Володимир Зеленський ерөнхийлөгч “Украины оролцоогүйгээр ямар ч энхийн хэлэлцээ хийгдэхгүй” хэмээн анхаарууллаа.
Тодруулбал лхагва гарагт АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нар утсаар ярьж, дайн дуусгах энхийн хэлэлцээг даруй эхлэхэд санал нэгдсэн юм.
Харин үүний дараа Украины ерөнхийлөгч өөрийнх нь оролцоогүйгээр ямар ч хэлэлцээ хэрэгижхгүй хэмээгээд “Бид тусгаар тогтносон улсын хувьд үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй” гэдгээ Трампад утсаар мэдэгдсэн байна.
Улмаар пүрэв гарагт Трамп сэтгүүлчдийн асуултад хариулахдаа энхийн хэлэлцээ хийхэд Украиныг оролцуулна гэдгийг хэлсэн.
Кремлиэс ч мөн хэлэлцээнд Украин оролцоно гэдгийг мэдэгдсэн байна.
Зеленський өнөөдөр АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнстэй Германы Мюнхен хотод уулзах юм.
Трампын хувьд дайныг зогсоох асуудалд Оросын ерөнхийлөгч Владимир Путинд итгэж байна хэмээн мэдэгдсэн. Тэрбээр "Би түүнийг сайн мэднэ. Хэрэв тэр энхийг хүсээгүй бол надад шууд хэлэх байсан" гэжээ.
Эх сурвалж: ВВС