УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатараас УИХ-ын 67 гишүүн асуулт асуухаар хүсэлт илэрхийлэв. Асуултад хариулахаар Г.Занданшатар болон Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр нар иржээ.
“Айл өрхийн амьжиргааг дээшлүүлэхээр та ямар ажил хийх вэ” гэсэн асуултад Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар “Эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй байлгаж, иргэн бүрд хүргэхийн төлөө ажиллана. Ажил олгогч, хувийн хэвшлийг дэмжинэ. Хөдөлмөр эрхэлж байгаа бүх хүнийг дэмжинэ" гэлээ.
Мөн тэрбээр хүний эрхийг хангаж ажиллах тухай асуултад "Ардчилсан Үндсэн хуульдаа үнэнч байна. Төр, ард түмний итгэлцэл хүчтэй ардчилсан нийгмийн төлөвшүүлэх үндэс нь хүний эрхийг хамгаалах. Шинээр томилогдох Хууль зүйн сайдад тодорхой чиглэл өгнө. Хүний эрхийг хангахад Хууль зүйн шинэ сайдтай хамтарч ажиллана. Хууль бол хөгжлийн дэмжиж, хүний эрхийг хангаж байх ёстой” гэв.