“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт энэ сарын 6-нд эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзан, мэдээлэл хуваалцсан юм.
Тэрээр 2024 онд хэрэгжүүлсэн томоохон ажлууд, тэдгээрийн үр дүн болон энэ онд хэрэгжүүлэх гол төслүүдээ танилцуулав.
ТООН МЭДЭЭЛЛҮҮД
Төлсөн татвар 4.6 их наяд төгрөг
ТУЗ-ийн гишүүдийн тоо 269-өөс 66 болсон.
Хараат бус ТУЗ-ийн гишүүдийн тоо 30-49 хувь болж өссөн.
Ажилтны тоо 111
Цэвэр ашиг 5.6 их наяд төгрөг
Хуулийн этгээдийн тоо 42-оос 31 болгожээ.
Өмнө нь хотын төвд өндөр үнэтэй байр (Моннис оффис) түрээсэлдэг байв. Одоо нэгдлийн охин компаниуд Хангарьд ордонд нүүн ирж, нэгдлийн ажилчид төр засгийн үйлчилгээний Элит төвд байрлаж байна.
Тус нэгдэл 2016 оноос эхлэн охин компаниудаасаа менежментийн төлбөр авч эхэлжээ. Энэ төлбөрийг долоон чиглэлийн 41 төрлийн үйлчилгээний хөлс болгон авдаг байна. Менежментийн төлбөр хоёр хувь байсныг нэг болгон бууруулсан байна.
“Эрдэнэс Монгол” нэгдэл АХБ-наас 2020 онд 9.5 сая ам.долларын зээл авч, гаднын компаниас зөвлөх үйлчилгээ авчээ. Гэвч АТГ энэ зээлтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. 9.5 сая ам.долларыг өндөр хүүтэй авч, компанид санхүүгийн алдагдал үүсгэсэн гэсэн үндэслэлээр шалгаж эхэлжээ. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
С.Наранцогт захирал “Баялгийн хулгайг зогсоох ёстой. Дараах гурван сувгаар уул уурхайн баялгийг хулгайлдаг” гэв.
Нэг. Борлуулалтын сувгаар буюу уул уурхайн баялгийг бага агуулгатай хэмээн хямд үнээр худалддаг. Гэвч хилийн цаана өндөр үнээр борлуулж, борлуулалтын орлогоо оффшор дансандаа авдаг. Үүний улмаас улс багахан хэмжээний АМНАТ авдаг. Хилийн чанадад орлогоо авдаг хувийн хэвшил бий. Бид уул уурхайн эрдсээ аль болох түүхийгээр нь гаргахыг хориглон, боловсруулахыг эрмэлзэх ёстой.
Хоёр. Тендер, худалдан авалтаар дамжуулан хулгай хийдэг. Төрийн өмчит компаниудад үйлчилдэг Амазон шиг дэлгүүр байх хэрэгтэй. Эс бөгөөс төрийн өмчит компаниудын санхүүгийн захирал, нягтланг гуйж царайчлан, бараа үйлчилгээгээ худалдах гэж оролддог. Тэднийг хоолонд оруулах шаардлагагүй юм. Төрийн өмчит бүх ААН-ийг холбосон, хиймэл оюун ухаанд суурилсан, худалдан авалтын цогц системтэй болно. Эрдэнэт үйлдвэр үүнийг анхлан нэвтрүүлж туршиж байна.
Төрийн компаниудын санхүүгийн захирал, нягтланг гуйж царайчлан, бараа үйлчилгээгээ худалдах гэж оролддог. Тэднийг хоолонд оруулах шаардлагагүй.
Гурав. Төсөл шахах замаар хулгай хийдэг. Мэдээлэлд ойр хүн бүр шахуу нэг төслийн баримт бичиг халааслаад явж байдаг. Сая бид Зөөвч-Овоогийн хөрөнгө оруулалтын гэрээг хийхэд УИХ-ын түвшинд ийм асуудал тулгарсан.
Нэг ажил хийх гэхээр “Манай төслийг авчих” гэдэг, шахдаг. Үүний улмаас төрийн олон ажил гацдаг, саатдаг, хугацаа алддагийг би төрд олон жил ажиллахдаа харлаа.
Яагаад энэ тухай ярив гэхээр нүүрсний хулгайн дараа хэсэг цэгцэрсэн ч баялгийн хулгай дахин гарах эрсдэл бий. Микрофон ашиглаж, субектив дайралтууд хийдэг хүмүүс бий.
Ах дүү, хамаатнаа томилуулах гэсэн санал, гуйлга огт тасрахгүй, байнга утасдаастай. Уг нь бид нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, шинэ багаа бүрдүүлчихсэн шүү дээ. Тэгсэн ч утасдаастай, анкетаа явуулсаар л байна.
