Манай улсад зүрх судасны өвчнөөр өвчлөгсдийн тоо өссөөр байна. Сүүлийн 19 жил гэхэд 10 мянган хүн ам тутамд ногдох зүрх судасны өвчлөлийн тархалт 7.3 хүнээр буурсан аж. Энэ нь дорвитой бууралт мөн боловч бусад улс оронтой харьцуулахад дэлхийн дунджаас өндөр хэвээр байгаа юм.
Нийт өвчлөгсдийн дотор нас баралт буурч байна гэдэг нь сайн хэрэг. Өвчилсөн хүний тоотой харьцуулаад үзвэл нас баралт тав дахин буурсан. Гэхдээ дэлхий нийтэд энэ өвчин “чимээгүй хөнөөгч” буюу хамгийн аюултай өвчин хэвээр байна.
Тэр дундаа эрэхийн гаралтай зүрх судасны өвчин 25-аас доош насныхны дунд элбэг тохиолдож байна. Сүүлийн 20 жилийн дотор энэ өвчний тархалт гурав дахин өссөн гэсэн тоо бий.
Манай улсад өвчнөөр өвдөж буй хүмүүсийн нас залуужиж байгаа нь үнэн. Ялангуяа хөдөлмөрийн насны залуучууд өртөмтгий байна. Даралт ихсэх өвчтэй гэдгээ мэддэггүй, мэдсэн ч эмчилгээгээ мөрддөггүйгээс залуучуудын дунд тархинд цус харвалт ч маш их байна гэдгийг Зүрх судасны үндэсний төвийн зөвлөх, Люксембургийн Хөгжлийн агентлагийн ахлах зөвлөх Д.Мөнгөнчимэг онцолж мэдээлсэн юм.
Тиймээс эл өвчний талаарх нийтийн мэдлэгийг сайжруулахад онцгой шаардлага үүсээд байгаа юм.
Дэлгэрэнгүйг дараах бичлэгээс үзнэ үү.