Улаанбаатарт жилдээ 130 хүүхэд, 1400 насанд хүрэгсэд агаарын бохирдлоос болж нас барж байна гэсэн судалгааны дүнг өнөөдөр танилцууллаа.
Нийслэлийн хэмжээнд хийсэн судалгаагаар агаарын бохирдол хүүхдүүдэд уушгины хатгалгаа, томчуудад зүрх судасны өвчин хүндрэх шалтгааны нэг болж байгаа аж.
Өөрөөр хэлбэл агаарын бохирдол аливаа өвчний үүсэх шалтгаан болохгүй ч хүндрүүлж амь насанд аюултай болгож байгаа аж.
Сүүлийн таван жилд Улаанбаатар хотын хүн амын нас баралтад нөлөөлж байгаа агаарын бохирдлын нөлөө хоёр дахин өссөн гэдгийг Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал О.Чимэдсүрэн хэллээ.
Мөн тэрээр гадаад орчны агаарын бохирдлоос гадна дотоод орчин буюу орон байр доторх агаарын чанар хангалтгүй байгаа нь ч анхаарал татаж байгааг онцлов.
Дотоод орчны агаарын бохирдол, нарийн ширхэгт тоосонцор хүний эрүүл мэндэд 70-80 хувиар сөргөөр нөлөөлдөг бөгөөд үүний 50 орчим хувь нь тамхины утаа байгаа аж.
Агаарын бохирдолд хэн хамгийн их өртөж байна гэдгийг тодорхойлох судалгааг тус сургуулиас удаа дараа хийсэн бөгөөд хамгийн сүүлд Саймон Фрайзерийн сургуультай хамтран “Угаар 1” судалгааг 2010 оноос хойш хийж судалгааны үр дүнгээ гаргаад байгаа юм.
465 жирэмсэн эмэгтэйг хамруулсан тус судалгаагаар агаарын бохирдол ургийн жин, өндөрт нөлөөлж буйг тогтоожээ. Харин HEPA шүүлтүүр хэрэглэж буй тохиолдолд ургийн жин, өндөрт ахиц гарчээ.
Агаарын бохирдолд өртөмхий бүлгийг тодорхойлсон учраас цаашид хэрхэн хамгаалах арга замыг тогтоохоор хоёр байгууллага дараагийн судалгааны ажлаа өнөөдрөөс эхэллээ. “Угаар 2” нэртэй дараагийн судалгаа 2020 он хүртэл үргэлжилнэ.
Өмнөх судалгаанд оролцсон ээжүүдийн төрүүлсэн хүүхдийн тархины хөгжил, бусад өвчин эмгэгт өртөмхий байдлыг судлахаас гадна агаарын бохирдлоос хэрхэн өөрийгөө хамгаалах талаар тодорхой мэдээллийг гаргах аж.