gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     8
  • Зурхай
     9.24
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 8
Зурхай
 9.24
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 8
Зурхай
 9.24
Валютын ханш
$ 3596₮
  • Бүгд
  • Live
  • Фото
  • Видео
  • Зурган өгүүлэмж
ФОТО: Боловсрол, технологийн хослолыг таниулсан “SMART” арга хэмжээ боллоо

ФОТО: Боловсрол, технологийн хослолыг таниулсан “SMART” арга хэмжээ боллоо

Мобиком Корпораци болон TEDxUlaanbaatar хамтран зохион байгуулсан “SMART” арга хэмжээ амжилттай боллоо. Мобиком Корпораци ХХК-иас Тогтвортой хөгжлийн хүрээнд хэрэгжүүлдэг “Smart Education” төслийн хүрээнд орон нутаг, Улаанбаатарын сургуулиудад иж бүрэн дижитал танхим тохижуулан өгдөг юм. Энэ санаачилгын дүнд өнөөдөр Монгол орны өнцөг булан бүрд 27,000 сурагч өндөр хурдны интернэт, зөөврийн компьютер, VR төхөөрөмж, интерактив хичээл бүхий танхимд хичээллэж байна.

Б.Нямдарь
Нийгэм
2024-10-25
 378
Facebook
Twitter

Мобиком Корпораци болон TEDxUlaanbaatar хамтран зохион байгуулсан “SMART” арга хэмжээ өнөөдөр /2024 оны аравдугаар сарын 25-нд/ боллоо.

Мобиком Корпораци ХХК-иас Тогтвортой хөгжлийн хүрээнд хэрэгжүүлдэг “Smart Education” төслийн хүрээнд орон нутаг, Улаанбаатарын сургуулиудад иж бүрэн дижитал танхим тохижуулан өгдөг юм. Энэ санаачилгын дүнд өнөөдөр Монгол орны өнцөг булан бүрд 27,000 сурагч өндөр хурдны интернэт, зөөврийн компьютер, VR төхөөрөмж, интерактив хичээл бүхий танхимд хичээллэж байна.

Амжилттай яваа уран бүтээлчид, эрхмүүд өөрийн амьдралын зарчим, асуудлыг яаж даван туулсан, мөрөөдөл рүүгээ хэрхэн тэмүүлж байгаа талаараа ярьж хүүхдүүдийн хүсэл, урам зоригийг бадраасан юм.

Төсөлд хамрагдсан сургуулиудын сурагчдын амьдралыг харуулсан баримтат гэрэл зургийн үзэсгэлэн, хүүхдүүдийн талархлын захидал зэргийг толилуулсан үзэсгэлэнг ч арга хэмжээний үеэр үзэх боломжтой байлаа.

Мобиком Корпораци ХХК-иас санаачлан хэрэгжүүлсэн “Smart Education IV” төслийн нээлтийг тохиолдуулан зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудын 700 сурагч оролцсон юм.

Үүдэнд тавьсан VR төхөөрөмжүүдийн тусламжтайгаар хүүхдүүд өмнө нь харж байгаагүй ертөнцтэйгөө “танилцаж” байлаа. Тэд ид шидийн мэт “нүдний шил” зүүгээд далайд шумбан халим харж, Африкийн амьтдыг дэргэдээс нь үзэж, өндөр уулын орой дээрээс алсыг ширтэж технологийн гайхамшгийг мэдэрч байлаа.

Энэхүү арга хэмжээний эхэнд салбартаа амжилттай яваа уран бүтээлчид, эрхмүүд өөрийн амьдралын зарчим, асуудлыг яаж даван туулсан, мөрөөдөл рүүгээ хэрхэн тэмүүлж байгаа талаараа ярьж хүүхдүүдийн хүсэл, урам зоригийг бадраасан юм.