Бид өнгөрсөн онд ТУЗ-дөө шинэ гишүүд оруулсан. СЭЗИС-д олон жил багшилсан туршлагатай багш, профессор Д.Гэрэлмаа гэх мэт хараат бус гишүүдтэй болсон. ТУЗ “Эрдэнэс Монгол” нэгдлийн ойрын болон дунд хугацааны стратегийг баталлаа. Ийм бид гол төслүүдээ гүйцэтгэхэд энэ онд илүүтэй анхаарна.
Ах дүү, хамаатнаа томилуулах гэсэн санал, гуйлга огт тасрахгүй, байнга утасдаастай.
БНХАУ-д “Ногоон гэрлийн журам” гэж бий. Тэр нь мега төслүүдэд хамаатай бөгөөд төрийн хүнд суртал, шат дамжлагууд мега төслүүдэд хамаардаггүй юм байна. Мега төслийн ажлыг ногоон гэрлийн хурдаар явуулах ёстой дүрэм. Үүнийг хэрэгжүүлбэл олон жил үргэлжилсэн төслүүд урагшилна.
Жишээ нь манай нэгдлийн нэг чухал төсөл болох Дарханд баригдах гангийн цогцолбор одоог хүртэл газрын зөвшөөрлөө авч чадаагүй байна. Газрын зөвшөөрлийг орон нутаг өгдөг. Их том хэмжээтэй газар тул хэд хэдэн хүн/байгууллага хэдийнэ газар авчээ. Тэд газраа “дараад” хэвтчихсэн. Тэдэнтэй зөвшилцөх шаардлагатай. Мөн QSС компанитай холбоотой шүүхийн маргаан эцэслэгдээгүй байна.
Гангийн үйлдвэр манай улсын хувьд стратегийн ач холбогдолтой. Одоогоор нарийвчилсан ТЭЗҮ гараагүй байна. Яагаад Хонгор сумыг сонгосон гэхээр үйлдвэрт 1300 хүн ажиллана. Тэдний гэр бүлийнхэн очно гэхээр хамгийн багадаа 2000 хүн суурьшина. Ийм тооны хүнийг шингээхүйд дэд бүтэцтэй (сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт) суурин газар хэрэгтэй.
Иймд Хонгорын байршил илүү тохиромжтой. Ган үйлдвэрийн цогцолбор төслийг хэрэгжүүлснээр жил бүр гадагш алдаж буй 700-800 сая ам.долларын урсгалыг багасгана. Жилд нэг саяас дээш хэмжээний ган үйлдвэрлэж, дотоодын гангийн хэрэгцээгээ бүрэн хангана, 2028 онд барьж дуусгана.
БИД ЖОНШОО ЮУ Ч БИШ БОЛГОЖ, ЧЕНЖҮҮДЭД ӨГЧИХСӨН
Хэнтий аймгийн Бор-Өндөр жоншны их нөөцтэй. ЗХУ жоншонд ихээхэн ач холбогдол өгч, Бор-Өндөрт хот байгуулсан. Гэвч бид энэ эрдсээ үнэгүйдүүлэн, ченжүүдийн гарт өгчихлөө.
Монголоос авсан жоншийг Эрээний цаана 1000 ДАХИН өндөр үнээр худалддаг. Жоншийг гүн боловсруулах үйлдвэрээ яаралтай бариад, дараа нь түүхий жоншны экспортыг хориглох ёстой юм. Чойр, Хэнтий, Дундговьд жонш бий. БНХАУ жоншоо Мексик, Монголоос худалдан авдаг бөгөөд нийт жоншныхоо 40 хувийг Монголоос хангадаг.
УТААНААС САЛАХ ХАМГИЙН ЗӨВ АРГА НЬ ЦАХИЛГААН
Утаа, агаарын бохирдлоос салах хамгийн зөв гарц нь цахилгаан гэж би боддог. Багануурын нүүрсний уурхайд түшиглэн байгуулах нүүрс-химийн цогцолборт хөх нүүрс үйлдвэрлэнэ. Бид үүнийг заавал хэрэглэ гэсэн санал Засгийн газарт өгөөгүй. Хөх нүүрс нь цэвэр нүүрс тул Герман, Япон, Орост өргөн ашигладаг.
Энэ нүүрс түлшнээс гарах утааг 80 хувиар бууруулна. Учир нь Багануурын нүүрс хүхэр багатай. Энэ нүүрсийг түлбэл нийслэлийн хүхэрлэг хий 64 хувиар буурна. Манай улс нүүрсний маш их нөөцтэй тул нүүрсийг дахин боловсруулах ажлыг хувийн хэвшил ч хийх ёстой. Гэхдээ төрөөс урьдчилгаа төлбөр, татаас авах ёсгүй юм.
