Тэрбээр "Сүүлийн үед адууны хулгай нийгмийн анхаарлыг татсан сэдэв болж байна. Энэ бол өдөр бүр болдог хэрэг. Үүнээс болж Монголын өнцөг булан бүрт малчид хохирч байна. Сүүлийн дөрвөн жилд хохирогчид хамгийн багадаа 50 адуу алдсан. Нэг нь ч олоогүй.
Худалдааны системийг ухаалаг болгоод өгөөч гэсэн шаардлага тавьж байна. Бид бүгдийн утсанд И-Монголиа бий. Ийшээ ороод адууны махаа авдаг болчих хэрэгтэй. Битгий зах, лангуу, бойноос аваач гэж байгаа юм.
Адууны хулгай багасаад эхлэхээр малчны бодлого гэдэг хөгжлийн бодлогыг ярьж эхэлнэ. Сая Ерөнхийлөгчийн санаачилгаар дэлхийд адууны өдөр болсон. Дэлхийд моринд хайртай 200 гаруй сая жуулчин бий. Энэ хүмүүсийг малчин айлд авчрах, өөрийн гэсэн морьтой болгох замыг нээхийн тулд адууны хулгайн асуудлыг шийдэх ёстой" гэв.