“Ялтын бага хурал-80 ба Монгол Улс” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өчигдөр /2025.02.10/ боллоо. Дэлхийн хоёрдугаар дайны дараах дэлхийн дэг журмын талаар холбоотон гурван улсын тэргүүн уулзсан энэхүү бага хурлаар Монгол Улсын статуст кво-г хүлээн зөвшөөрсөн нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг олон улсын тавцанд бэхжүүлэх үйл явцын үндсийг тавьснаараа ач холбогдолтой ажээ.
Крымын Ялта хотод 1945 оны 2-р сарын 4-11-нд болсон Америкийн Франклин Рузвельт, Их Британийн Уинстин Черчилл, Зөвлөлтийн Иосиф Сталин нарын уулзалт ХХ зууны Монголын түүхэнд ямар нөлөө үзүүлснийг тухайн цаг үеийн нөхцөл байдал, их гүрнүүдийн эрх ашгаа хэрэгжүүлэх тоглолтуудын дунд Дундад иргэн улс /ДИУ/-ын нөлөөний Гадаад Монгол хэрхэн тусгаар тогтносон Монгол Улс болсон түүхийг эрдэмтэн, судлаачид 80 жилийн түүхт ойн өдөр олон талаас нь авч хэлэлцсэн юм.
Монголчууд 1691 оноос Манжийн эрхшээлд орж, 200 гаруй жил дарлагдаж байхдаа тусгаар тогтнолоо сэргээхийн төлөө удаа дараа бослого гаргаж, тэмцсээр ирсэн. Ингэж явсаар ХХ зууны эхэн буюу 1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнд тусгаар тогтнолоо зарласан. Гэвч Монголын тусгаар тогтнолыг их гүрнүүд хүлээн зөвшөөрөөгүйн дээр Хятадын нэг хэсэг гэж үзсээр байв. Улмаар 1921 оны ардын хувьсгал ялж, 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталсан ч дэлхийн улс орнууд эс зөвшөөрсөн хэвээр. Хэдийгээр их гүрнүүд хүлээн зөвшөөрөхгүй байсан ч монголчууд Монголоо тусгаар улс гэж үзсээр байв. Ийм байдалтай 1945 онтой золгожээ.
Монголчууд тусгаар улс гэдгээ удаа дараа янз бүрийн хэлбэрээр илэрхийлж иржээ. Энэ үед олон эх оронч тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж, халуун амиа алдсаныг түүхэн үйл явдлууд гэрчилнэ. 1939 оны Халхын голын дайнаар тусгаар тогтнолоо бас л олж авч чадаагүй ч Монгол олон улсын эрх зүйн нэг сүбьект, нөлөөний улс гэдгээ харуулсан.
1939 оны 9-р сарын 1-нд Дэлхийн II дайн эхлэхэд Монгол ЗХУ-ын талд зогсож, холбоотноо зөв сонгож чадсан. Өөрийн нөлөөний buffer /завсрын/ улстай болох Зөвлөлтийн талын бодлогод Монгол яв цав нийцэж байлаа. Тиймээс Монголд Хятадын нөлөөгөө давуу тогтоохоос сэргийлж, хэрэг дээрээ Монголыг Хятадын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрөх ч үндсэндээ Зөвлөлтийн нөлөөний бүс гэдгээ мэдрүүлсэн байв. Үүнийгээ улмаар АНУ болон Их Британид ойлгуулж, Монголын тусгаар тогтнолын талаарх асуудлыг дэвшүүлнэ гэж байжээ. Түүх хаашаа эргэв?
Т.СҮХБААТАР: ТҮҮХЭНД АЧ ХОЛБОГДЛОО АЛДДАГГҮЙ НЭГ Л ЗҮЙЛ БАЙДАГ НЬ ТУСГААР ТОГТНОЛ
ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн судлаач, Түүхийн ухааны доктор Т.Сүхбаатар, Дэлхийн II дайны хувь заяа үндсэндээ шийдэгдэж, германууд Сталинградын тулалдаанд бут цохиулснаар ялагдах нь тодорхой болсон байв. Энэ үеэс эхлэн ЗХУ-аас Монголын тусгаар тогтнолын асуудлыг дэвшүүлэн тавих болжээ.
Дайны дараа дэлхийн дэг журмыг тогтоох талаар холбоотон гурван улсын тэргүүн 1945 оны 2-р сарын 4-11-нд Ялтын бага хурлаар хэлэлцсэн. Хурлын зорилго нь дайны дараах Европыг хувааж авах, нөлөөний бүсээ тогтоох зэрэг олон асуудал хэлэлцэхэд Зөвлөлтийн тавьсан саналуудын нэг нь Монгол Улсын тусгаар тогтнолын асуудлыг авч хэлэлцүүлэх явдал байв.
