Буцах

Сүхбаатарт Ардчилсан нам олонх болсон бололтой

2008-10-13

Орон нутгийн хурлын сонгуулийн санал хураах ажиллагаа Сүхбаатар аймагт 71 хэсгийн хороон дээр явагдаж нэрсийн жагсаалтанд бичигдсэн 30517 сонгогчдын 70,8 хувь нь саналаа өгсөн байна.

Асгат, Дарьганга, Түмэнцогт сумын сонгогчдын ная хувь нь саналаа өгч нутгийн удирдлагын байгууллагыг бүрдүүлэхэд идэвхтэй оролцжээ.

Аймгийн дүнгээр МАХН, АН, МҮШН-аас болон бие даагч 599 хүн аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэрээ дэвшүүлснээс урьдчилсан байдлаар аймгийн ИТХ-ын 31 суудлын олонхийг буюу 17-г нь АН-аас нэр дэвшигчид авсан дүн мэдээ гарч байна.

Г.Сүхээ