Саяхан Монгол Улс “Парис 2024” олимпын наадамд оролцогчдын хувцсаараа дэлхий нийтийн анхааралд ороод авсан бол энэ удаа Путины айлчлалтай холбоотой дахин олон улсын анхааралд өртлөө.
Энэ нь Олон Улсын Эрүүгийн Шүүх (“ОУЭШ”) – ээс 2023 онд Путиныг дайны гэмт хэрэгт холбогдуулан баривчлах шийдвэр гарсантай, Монгол Ромын дүрмийн гишүүн улс гэдэгтэй холбоотой болохыг дурдах нь илүүц. Баривчлах шийдвэр, баривчилгаа хийх эсэх нь ямар учраас ийм их анхаарал татав гэхээр ОУЭШ холбогдогчийг эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулдаггүй зарчимтай нэг талаар холбоотой.
Энэхүү үйл явдалтай холбоотой олон олон монголчууд Путины холбогдсон харгис, хэрцгий дайны гэмт хэргийнхээ төлөө баривчлагдах ёстой гэж үзэж буй ч улсынхаа ашиг сонирхлыг мөн бодож энэхүү баривчилгааг Монголын нутаг дэвсгэрт хийх нь зүй эсэхэд эргэлзэж байгаа нь гарцаагүй. Үүний зэрэгцээ, манай иргэд дунд Путиныг дэмжигчид ч бишгүй байгааг илэрхий харж болно.
Ямартай ч иргэд, нийгмийн идэвхтнүүд цагдаа болон бусад эрх бүхий байгууллагаас ирэх дарамт, шахалт буйг мэдэж байгаа ч Путины эсрэг байр сууриа тайван замаар илэрхийлэх оролдлогуудыг зоригтойгоор хийсээр байгааг онцлох нь зүйтэй.
Манай иргэд дунд Путиныг дэмжигчид ч бишгүй байгааг бид илэрхий харж болно.
Зарим хүн, тэр дундаа хэвлэл мэдээллийн салбарын залуу төлөөллүүд улсынхаа геополитикийн нөхцөл байдал, үндэсний эрх ашиг, ашиг сонирхол, аюулгүй байдал болон эрчим хүч, экспорт, импортын асуудал гэх зэрэг олон олон хүчин зүйлсийг харгалзах нь зүйтэй зэрээр дээр дурдсан баривчилгаатай холбоотой Монгол Улсын “эс үйлдэхүй” – г учир шалтгааныг тайлбарлах оролдлого хийж байна.
Энэ нийтлэлээр уг асуудлыг хууль, эрх зүйн талаас харах гэж хичээлээ. Баривчилгаатай холбоотой Монгол Улс ямар үүрэг хүлээж байгаа вэ, үүргээ биелүүлэхгүй бол ямар үр дагавартай вэ, дэлхийн хүчирхэг улсуудын нэгний удирдагчийн баривчилгаатай холбоотой нөхцөлд хүчирхэг бус улс оролцох шаардлагатай боллоо гэхэд ямар нэг дэмжлэг байдаг уу гэх зэрэг хүрээнд харлаа.
Юун түрүүнд, баривчлах шийдвэрийн үндэслэлийг харъя. Ромын дүрмийн 58.1-д зааснаар баривчлах шийдвэр нь тодорхой хэмжээний өндөр шалгууртай байна гэж харагдаж байна. Тухайлбал, холбогдож буй хүн нь ОУЭШ-ийн харьяалалд хамаарах буюу “дайны гэмт хэрэг” хийсэн гэж үзэх үндэслэл бүхий нөхцөл байдал бий болсон байх ёстой ажээ.
Мөн дүрмийн 58.2-т зааснаар баривчлах шийдвэр гаргуулах гэж буй прокурор гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл бүхий нөхцөлийг нотлох үйл баримтын тухай тайлбар, холбогдох баримтуудыг нэгтгэн, яагаад гэмт хэрэгт холбогдолтой гэж үзэж буй талаарх тайлбарын хамт тус шүүхэд хүсэлтээ гаргах ёстой.
Баривчлах шийдвэр нь тухайн хэрэгт холбогдсон хүнийг шүүх хуралдаанд оролцуулах баталгааг хангах ач холбогдолтойгоос гадна мөн холбогдогч нь хэрэг хянан шалгах, шүүн шалгах ажиллагаанд аюул занал учруулах, цаашлаад гэмт хэргээ үргэлжлүүлэх эсхүл ижил төстэй гэмт хэрэг дахин үйлдэх зэргээс сэргийлэх ач холбогдолтой.
Баривчилгаа гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй буюу Ромын дүрмийг зөрчсөн бол үүнийг ОУЭШ-ийг Ромын дүрмийн хүрээнд хэрэгжүүлэх чиг үүрэг, эрх хэмжээг саад хийж байна гэж үзнэ.
