gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.06
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СУРВАЛЖИЛГА: Хотын соёл руу БҮҮ НУЛИМААЧ

Б.Азбаяр
Нийгэм
2025-01-11
155
Twitter logo

ХӨНДСӨН СЭДЭВ:

  1. Улаанбаатар хотын эрүүл ахуй зөрчигдөж буй байдал.
  2. Бусдаас хөгжингүй байхыг шаарддаг ч, нийгмийн хэм хэмжээндээ ч хүрдэггүй Монголчууд.

Автобусны буудал дээр хээв нэг тамхилаад жишим ч үгүй шүлсээ "нулимагчдыг" боль гэж хэлэх зоригтой байя Монголчууд аа.

Нус цэрээ ил хаях нь ханиад томуу, сүрьеэ өвчний тархах эх сурвалж болдог. Эцэстээ та тэр бохирыг гишгэлсээр гэртээ харих тул нийтийн эзэмшлийн зам талбай бохирдуулагч, халдварт өвчин тараах эрсдэл үүсгэгчийг тэвчээртэй хараад байх хэрэггүй.

Бидэнд алхам бүрдээ мөрдөх, дагах ёстой хэм хэмжээ гэж бий. Олны өмнө биеийн ялгадсаа гадагшлуулах угаасаа ичмээр зүйл. Тиймээс энэ хэм хэмжээг нийгмээс тогтоогоод хэрэгжилтийг нь хуульд даатгасан байдаг юм.

ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛЬД,

“20.1.8. нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчныг нус, шүлс, цэр, тамхины иш, гэрийн тэжээвэр амьтны ялгадсаар бохирдуулах, зориулалтын бус газарт бие засах, хог хаягдлыг ил задгай хаях, шатаахыг хориглоно.
22.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Эдгээрийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг 50 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай.

Уг нь амандаа хадгалж байвал эрүүл мэндэд тустай шингэн. Атал бүдүүлэг авирлан шүлсээ савируулж, цацруулж, нулимж буй этгээд та өнөөдрийн нийгмийн хэм хэмжүүрт тэнцэж чадахгүй нь. Мөн орчны цэвэр байдлыг санаатайгаар бохирдуулагч гэдгээ хамтад зарлаж буй хэрэг.

Эхэнд дурдсанчлан түгжрэлийн улмаас автобус хүлээж, буудалд удаан зогсох монголчууд хогийн сав буюу тухайн орчимд шүлс, нус, цэрээ гадагшлуулах нь хэвшил, дадал мэт.

Тэндээс хэн, ямар үед шүлсээ хаяад байгааг бэлхэн харж болно. Багшийн дээдийн автобусны буудал хавийг 30 минутын турш ажиглахад, тамхи татаж буй найман хүнтэй таарлаа.

Товчдоо, тамхи татаж буй хүмүүсийн шүлс л амандаа багтдаггүй бололтой. Эл үйлдлийг гэрэл зураг болгон баримтжуулав.

Тамхилахдаа олон удаа шүлсээ нулимах агаад хогийн сав, зэргэлдээх хана, явган хүний зам талбайг гол байгаа болгодог.

Үүний тод жишээ нь хогийн саванд дээр хөлдөж, тогтсон шүлс, нус, цэр юм. Эднийг хавар хайлах хүртэл өвөлжингөө харна гэж бодохоор ой гутам.

“Өнөөдрийн гараандаа хөлдсөн шүлс, нус, бөөлжис цэвэрлэнэ шүү” гэхийг сонсох ТҮК-ийн ажилчинд ямар сэтгэгдэл төрөхийг бодохоос халаглам.

Өнөөдөр цэвэрлэсэн ч, маргааш нь хэний ч юм шүлс, цэрээр будагдсан байхыг тэд хардаг гэхээр...

Хогийн сав бол хотыг цэвэрхэн байлгах зориулалттай, иргэнд бүрд соёлтой байхыг нь сануулагч хэрэгсэл. Тиймээс хотын соёл руу бүү нулимаач монголчууд аа.

Нийгмийн ухамсар хааш одоо вэ? Соёлын тухай ойлголт, бусдыг хүндэлж, хайрлах ухаан хаана гацаа вэ?

“Энэ хотод болж, бүтэж байгаа юм алга. Хөгжиж чаддаггүй, иргэнээ дэмждэггүй” хэмээн шүүмжлэгч иргэд маань өөрсдөө ийм л дүр зурагтай байна.

Нийтээрээ нэгнээ хүндэлж, зайлшгүй нөхцөлд амны цаас ашиглах, ам хамраа зөв дарж ханиаж найтаахад суралцаарай.

Түүнчлэн, зөв шаардлага, сайн сайханд хөтөлдөг шиг болохгүй үйлдэл харсан бол нэгэндээ шаардлага тавьж, сануулах нь иргэн бидний үүрэг.

Мөн шаардлага тавихдаа ч уурлаж, бухимдалгүй тайван өнгө аяс баримтлах хэрэгтэйг бүү мартаарай.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛҮҮД:

  • НЭМҮТ: Гарын шууны дотор тал руу ам хамраа дарж, ханиаж найтаагаарай
  • СОЁЛЫН ДОВТОЛГОО №4: Олон нийтийн газар ялгадсаа гаргалгүй тэвчих нь
  • СОЁЛЫН ДОВТОЛГОО №16: Улаанбаатарын бохир гудамжууд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан