Хөндсөн сэдэв:
- “Жолоочийн албан журмын даатгалд 700 мянган төгрөг төлөх үү?
- Жолоочийн албан журмын даатгалыг яагаад нэмэв?
Цахим сүлжээнд “Жолоочийн албан журмын даатгал 700 мянган төгрөг болсон” гэдэг мэдээлэл түгээд байна. Энэ мэдээллийн араас нэхвэл жолооч бүр 700 мянган төгрөгийн даатгал төлөхгүй ч, энэ жил хүн бүрийн төлөх даатгалд их, бага хэмжээгээр өөрчлөлт орох нь.
ЯАГААД ДААТГАЛ НЭМЭГДЭХ БОЛОВ?
Санхүүгийн зохицуулах хорооноос 2024 оны аравдугаар сарын 31-ний өдөр “Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам”, “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягт”, “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний стандарт загвар”-ыг шинэчлэн баталсан байна. Шинэчилсэн загварыг 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэллээ.
Үүнийг шинэчлэх шалтгаан нь 2023 оны байдлаар Монгол Улсад 1 сая 192 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Үүнээс 812 мянга нь буюу нийт жолооч нарын 68 хувь нь даатгалд хамрагдаж байна. Даатгалын нийт хураамжийн орлого 46,867,1 сая төгрөг. Даатгалын компаниудын олгосон нөхөн төлбөрийн дүн жолоочийн даатгалын хураамжийн хэмжээнээс давж, хохирол барагдуулалтын хувь 106.5 хувьд хүрсэнтэй холбоотой аж.
Жолоочийн албан журмын даатгалын суурь хураамж 2011 оноос хойш өөрчлөгдөөгүй. Журмыг өөрчилснөөр суурь хураамжийг өнөөгийн зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулах, жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлж зам тээврийн ослыг тоог бууруулж түгжрэлийг сааруулахад эерэг нөлөөтэй гэж үзжээ. Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журмын дэлгэрэнгүйтэй ЭНД-ээс танилцах боломжтой.
ХЭНИЙ ДААТГАЛ ХЭРХЭН НЭМЭГДЭХ ВЭ?
Жишээ нь иргэн Г-ийн автомашин В ангилалтай. В ангиллын тээврийн хэрэгслийн албан журмын даатгалд өнгөрсөн жил нийт 39600 төгрөг төлжээ. Нарийвчилбал даатгалын суурь хураамж 33,000 төгрөг. Үүн дээр:
- Тээврийн хэрэгслийг ашиглах газар нутгийн байршил:
- Даатгалаас нөхөн төлбөр авсан эсэх
- Даатгуулагчийн нас, тээврийн хэрэгсэл жолоодох туршлага
- Даатгалын гэрээний хугацаа
- Даатгуулагч худал мэдээлэл өгсөн эсэхл
- Тээврийн хэрэгсэл ашиглах жолоочийн тоог хязгаарласан эсэх:
- Тээврийн хэрэгслийн ангилал, даац, зорчигчийн суудлын тоо, хөдөлгүүрийн хүчин чадал
- Тээврийн хэрэгслийн зориулалт, хувийн
- Чиргүүлтэй эсэхээс хамаараад нийт 39,600 төгрөг төлж байсан.
Харин энэ жил: Даатгалын суурь хураамж 33,000 төгрөг (өмнөх жилийнхтэй адил). Нэмээд:

- Тээврийн хэрэгслийн зориулалт ба ашиглалт:
- Даатгалын гэрээний хугацаа:
- Чиргүүлтэй эсэх үгүй:
- Тээврийн хэрэгслийн зориулалт, өмчлөлийн хэлбэр:
- Даатгуулагч худал мэдээлэл өгсөн эсэх:

- Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх:
- Даатгуулагчийн туршлага нас зэргээс шалтгаалан 71,783 төгрөг төлөхөөр болж өөрчлөлт оржээ.
Өөрөөр хэлбэл, автомашины моторын багтаамж, үйлдвэрлэсэн он, чиргүүлтэй эсэх, хотын эсвэл орон нутгийн бүртгэлтэй, жолоочийн туршлага, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гаргасан эсэх гэх мэт олон зүйлээс шалтгаалан даатгалын төлбөр өөр гарах юм байна.
0.4 ФУНКТ ГЭЖ ЮУ ВЭ?
Дээр дурдсан даатгалын хураамжийн хэмжээг тооцсон үзүүлэлтүүд тус бүрдээ функттэй. Бүх функт нийлээд 2.17 хувь. Хэрэв даатгуулагч сүүлийн 1 жилийн хугацаанд:
- Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргасан
- Тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хурдыг хэтрүүлж зам тээврийн осол гаргасан
- Замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, зохицуулагчийн дохиог зөрчин зам тээврийн осол гаргасан
- Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр урсгал зөрж, зам тээврийн осол гаргасан тохиолдолд 2.17 фунткийг 1.4-өөр үржүүлж даатгал төлнө гэсэн үг.
Энэ тохиолдолд жолоочийн даатгалд төлөх ёстой нийт функт 3.04 болж нэмэгдэнэ. Үүнийг даатгалын суурь хураамж болох 33,000 төгрөгөөр үржүүлбэл 100,496₮ болж нэмэгдэх нь.
700,000 ГЭДЭГ ТОО ЯАГААД ГАРСАН БЭ?
Тээврийн хэрэгслийн албан журмын даатгал хийлгэхэд таны автомашиныг хэдэн хүн жолоодох тухай асууж, нэр бичдэг. Үүнээс гадна “Жолоочийн нэр хязгаарлахгүй” гэх сонголт мөн бий. Энэ тохиолдолд давтан осол гаргах асуудал үүсдэг тул үүнийг цэгцлэх үүднээс дээрх сонголтыг хийсэн тохиолдолд даатгалын суурь хураамжийг өмнө дурдсан функтийн аргачлалаар нэмж тооцох юм байна.
Жишээ нь даатгалын гэрээнд жолоочийн тоо хязгаарлаагүй тохиолдолд хувь хүн, хуулийн этгээд 1.5-2.45 хүртэлх функтээр, гэрээнд тоо хязгаарласан тохиолдолд хувь хүн 1.0-1.30, хуулийн этгээд 1.3-2.0 хүртэлх функтээр тус тус өсжээ.
Гэхдээ фунткийг нэмсэн ч даатгалын хураамж 700,000 төгрөгт тэр бүр хүрэхгүй. Цөөн тохиолдолд, олон жолоочтой нүүрс зэрэг тээврийн автомашины даатгалын суур хураамж энэ хэмжээний мөнгөн дүнгээр бодогдож болно гэдгийг даатгалын ажилтан тайлбарлав.
ДААТГАЛЫН ТӨЛБӨР НЭМСНИЙ ҮР ДҮН ЮУ ВЭ?
Шинэ журамд жолоочийн хариуцлагатай байдал болон зан төлөвийг илэрхийлэх хамаарлуудыг тусгасан. Ингэснээр жолоочийн хариуцлагатай байдал сайжирч, зам тээврийн осол буурах, түгжрэлийг бууруулах зэрэг нийгэм, эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлнэ гэж тооцжээ.
ДААТГАЛЫН МЭДЭЭЛЛЭЭ ШАЛГАХ ХОЛБООС:
- www.SmartCar.mn
- Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах холбоос: https://heyzine.com/flip-book/d824e0556a.html#page/20