынхаа тухай ч тодорхой бичиж. Тэр тэтгэлэг авч чадсан. Сургалтын төлбөрийг нь Тайваны Засгийн газраас 100 хувь даана, нэг семистерийн 40 мянган TWD (Тайвань доллар) буюу 4 сая орчим төгрөг. Нэг хичээлийн жил хоёр семистертэй, ингээд нийт 4 жилийн 16 сая төгрөгийн тэтгэлэгтэй. Тэтгэлгийн хугацаагаа нэг жилээр сунгаж мастерт сурч болох юм байна. Мөн сар бүр 15 мянган TWD буюу 1.5 сая орчим төгрөг амьдрах зардалд авдаг.

Сурч буй мэргэжлийн хувьд хүн, машин хоёрын харилцааг дизайнладаг, технологи хөгжих тусам эрэлттэй болох мэргэжил гэж тайлбарлалаа.  Сургуулиа төгсөөд эх орондоо ирнэ. Мэргэжлээрээ ажиллана. “Монголоо л илүү гоё болгоно гэж боддог доо. Хүнийг хүнээр нь хайрладаг нийгмийг бүтээхэд би юу сурч, юу хийж чадах вэ. Ирээдүйд би гей гэдгээсээ ичмээргүй байна. Учир нь хүний байгалиасаа мэдэрч байгаа зүйлийг яах ч боломжгүй шүү дээ. Өөрчлөгдөх ямар ч боломжгүй зүйлийг нийгмээрээ гадуурхаж, ялгаварладаггүй улсад амьдармаар байна” гэсэн юм.

Энэ залуу эрэгтэй хүн хайрладаг. Надтай адил өглөө сэрээд кофе уудаг, тэгээд ажилдаа явдаг, цалингаа авдаг. The Colors сонсох дуртай, энгийн esse тамхи татдаг. Зураг зурах, хааяа дуулах хоббитой. Тайваньд сургуулийнхаа гар бөмбөгийн шигшээ багт хамгаалагч хийдэг. Тэнд өрөөндөө дөрвүүлээ амьдардаг юм байна.

Төгсгөлд нь бидний дунд ийм яриа өрнөв.

-Та эмэгтэй хүн, тэгээд эрэгтэй хүн сонирхдог болоод төрчхөж. Энэ ямар шалтгаантай юм бол?

-Байгалийн л хууль юм байлгүй.

-Тэгвэл бидний энэ байгаа байдал ч бас байгалийн л хууль.

Дэлхийн эрдэмтэн, судлаачид бэлгийн чиг баримжаа эхийн хэвлийд байхад нь биологийн хүчин зүйлээс шалтгаалан тодорхойлогддог гэсэн таамаглал дэвшүүлдэг.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан