Азербайжан улсын нийслэл хотноо жүдо бөхийн “Баку-2019” Их Дуулга тэмцээнийг тавдугаар сарын 10-12-нд зохион байгуулахаар болжээ.
Энэ удаагийн тэмцээнд 57 орны 400 гаруй жүдоч хүч, ур чадвараа сорин оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй дөрөв, нийт 14 тамирчин барилдана.
Эрэгтэйчүүд:
60 кг-д Л. Өнөболд, Д.Амартүвшин
66 кг-д Д.Төмөрхүлэг, Ё. Басхүү
73 кг-д Б.Батболд
81 кг-д Н.Дагвасүрэн
90 кг-д Г.Алтанбагана, Д.Сандуйжав
-100 кг-д Л.Отгонбаатар
+100 кг-д Б.Тэмүүлэн нар хүчээ сорино.
Эмэгтэйчүүд:
52 кг-д Л.Сосорбарам, Б.Хорлоодой
57 кг-д Д.Сумъяа
63 кг-д Б.Ганхайч нар барилдана.
Сүүлийн үеийн тэмцээнүүдэд төдий л оролцоогүй, улсын харцага Ч.Даваадоржийн хүү, жүдо бөхийн ОУХМ Төмөрхүлэг энэ тэмцээнд хүч сорихоор болсон бол 90 кг жинд шинэ залуу жүдоч Д.Сандуйжав барилдана. Д.Сандуйжав улсын начин Д.Дашцэрэнгийн хүү юм.
Т.Түмэндэмбэрэл

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.