МОНГОЛД СТРАТЕГИЙН 50 ОРД БАЙДАГ БОЛОВ УУ
Миний бодлоор манай улсад стратегийн 50 орд лав бий. Төрөөс 16 ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай тогтоолд заасан. Нөөц ихтэй ордуудыг энэ тогтоолд оруулах сонирхолгүй, 16 гэсэн тоог нэмэх хүсэлгүй байна. Миний бодлоор 50 орд бий.
Стратегийн орд атлаа 2.5 хувийн АМНАТ төлдөг төсөл ч бий. (ОТ 5, Эрдэнэт 20 хувийн АМНАТ тус тус төлдөг. сурв)
ЗӨӨВЧ-ОВООГИЙН ГЭРЭЭНИЙ ТӨСЛИЙГ 66 ЦАГ ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА
Өнгөрсөн сард Засгийн газар Францын талтай Зөөвч-Овоогийн хөрөнгө оруулалтын гэрээг хийлээ. Бид сүүлийн хэлэлцээг 66 цагийн турш хийсэн. Төгс биш ч сайн гэрээ болсон. Бид тооцоо хийж чаддаг гэдгээ харууллаа.
Энэ төслийн зардал хэтэрвэл Монгол, Францын аль аль талд ашиггүй. Төслийг хэрэгжүүлэх явцад зээл авах бол заавал монголын талтай зөвшилцөх заалт оруулсан. Би үйл ажиллагааны зээл авахыг хориглох санал гаргасан ч бизнесийн байгууллагын зээл авахыг хориглож болохгүй гэж хэлэлцээний явцад шийдсэн. Мөн туршилтын үйлдвэрийг дөрвөн жилд барьж дуусгахыг эрмэлзэнэ гэсэн заалт бий.
ЗАМ ТЭЭВЭР, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ЯАГААД ХӨРӨНГӨ ОРУУЛДАГГҮЙ ВЭ?
Эдгээр салбарт хувийн хэвшил эсвэл төрийн байгууллага хөрөнгө оруулбал Эрчим хүчний эсвэл Зам тээврийн яамны мэдэлд тухайн дэд бүтэц, барилга байгууламж шилжин очдог.
Жишээ нь, цахилгаан дамжуулах агаарын шугам барилаа гэхэд Эрчим хүчний яам бүртгэн авч, тухайн шугамыг ашиглах, эсэх зөвшөөрлийг өгдөг. Үүний улмаас хөрөнгө оруулах сонирхолгүй байдаг. Бид энэ оноос эхлэн олон бүтээн байгуулалт эхлүүлэхээр төлөвлөсөн ч энэ мэт саад гарсан.
“ЭТТ” мөнгийг нь төлсөн 800 вагон, 10 зүтгүүр бий. Эдгээрийг Зам тээврийн яам авсан. Одоо хаана, юунд ашигладаг юм бүү мэд. Санхүүжилтийг нь гаргасан компани тухайн хөрөнгийнхөө ашиглалт, удирдлагыг мэддэг байх нь бизнесийн наад захын зарчим юм. Гэвч манай улсад ийм биш тул дахин хэн ч хөрөнгө оруулахгүй шүү дээ. Мөн ЭТТ-н санхүүжилтээр барьсан төмөр замыг ч 100 хувь “Эрдэнэс Монгол” нэгдэл рүү шилжүүлэх ёстой.
Үйлдвэр технологийн паркуудаас Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн байгуулах паркийн ажил хамгийн их урагштай байна. 90 хувьд хүрсэн. Тус паркт зэс боловсруулах цогцолбор байгуулна. Цогцолборын тулгуур нь зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр.
Үйлдвэрийн ТЭЗҮ бэлэн, технологи нь тодорхой болсон. Хайлуулах үйлдвэр катодын зэс үйлдвэрлэнэ. Энэ үйлдвэрийг дагаад кластер хэлбэрээр бусад үйлдвэрүүд ч хөгжих боломж бүрдэнэ. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, оролцоог чухлаар авч үзнэ.
Бусад улсууд үйлдвэр технологийн хэдэн парктай вэ?
№ |
Улсын нэр |
Үйлдвэр технологийн парк |
Хувийн хэвшлийн оролцооны хувь |
1 |
БНХАУ |
2000 |
40-60 хувь |
2 |
Индонез |
100 |
70-90 хувь |
3 |
Канад |
500 |
60-80 хувь |
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд багтсан, олон нийт төдийлөн мэддэггүй нэг заалт бий. Тэр нь стратегийн ордууд улирал тутам уул уурхайн сайдад тайлангаа өгөх үүргийн тухай юм. Ингэснээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд улирал тутам мэдээлэл авдаг болсон.
Эдгээр орд Үндэсний баялгийн сангийн гурван санд орлогоосоо хуваарилах тул энэ заалтыг оруулсан юм. Санд төвлөрсөн хөрөнгийг Засгийн газар, яамд шийдэн зарцуулахгүй. 2030 он хүртэл хуримтлуулаад, юунд захиран зарцуулахыг УИХ шийднэ гэв.