Баривчлах шийдвэр нэгэнт гарсан бол тус дүрмийн 59.1-т заасны дагуу Ромын дүрмийн гишүүн улс баривчилгаа гүйцэтгэх талаар хүсэлт авсан даруйдаа тухайн холбогдох этгээдийг баривчлах ажиллагааг Ромын дүрмийн 9-р хэсэгт заасны дагуу гүйцэтгэх үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл, тухайн улсыг баривчилгаа гүйцэтгэх үүрэгтэй болгох урьдчилсан нөхцөл нь дипломат болон бусад шугамаар тус улсад албан ёсоор ирүүлсэн баривчилгааны тухай хүсэлт байх ёстой (Ромын дүрмийн § 87.1(a), 91.1).
Хэрвээ тус улс ийнхүү албан ёсоор хүсэлт хүлээж авсан ч баривчлах үүргээ биелүүлээгүй буюу Ромын дүрмийг зөрчсөн бол үүнийг ОУЭШ-ийг Ромын дүрмийн хүрээнд хэрэгжүүлэх чиг үүрэг, эрх хэмжээг саад хийж байна гэж үзэн ОУЭШ-ээс тус асуудлыг шийдвэрлүүлэхээр дүрмийн 11-р хэсэгт заасан Ромын дүрмийн гишүүн улсуудын Ассамблейд хүргүүлэх зохицуулалттай.
Хэрвээ, тухайн хэргийг НҮБ-ын Аюулгүй зөвлөлөөс тус шүүхэд хүргүүлсэн бол шүүх дээрх зөрчилтэй холбоотой асуудлыг Аюулгүй зөвлөлд хандан шийдвэрлүүлнэ гэжээ (Ромын дүрмийн § 87.7).
Дурдахгүй орхиж болохгүй зарим асуудлыг нэрлэвэл дүрмийн 57.3(c) д заасны дагуу баривчлах шийдвэр нууцлалтай байхын зэрэгцээ мөн дүрмийн 87.2-т заасны дагуу баривчилгааны тухай хүсэлт хүлээж авсан улс энэхүү хүсэлтийг хэрэгжүүлэх хүрээнд танилцуулахаас бусад тохиолдолд хүсэлтийг нууцлалтай байлгах үүрэгтэй.
Нууцлалын үүргийн тухай энд дурдсан шалтгаан нь үнэхээр ОУЭШ-аас Монголд хүсэлт албан ёсоор ирсэн эсэхийг буюу Монгол Улс дээр тайлбарласан хуулийн шаардлага буюу урьдчилсан нөхцөлийг хангасан байдлаар энэхүү үүргийг бодитоор хүлээж буй эсэхийг бид баттай мэдэх боломжгүйд юм.
Мэдээж энэ нь олон улсын эрх зүйн олон зарчмыг харгалзвал зохих “эмзэг” сэдэв болохыг дурдах нь зүйтэй.
Нөгөөтээгүүр, Ромын дүрэм нь баривчилгаа болон ижил төстэй байдалд гишүүн улсын зүгээс ОУЭШ-д үзүүлэх дэмжлэгийн талаарх зохицуулалтууд агуулсан байх ч хүч буурай орнуудад ОУЭШ-ээс эсхүл өөр бусад байгууллагаас үзүүлэх дэмжлэгийн тухай тодорхой зохицуулалт харагдсангүй. Энэ нь олон улсын эрх зүйн олон зарчмыг харгалзвал зохих “эмзэг” сэдэв болохыг дурдах нь зүйтэй.
Төгсгөлд нь хэлэхэд, олон хүний бухимдал, дургүйцлийг хүргэж буй нэг зүйл нь манай улсын Ерөнхийлөгч, Гадаад харилцааны яам, эрх баригч нам зэрэг эрх мэдэлтнүүд Монголын ард түмэнд төдийгүй энэ асуудалд анхаарлаа хандуулж буй бусад хүмүүс, улс орнуудад тун төвөгтэй нөхцөл үүсгэхээс сэргийлэхэд хүчин чармайлт гаргасан уу гэх асуудал юм.
Одоогоор энэ айлчлал нь таван жил тутамд болдог, Украин-Оросын дайнаас ч өмнө болж байсан гэдгээс өөр тайлбар байхгүй гэхэд буруудахгүй. Угтаа, бид олон улсын гэрээ, конвенцуудын хүрээнд үүрэг хүлээсэн ардчилсан улс болохын хувьд айлчилж буй зочин нь хэн бэ гэдгээс үл хамааран төрийн эрх баригчдын зүгээс ядаж л иргэдэд үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар эвлэлдэн нэгдэх эрхээ эдлэх баталгааг нь хангах, эрхийг нь эдлүүлэхэд анхаарах ёстой биз ээ.