-ЗХУ нь Монголын тусгаар тогтнолыг яагаад хөндөх болов? гэсэн асуулт гарна.
-Монголын статус кво-г хэлэлцүүлэх болсон нь учиртай. ЗХУ-аас АНУ-ын болзлын хариу болгож энэ асуудлыг тулгасан. Америкийн болзол нь “ЗХУ-ыг Японы эсрэг дайнд оруулах тухай” юм. 1.2 сая цэрэгтэй хуурай газрын хамгийн том арми болох Японы Квантуны армийн эсрэг байлдааны үйл ажиллагаанд орох нь АНУ-ын хувьд амаргүй.
Америкийн цэргийг оролцуулах нь маш хүнд асуудал байсан тул Америк Зөвлөлтийн олон мянган цэргийн амь насаар дэнчин тавьж, Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. Зөвлөлтийн тал мөн өмнө нь алдсан Сахалин арлын өмнөд хагас, Курилын арлуудыг эргүүлж авах болзол тавьсныг Ялтын бага хурлаар шийдсэн түүхтэй. Ийн тохиролцсоноор Зөвлөлт, Америк хоёр ДИУ /Хятад/-д нөлөөлж, Монголын тусгаар тогтнолын асуудлыг шийдсэн.
“МОНГОЛ ТУСГААР ТОГТНОХ ЧИН ХҮСЭЛТЭЙ БОЛ АРД ТҮМНИЙХ НЬ САНАЛ ХҮСЭЛТИЙГ ХАРЪЯ”
Шахалтад орсон ДИУ-ын Гоминданы намын дарга Чан Кайши “Монгол тусгаар тогтнох чин хүсэлтэй бол ард түмнийх нь санал хүсэлтийг харъя” гэжээ. Ингээд 1945 оны 10-р сарын 20-ны өдөр Монгол орон даяар тусгаар тогтнолоо батлах бүх ард түмний санал асуулга явагдав. “БНМАУ-ын тусгаар тогтнолыг батлах эрмэлзэлтэй юү?” гэсэн ганцхан асуулт бүхий санал асуулгад бичиг үсэг сурсан, сураагүй 487409 хүн оролцож, 100 хувийн саналаар тусгаар тогтнолоо баталсан түүхэн үйл явдлын талаар ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн хүрээлэнгийн Ойрхи үеийн түүхийн салбарын ЭШТА, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Н.Хишигт илтгэв.
Нийт иргэдийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 494960 хүний 98.4 хувь нь оролцсон тусгаар тогтнолын санал асуулгыг ДИУ-ын Засгийн газрын төлөөлөгч Лэй Фажан тэргүүтэй 11 хүн ирж, монголчууд үнэхээр тусгаар тогтнолоо баталгаажуулах эрмэлзэлтэй юү гэдгийг ажиглажээ.
Тэд Монголын ард түмэн тусгаар тогтнолоо батлахын тулд саналаа идэвхтэй өгч буйг нүдээр үзээд буцсан байна. ДИУ энэхүү бүх нийтийн санал асуулгын дүнд үндэслэн Ялтын хэлэлцээрээс хойш 11 сарын дараа буюу 1946 оны 1-р сарын 5-ны өдөр БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн түүхтэй.
Т.Сүхбаатар: Монголчууд бид 1291 оны Ардын хувьсгал, 1924 оны анхдугаар Үндсэн хууль батлагдсан ойг сүртэй тэмдэглэдэг. Гэвч энэ ойгоор бид үнэндээ тусгаар улс болж чадаагүй. Харин Монголын хувь заяаг шийдсэн 1945 оны Ялтын бага хурал болсон ойг өргөн олонд таниулах учиртай.
Тусгаар тогтнолоо баталсан түүхт санал асуулга явагдсаны 80 жилийн ой мөн 2025 онд тохиож буй бөгөөд энэ түүхэн үйл явдал нь бие даасан том сэдэв тул Ялтын бага хурлын үндсэн асуудалдаа орохын тулд товч дурдаад өнгөрье.
