Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож буй. Үүнтэй холбогдуулан банк санхүүгийн салбарын бэлэг тэмдэг бухын хөшөөг босгожээ. Тус хөшөөний нээлтийн ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Дэлхий дахинаа эдийн засаг, санхүүгийн том бүсүүдэд хүч чадал, эрх мэдэл, ололт амжилтын бэлгэдэл болгон бухын дүрслэлийг залдаг соёлтой.
Энэ жишгээр Монголын банк санхүүгийн салбарынхан бухын дүрслэлийг өөрийн орны ёс бэлгэдлийг шингээн урлажээ.
Тус хөшөөг Чингэлтэй дүүрэгт буюу Монгол банкны баруун талын уулзварт байршуулсан байв. Хөшөөний арын хэсгийн орон сууцны барилга, үйлчилгээний газруудаас хайрган зам, ногоон байгууламж, чулуун сандлаар тусгаарлах шийдэлтэйгээр бүтээсэн байна.

Уг хөшөөний урт 5.5 метр, 2.5 метр өндөр, хүрэл цутгамал, 400-600 жилийн насжилттай Монгол орны цагаан боржин чулуугаар суурийг нь хучжээ.
Энэхүү хөшөө нь бодит дүрслэлээс эрс ялгагдах, эрчилсэн хүчтэй хөдөлгөөнийг хагас дугуй хэлбэрт оруулан хүмүүний тоост орчлонгоос нэгэнтээ хөндийрөн агаарт оршиж буй хөнгөн байдалтайгаар зохиомжилжээ. Санхүүгийн зах зээлийн зүй тогтол тойрог, эргэлдэх, өсөж нэмэгдэх гэсэн агуулгаар эл хөшөөг урлажээ.
Нээлтийн ёслолын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Санхүүгийн зах зээлийг хоёр амьтны дүрслэлээр төсөөлдөг. Өсөх, дэвжих утгаар бух, баавгайн дүрслэлийг бэлгэддэг. Хөрөнгийн бирж өндөр хөгжсөн АНУ, Европийн томоохон хотуудад эдгээр амьтны дүрслэлээр хөшөө босгосон байдаг.
Бид бүхний хамгийн сайн мэддэгээр АНУ-ын Нью Йорк хотод алдартай бухын хөшөө байдаг. Тэр ч утгаараа Монголын санхүүгийн зах зээлийг өсөж хөгжихийн бэлгэдэл болгож монгол бухын хөшөөг босголоо.
Энэхүү хөшөөг монгол уран барималчид бүтээж, Д.Анхбаяр барималч загварыг нь гаргасан. Улаанбаатарын төв цэгт санхүүгийн байгууллагууд төвлөрсөн байдаг. Тиймээс хотын төвд энэхүү бухын хөшөөг байрлуулсан нь жуулчид үзэж сонирхож аялал жуулчлалд ч хувь нэмэр оруулна гэж найдаж байна” гэлээ.
Уран бүтээлч Д.Анхбаяр “Энэхүү хөшөөг нэг сарын хугацаанд барьж гүйцэтгэлээ. Асар богино хугацаанд хийх даалгавартай байсан тул чадварлаг уран барималчдын багтай байсан тулдаа дуусгалаа. Энэ ташрамд хамтарч ажилласан баг хамт олондоо маш их баярлалаа.
Анх хөшөөний хийцлэлийн санаагаа гаргахдаа банк санхүүгийн салбар уналттай, өсөлттэй байдаг учир эрчилсэн зохиомжтой хийх хэрэгтэй гэж бодсон. Мөн монгол соёл, оюун санаа байх ёстой гэсэн үүднээс ажиллалаа.
Манай баг хамт олон өмнө нь Чингис хаан музейн алтан шонхор, хаалга гэх мэт бүтээлүүдэд ажиллаж байсан" гэв.
Энэхүү бүтээлийг нийслэлийн өнгө үзэмжийг нэмэх, жуулчдын очих цэг болохоос гадна эд баялаг дуудах, өсөн дээшлэх, оюун санааны бэлгэдэл болсон язгуур шүтээний соёл дэлгэрүүлэх ач холбогдолтой гэж мэдээлэв. Тус арга хэмжээнд банк, санхүүгийн байгууллагуудын төлөөлөгчид оролцсон юм.