Тодруулбал, “Баавгай болохсон” киноны найруулагч П.Золжаргал өөрийгөө хуурахгүй, үнэнтэйгээ нүүр тулснаар байдлыг хэрхэн эергээр эргүүлж болдгийг,  Rokit Bay буюу продюсер О.Баярсайхан, хэр хурдтай, үр өгөөжтэйгөөр аливааг сэтгэж амжилттай байх талаар ярьсан бол дэлхийн 20 улсын 14 мянган км замыг туулсан дугуйтай аялагч Б.Очирваань мөрөөдөл биелдэг биш бид биелүүлдэг буюу хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай байснаар ямар гайхалтай үр дүн гарч болдог талаарх сонирхолтой илтгэлүүдээ хүргэж, урам зоригийн түүхээ хуваалцлаа.

“УРАМ ЗОРИГ ӨГЧ, МЭДЛЭГ НЭМЛЭЭ”

Нийслэлийн 79 дүгээр дунд сургуулийн 10-р ангийн сурагч Н.Ариунболд:
- Зочид өөрсдийнхөө туулсан амьдрал, туршлагаас сэдэвлэж бидэнд үнэтэй зөвлөгөө өгсөнд маш их талархаж байна. Тэд маш ойлгомжтой бөгөөд сургамжтай зүйлсийг ярьсан нь урам өгч, мэдлэг нэмлээ. Манай сургуулийн мэдээлэлзүйн ангийн компьюьтер, тоног төхөөрөмж хуучин, интернетгүй, ер нь сурах орчин маш тааруу байсан. Харин Мобиком Корпораци “Smart education” аяныхаа хүрээнд манай сургуулийн мэдээлэл зүйн ангийг тохижуулж өгснөөр бид хичээлээ урамтай үзэх болсон.

“БИД МОНГОЛ УЛСЫН ХҮҮХДҮҮДЭД ТЭГШ БОЛОВСРОЛ ОЛГОХЫГ ЗОРЬЖ БАЙНА”

Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал Кожи Курушима:
- Бид энэхүү SMART боловсролын хөтөлбөрийг дөрвөн дэх жилдээ хэрэгжүүлж байна. Энэ нь Монгол Улсын хүүхдүүдэд тэгш боловсрол олгохыг зорьж байгаа юм. Монгол бол том улс болохоор Улаанбаатар болон орон нутгийн хооронд маш их ялгаа бий. Гэхдээ хүүхэд бүр тэгш боломжийг олж авах тэгш эрхтэй. Боловсрол олгох боломжуудын нэг нь зай, цаг хугацааг даван туулж, дэлхийн ертөнцтэй холбогдох боломжийг олгож буй явдал юм. Ингэснээр хүсэл эрмэлзэлтэй болж илүү их суралцах боломжтой болно. Эхэндээ бид гар утас тараахаас эхэлсэн бол өдгөө хүүхдүүдэд илүү хүртээмжтэй болгохын тулд анги танхим байгуулах ажлыг эхлүүлээд байна. Ингэснээр хүүхэд ижил боломжтой болно. Бид энэхүү ажлыг бүрэн гүйцэд хэрэгжүүлэх хүртлээ үргэлжлүүлэхийг зорьж байна.

Өнөөдрийн SMART арга хэмжээ нь сурах үйл явц зөвхөн академик боловсролоор хязгаарлагдахгүй гэдгийг харуулж буй юм. Хүүхдүүд бодит туршлагатай хүмүүсээс суралцах боломжтой. Энэ бол амжилттай яваа хүмүүс тэдэнтэй туршлагаа хуваалцсанаар тэд өөрийн чадвараа нээж, мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгоход туслах болно.

“ХИЧЭЭЛИЙНХ ИДЭВХ НЭМЭГДСЭН, СУРЛАГЫН АМЖИЛТ АХИСАН БОДИТ ӨӨРЧЛӨЛТҮҮД ГАРЧ БАЙНА”