Доктор Т.Сүхбаатар, Түүхэнд ач холбогдлоо алддаггүй нэг л зүйл байдаг нь тусгаар тогтнол. Монголчууд бид 1291 оны ардын хувьсгал, 1924 оны анхдугаар Үндсэн хууль батлагдсан ойгоо сүртэй тэмдэглэдэг. Гэвч энэ ойгоор бид үнэндээ тусгаар улс болж чадаагүй. Харин Монголын хувь заяаг шийдсэн 1945 оны Ялтын бага хурал болсон ойг өргөн олонд таниулах учиртай. Ялтын бага хурлын үр дүнд Монгол тусгаар улс болж чадсан. Хожим 1961 онд НҮБ-ын гишүүнээр элсэхэд дэлхийн II дайны үед нацистуудын эсрэг зогссон, мөн Японы милитаризмын эсрэг хүн төрөлхтний талд зогссон зэрэг нь дөхөм болсон тухай дүгнэж хэлэв.
Р.БОЛД: МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ АМЕРИК, ИХ БРИТАНИ БИШ, МАНАЙ ХӨРШҮҮД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨНД ЯЛТЫН ТОХИРОЛЦООНЫ АЧ ХОЛБОГДОЛ ОРШИНО
-Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Түүхийн ухааны доктор Р.Болд, Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх Зөвлөлтийн саналыг хүлээж авах хэрэгтэй талаар Хятадад сууж байсан Америкийн Элчин сайд Харли Чан Кайши-г нэлээд шахсан. Хэрэв Америкийн тал нөлөөлөөгүй бол ДИУ Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөхөөргүй байсныг онцлох нь зүйтэй. “Тусгаар тогтнолын төлөөх бүх ард түмний санал асуулгын дүнг ямар ч хууль эрх зүйн актаар өөрчлөх боломжгүй” гэсэн дүгнэлтийг Америкийн тал гаргасан.
Ялтын хэлэлцээний хамгийн гол ач холбогдол нь тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал асуулгын дүн нь ДИУ Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн. Монголын тусгаар тогтнолын асуудлаар хоёр хөршийн нэгдсэн хүлээсийг тайлж, Монголын тусгаар тогтнолын талаарх зөвлөлтийн хоёрдмол байр суурийг арилгасан.
Элчин сайд Р.Болд дүгнэлтдээ, Дэлхийн II дайны улмаас хүчний харьцаанд гарсан өөрчлөлт нь АНУ-ын зүгээс Монголын статус-кво-г хэрхэн үзэхээ нягтлахад хүргэжээ. Монголын тусгаар тогтнолыг Америк, Их Британи биш, манай хөршүүд хүлээн зөвшөөрсөнд Ялтын тохиролцооны ач холбогдол оршино.
Ялтын хэлэлцээрт БНМАУ-ын холбогдох заалтыг оруулж, тусгаар тогтнолыг ДИУ-аар хүлээн зөвшөөрүүлэхэд Сталины тулгалт гол үүрэг гүйцэтгэсэнтэй хэн ч маргахгүй. Хэдий тийм ч Америкийн зуучлалгүй бол Зөвлөлт ДИУ-ын яриа хэлэлцээ эхлэх бараг боломжгүй. Америкийн тал шахалт үзүүлээгүй бол Зөвлөлт дангаараа БНМАУ-ын тусгаар тогтнолыг ДИУ-аар хүлээн зөвшөөрүүлж үнэндээ чадахгүй байв. Зөвлөлт Хятадын яриа хэлэлцээнд БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх асуудлыг ярилцаж шийдвэрлэхэд сүүдэрт оролцогч нь АНУ байсныг түүх бичлэгт тусгах саналтай байгаагаа онцлон хэлэв.
Ялта, Потсдамын дэг журам өнөөдөр үндсэндээ нурж унажээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүний бүтцийг шүүмжлэх, шинэчлэхийг шаардах боллоо. Энэ нь Ялтаас үлдсэн цорын ганц шийдвэрийг эргэн харахаас аргагүй гэдгийг нотолж байна. Дэлхийн шинэ дүрмийг тогтооход шинэ их гүрний уулзалтын талаар ярих боломжтой. Тэр шинэ гурав нь хэн байх вэ? гэдгийг тунгаана биз! гэсэн нь хуралд сууж буй дипломат албаныхан болон эрдэмтэн судлаачдад нэгийг бодуулсан болов уу.
Хэлэлцүүлгийн үеэр Элчин сайд Р.Болд нэг тодотгол хэлсэн нь Зөвлөлт ДИУ-ын хэлэлцээр хийхэд АНУ зуучилсныг нотлох аж. Хятадад сууж байсан АНУ-ын Элчин сайд Харли анх 4-р сарын 17-нд Сталинтай уулзаж, “Би арыг нь даана” гэж амлалт өгөөд явсан. Эхний яриа хэлэлцээ Москвад зургаан удаа болсон ч дунд нь гацсан. Чан Кайши-гаас Ар Монголын талаар мэдээлэл, чиглэл ирэхгүй байв.
Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх Гоминданы намын төв хорооны төлөөлөгчдийн хуралдаанд Чан Кайши мэдэгдэл хийхэд хажууд нь АНУ-ын Элчин сайд Харли сууж байсан. Элчин сайд Харли АНУ-ын дэд Ерөнхийлөгч Труменээс ирүүлсэн цахилгааныг үзүүлж, “Би Труменд хүсэлт тавьсан юм. Ар Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх чиглэлийг Чан Кайши-д өгөхийг түүнээс хүссэн. Тэгэхгүй бол энэ асуудал гацаанд орлоо” гэж хэлсэн.
ЧАН КАЙШИ ЯАГААД МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ БОЛОВ
Намын төв хорооны хуралд Чан Кайши, Тусгаар тогтнолын санал асуулга явуулна гэсэн болзол тавиад, Харли-д “Трумен та хоёрын хэлснээр би болзол тавилаа” гэсэн. Тэгэхээр үүнийг тооцохгүй байж болохгүй.
Ийм зуучлал байгаагүй бол Монголын статус кво-г ярихгүй ч байсан байж мэднэ.
Чан Кайши, “Би яагаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх болов? гээд хоёр зүйлийг тэмдэглэсэн. Нэгдүгээрт, дэлхий дахин өөрчлөгджээ. Гэхдээ 50 жилийн дараа дахин өөрчлөгдөж болно.
Хоёрдугаарт, Монгол, Төвд үндэстэн бол бусад ястан үндэстэнтэй харьцуулахад тусдаа амьдарч байсан онцлогтой. Энэ хоёрыг харгалзаж үзлээ. Гэхдээ... Энэ ард түмэн эртнээс ДИУ-ын бүрэлдэхүүнд амьдарч ирсэн. Нэг айл өрх байсан юм шүү. Айл өрх салж болно, нийлж болно... гэж эвгүй утга санаа илэрхийлсэн байдаг гэлээ.
Д.УЛАМБАЯР: МОНГОЛ 1945 ОН ХҮРТЭЛ ЗӨВЛӨЛТИЙН НӨЛӨӨН ДОР АТЛАА ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ДАГУУ ХЯТАДЫН БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ БАЙСАН
ХУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, ШУ-ы доктор, профессор Д.Уламбаяр, “1945 он хүртэл Монгол Улсын олон улсын эрх зүй хоёрдмол утгатай байсан. Зөвлөлтийн нөлөөн дор атлаа олон улсын эрх зүйн дагуу Хятадын бүрэлдэхүүн хэсэг байв. 1924 оны 5-р сарын 31-ний Зөвлөлт, ДИУ-ын хэлэлцээрийн 5-р зүйлд “Гадаад Монгол нь ДИУ-ын салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг байна” гэж заасан. Ийм хоёрдмол байсныг нэг мөр шийдүүлэх шаардлага байв.
Ингээд БНМАУ-ын статус кво-г одоогийн газар нутгийн бодит байдлаар хэвээр хадгалахыг их гүрнүүд хүлээн зөвшөөрсөн. Ялтын гэрээний энэ заалтыг 1645 оны 6-7-р сард Москвад хуралдсан ЗХУ, ДИУ-ын хэлэлцэх үеэр Хятадын тал Ялтын гэрээний гадаад Монголын статус-кво-г асар хүчтэй эсэргүүцсэн.
“Гадаад Монгол нь ДИУ-ын салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг. Тусгаар тогтохыг зөвшөөрнө гэдэг байж болохгүй асуудал. Бид Монголд дээд зэргийн автономит эрх олгоё. Гадаад бодлогоо бие даан шийдэх, Зөвлөлтийн цэрэг Гадаад Монголд байж болно” гэх мэт нөхцөлийг Чан Кайши тавьсан. Харин Сталин үүнийг эсэргүүцэж, БНХАУ-ын статус кво-г хүлээн зөвшөөрүүлэхэд маш том нөлөө үзүүлж байсан.
“Гадаад Монгол нь ДИУ-ын салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг. Тусгаар тогтохыг зөвшөөрнө гэдэг байж болохгүй асуудал. Бид Монголд дээд зэргийн автономит эрх олгоё. Гадаад бодлогоо бие даан шийдэх, Зөвлөлтийн цэрэг Гадаад Монголд байж болно” гэх нөхцөлийг Чан Кайши тавьсан.
