УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара үг хэллээ. Тэрбээр “Ёсзүйн асуудал ярихаараа бүгд над руу дайрдаг. УИХ-ын дарга аа, та гишүүдийн нэгнийх нь бүрэн эрхийг хамгаалаад байх юм. Би танд хүсэлт явуулбал та хүлээж авах уу? ИЗНН бүлэг биш учраас гишүүд хувь тоглолт хийгээд явах боломжтой гэж та хэллээ. Тэгвэл хүссэн байнгын хороондоо орох эрх, мэдэл надад байгаа юу” гэж асуув.
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хэлэлцэж байгаа асуудалтай хамаагүй л юм. Гэхдээ хариулъя. Танд тийм эрх байгаа. Гэхдээ 126 гишүүний квотод суудал авсан нам, эвсэлд эзлэх хувийг харгалзаж хуваарилдаг. Дэгийн тухай хуулийг та үзээрэй. Шаардлага хангаж байвал та хувь гишүүний албан тоот дээр хүсэлтээ бичээд ирүүлж болно" гэлээ.