Мобиком Корпораци ХХК-ийн Группийн бизнес хариуцсан дэд захирал Б.Мөнхзориг:
- Өнөөдөр дэлхий даяар нэг тэрбум орчим хүн ямар нэгэн байдлаар технологи ашиглан сурч, хөгжиж байна гэсэн ЮНЕСКО-гийн судалгаа бий. Тогтвортой хөгжлийн дөрөвдүгээр зорилго буюу чанартай боловсролыг дэмжих, тэр дундаа боловсролын хүртээмжийг сайжруулах технологийн дэвшил чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Мобиком Корпораци ХХК-ийн зүгээс боловсролын хүртээмжийг сайжруулах чиглэлд олон төсөл хөтөлбөр санаачлан хэрэгжүүлсний нэг нь “Smart Education” төсөл. Өөрөөр хэлбэл, технологийн дэвшлийг ашиглаад хүүхдийн амьдарч, сурч байгаа байршлаасаа үл хамаараад чанартай боловсролыг эзэмшихийг нь дэмжихэд энэ төслийн гол зорилго оршиж байгаа юм.

Бид Хөвсгөл, Булган, Дорноговь, Говь-Алтай зэрэг аймгууд, Улаанбаатар хотын алслагдсан байршлын зэрэг нийт 14 сургуульд иж бүрэн дижитал танхим тохижуулан хүлээлгэн өгөөд байна. Үүний үр дүнд хүүхдүүд зөвхөн технологийн дэвшилтэт орчинд суралцаад зогсохгүй, хичээлийнх нь идэвх оролцоо нэмэгдсэн, сурлагын амжилт ахисан зэрэг бодит өөрчлөлтүүд гарч байна.

