#Хөлбөмбөг 2020 онд гэр бүлийн хамт Чехэд нүүж очсон тэрээр академийн лигт 14 гоол оруулж багаа 19-өөс 5-р байр руу дэвшихэд тусалсан.
Чехийн хөл бөмбөгийн нэгдүгээр лигийн "SK Dynamo České Budějovice" баг Гантогтохын Төгөлдөр хэмээх монгол довтлогчтой мэргэжлийн гэрээ байгууллаа.
2020 онд гэр бүлийн хамт Чехэд нүүж очсон Г.Төгөлдөр анх "FK Meteor Tabor" клубт тоглож эхэлсэн байна. Улмаар 2022 оны зургаадугаар сард SK Dynamo багийн 19-өөс доош насны академид нэгджээ.
Академийн лигийн эхний улиралдаа гурван гоол оруулсан тэрээр дараагийн улиралд нь 14 гоол оруулж тэмцээний мэргэн буучдын жагсаалтын 3-т бичигдсэн байна. Түүний баг энэ хооронд 19-өөс 5-р байр руу дэвшжээ.
2023 оны арваннэгдүгээр сард Чехийн дээд лигт анх удаа тоглож, "Teplice" багийн эсрэг найман минут тоглосон "Tugy /Төөгий/" SK Dynamo-ийн нөөцийн багт найман тоглолтод оролцон 3 гоол оруулаад байв.
Гэвч урт хугацааны бэртлийн улмаас тоглолтод оролцож чадахгүй байсан ба одоо тоглоход бэлэн болж байгаа талаар клубийн сайтад мэдээлжээ.
Г.Төгөлдөр "Анхны мэргэжлийн гэрээгээ үзэглэсэндээ маш их баярлаж урам зориг авлаа. Хэдийгээр би одоо бэртэлтэй байгаа ч бэлтгэлээ сайн хийж илүү хүчтэйгээр эргэн тоглоно" гэв.
SK Dynamo багийн хувьд одоогоор Чехийн дээд лигийн 2024-2025 оны улиралд 21 тоглолтын дараагаар ердөө 4 оноотой 16-р байрт бичигдэж байна. Лигээ дуусгахад 9 тоглолт дутуу байгаа тэд энэ байдлаараа хасагдах шат руу унах магадлалтай юм.
Чехийн лигийг алдарт "Slavia Praha" клуб 56 оноотой тэргүүлж байгаа бол "Viktoria Plzeň" 46, "Sparta Praha" 43 оноотой удаалж байна.
Эх сурвалж: dynamocb