Эцэст нь ДИУ ЗХУ-ыг Японы эсрэг дайнд оролцуулахын тулд арга буюу Сталины нөхцлийг хүлээн зөвшөөрсөн. Бид ганцхан болзол тавилаа. Японыг бууж өгсний дараа Гадаад Монголын ард түмэн тусгаар тогтнолоо санал хураалтаар нотолбол БНМАУ-ын хил хязгаарыг одоогийн байгаагаар нь хүлээн зөвшөөрье гэсэн.
Ингэж Ялтын хэлэлцээрээр хөндөгдсөн БНМАУ-ын статус кво-г зөвшөөрөх асуудал 1945 оны 6-р сард Москвад болсон ЗХУ, ДИУ-ын хэлэлцээрийн гол эрх зүйн үндэс болсон. Үүний дагуу 1945 оны 10-р сарын 20-нд тусгаар монголчууд тогтнолынхоо санал хураалтыг 100 хувь өгсөн. Санал асуулгын дүнд үндэслэж 1946 оны 1-р сарын 5-нд ДИУ БНМАУ-ын тусгаар тогтнолыг де-факто хүлээн зөвшөөрч, 2-р сарын 15-нд нь БНМАУ, ДИУ дипломат харилцаа тогтоосноор хөрш зэргэлдээ хоёр улс бие биеэ де-юре /de jure буюу хууль ёсоор/ хүлээн зөвшөөрсөн түүхтэй.
1945 оны Монголын ард түмний санал хураалтын үр дүнд БНХАУ Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. Үүнээс хойш 1949 онд БНХАУ байгуулагдаж, 1950 онд ЗХУ, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоож, Найрамдалт хамтын ажиллагааны гэрээ байгуулахад Монголын тусгаар тогтнолыг дахин баталгаажуулсан юм.
Ийнхүү 1921 онд Монгол Улс тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталж БНМАУ-ыг тунхагласан явдал 1945 оны Ялтын гэрээ, 1945 оны 10-р сарын 20-нд болсон бүх ард түмний тусгаар тогтнолын санал хураалтаар олон улсын эрх зүйн дагуу сая албан ёсоор баталгаажсан түүхтэй.
Өөрөөр хэлбэл 1945 онд Монгол Улс БНХАУ-аас бүрэн хамааралгүй олон улсын түвшинд бие даасан сүбьект болсон юм. Энэ бол Монгол Улсын дипломатын түүхэнд маш чухал үйл явдал болж тэмдэглэгдсэн гэв.
Эрдэм шинжилгээний хурлын хэлэлцүүлгийн үеэр хуралд оролцогчид илтгэгчдэд асуулт тавьж, хариулт авлаа. Ялтын бага хурлаар Монголын статус кво-г хүлээн зөвшөөрөх асуудлыг хэлэлцэн шийдэх үед тухайн үеийн Монголын төр, засгийн удирдагчид ямар байр суурь илэрхийлж байсныг тодруулахад,
Доктор, профессор Д.Уламбаяр, Ялтын хэлэлцээрийн орой нь дээд түвшний хүлээн авалт болсон. Тэр хүлээн авалтад Зөвлөлтөд суугаа манай Элчин сайд Жамсрангийн Самбуу оролцсон. Ялтын хэлэлцээрээр Монголын статус кво-г хэлэлцэнэ гэдгийг Элчин сайд мэдэж байсан гэхээс өөрөөр Монголын удирдагчид Ялтын хэлэлцээрийн талаар ямар байр суурь илэрхийлж байсан талаар тодорхой мэдээлэл өгөөгүй.
Эцэст нь Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор Х.Бэхбат эрдэм шинжилгээний хурлыг дүгнэхдээ “Ялтын бага хурал ба Монгол Улс” сэдэв цаашид үргэлжлүүлэн судлах сэдэв хэвээр байх нь ээ. Монголын тусгаар тогтнолын түүх болон олон улсын харилцаа, геополитикийн онолын үүднээс тухайлбал buffer улс буюу бамбай улс, түшиц газар гэж юу юм? гэх мэтээр судалбал зохих асуудлын хүрээ улам өргөжиж байна. Түүхэн талаас нь сөхөж, орчин үетэй холбож, ирээдүй рүү чиглүүлж судалж үзэх шаардлага байна.
Орчин үед дэлхийн дэг журам өөрчлөгдөх гэж байна гэж ярьдаг. Дэг журмыг хэн, яаж өөрчлөх гээд байгаа юм! гээд түүхч, судлаачид хамтарч орчин үетэй холбон судлахыг ахмад дипломатч санал болгов.