  • ФОТО: БНХАУ-ын нисэх онгоцны үйлдвэртэй танилцжээ
    ФОТО: БНХАУ-ын нисэх онгоцны үйлдвэртэй танилцжээ
    3 цаг 22 минутын өмнө
  • Та хадны суусар амьтны талаар мэдэх үү?
    Та хадны суусар амьтны талаар мэдэх үү?
    5 цаг 24 минутын өмнө
  • Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ
    Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ
    Өчигдөр
  • ФОТО: Apple-ийн шинэ бүтээгдэхүүнүүд дэлхий даяар худалдаанд гарлаа
    ФОТО: Apple-ийн шинэ бүтээгдэхүүнүүд дэлхий даяар худалдаанд гарлаа
    2026-09-19
  • ФОТО: Номын ертөнцөөр зочлох гурван өдөр эхэллээ
    ФОТО: Номын ертөнцөөр зочлох гурван өдөр эхэллээ
    2026-09-18
  • ФОТО: Японы 90 настай бодибилдингийн тамирчин 17 дахь удаагаа улсын аварга болжээ
    ФОТО: Японы 90 настай бодибилдингийн тамирчин 17 дахь удаагаа улсын аварга болжээ
    2026-09-18
  • ФОТО: АН-ын акц эхэлж,  төсвийн хуулийн төслүүдэд завсарлага авав
    ФОТО: АН-ын акц эхэлж, төсвийн хуулийн төслүүдэд завсарлага авав
    2026-09-15
  • ФОТО: 78 дахь удаагийн "Emmy Awards"-ын эргэн тойронд
    ФОТО: 78 дахь удаагийн "Emmy Awards"-ын эргэн тойронд
    2026-09-15
  • АН-ын бүлэг: Итгэл үзүүлэх асуудлаа УИХ-д яаралтай оруулж ир
    АН-ын бүлэг: Итгэл үзүүлэх асуудлаа УИХ-д яаралтай оруулж ир
    2026-09-15
  • ФОТО: 900 орчим эрвээхэйг дэлгэсэн гайхамшигт ертөнцөөр зочлоорой
    ФОТО: 900 орчим эрвээхэйг дэлгэсэн гайхамшигт ертөнцөөр зочлоорой
    2026-09-14
  • ФОТО: Хүнд өвчнөө даван туулcан Селин Дион тайзнаа эргэн ирлээ
    ФОТО: Хүнд өвчнөө даван туулcан Селин Дион тайзнаа эргэн ирлээ
    2026-09-14
  • ФОТО: Байгаль, амьтдын гайхалтай гэрэл зургууд №1
    ФОТО: Байгаль, амьтдын гайхалтай гэрэл зургууд №1
    2026-09-05
  • ФОТО: ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт Бишкек хотноо үргэлжилж байна
    ФОТО: ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт Бишкек хотноо үргэлжилж байна
    2026-09-01
  • ФОТО: Балба-Төвөдийн хил орчимд болсон үерийн дараах дүр зураг
    ФОТО: Балба-Төвөдийн хил орчимд болсон үерийн дараах дүр зураг
    2026-08-27
  • ФОТО: Роботуудын “олимп” Бээжинд болж байна
    ФОТО: Роботуудын “олимп” Бээжинд болж байна
    2026-08-23
  • 35 ММ-ийн дуранд: Борооны дараах танил дүр зураг буюу усанд автсан Улаанбаатар
    35 ММ-ийн дуранд: Борооны дараах танил дүр зураг буюу усанд автсан Улаанбаатар
    2026-08-20
  • ФОТО: Сэлбэ голын тохижуулсан хэсэг голд урсаж, дахин хайрга асгав
    ФОТО: Сэлбэ голын тохижуулсан хэсэг голд урсаж, дахин хайрга асгав
    2026-08-19
  • ФОТО: COP17 чуулганы эргэн тойронд...
    ФОТО: COP17 чуулганы эргэн тойронд...
    2026-08-17
  • ФОТО: "Салхит" уулын оройд 13 жилийн турш эргэж буй 31 сэнс
    ФОТО: "Салхит" уулын оройд 13 жилийн турш эргэж буй 31 сэнс
    2026-08-16
  • ФОТО: Зарим ШТС АИ92 шатахууныг 3040 төгрөгөөр худалдаж байна
    ФОТО: Зарим ШТС АИ92 шатахууныг 3040 төгрөгөөр худалдаж байна
    2026-08-14
  • ФОТО: Өчигдөр тохиосон нар хиртэлт гэрэл зурагчдын дуранд...
    ФОТО: Өчигдөр тохиосон нар хиртэлт гэрэл зурагчдын дуранд...
    2026-08-13
  • ФОТО: Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    ФОТО: Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    2026-08-10
  • "Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах эрх авсан ч БЗС-ийн санхүүжилт шийдэгдээгүй"
    "Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах эрх авсан ч БЗС-ийн санхүүжилт шийдэгдээгүй"
    2026-08-10
  • ФОТО: Хөнгөлөлттэй зээлээр барьж буй шатахууны агуулахууд
    ФОТО: Хөнгөлөлттэй зээлээр барьж буй шатахууны агуулахууд
    2026-08-10
  • COP17 хурлын үеэр хэрэгжих зам тээврийн зохицуулалтууд
    COP17 хурлын үеэр хэрэгжих зам тээврийн зохицуулалтууд
    2026-08-10
  • БИЧЛЭГ: Завьт эргүүлүүд голд живж байсан иргэнийг аврав
    БИЧЛЭГ: Завьт эргүүлүүд голд живж байсан иргэнийг аврав
    2026-08-06
  • "Шатахууныг олдож байгаа газраас нь л авч байна. Үнэ тарифаас илүү хангамж дээр анхаарч байна"
    "Шатахууныг олдож байгаа газраас нь л авч байна. Үнэ тарифаас илүү хангамж дээр анхаарч байна"
    2026-08-05
  • Н.Учрал: Бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал зэрэг бүх арга хэмжээг цуцаллаа
    Н.Учрал: Бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал зэрэг бүх арга хэмжээг цуцаллаа
    2026-08-05
  • БИЧЛЭГ: Гашуудсан эх далайн гахай үхсэн тугалаа зургаан өдөр нуруун дээрээ авч явжээ
    БИЧЛЭГ: Гашуудсан эх далайн гахай үхсэн тугалаа зургаан өдөр нуруун дээрээ авч явжээ
    2026-08-04
  • ФОТО: Сайхан амьдаръя гэхээр шатахуунд дугаарлаад завгүй
    ФОТО: Сайхан амьдаръя гэхээр шатахуунд дугаарлаад завгүй
    2026-07-31
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан