gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     8
  • Зурхай
     10.03
  • Валютын ханш
    $ | 3593₮
Цаг агаар
 8
Зурхай
 10.03
Валютын ханш
$ | 3593₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 8
Зурхай
 10.03
Валютын ханш
$ 3593₮
  • Бүгд
  • Live
  • Фото
  • Видео
  • Зурган өгүүлэмж
БАГШ НАР: Бид ажилтай ядуус болсон

БАГШ НАР: Бид ажилтай ядуус болсон

Монголын нийт багш нарын төлөөлөл цалингаа нэмүүлэхийг шаардаж өнөөдөр төв талбайд жагслаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ сүүлийн жилүүдэд огцом өсөж байгаа нь цалингийн худалдан авах чадварыг улам бүр дордуулж, цалингаараа амьдрах боломжгүй болгож, ажилтай ядуус болсон хэмээн өөрсдийгөө тодорхойлов. Боловсролын салбарт хүн амын өсөлтөөс шалтгаалж, дараах олон сөрөг үр дагавар гарч буйг дурдлаа. Багшлах боловсон хүчинд 5000 гаруй багшийн хомсдол бий болсон. Цэцэрлэг сургуулийн хүрэлцээ

Б.Нямдарь
Боловсрол
2025-09-24
 270
Facebook
Twitter

Монголын нийт багш нарын төлөөлөл цалингаа нэмүүлэхийг шаардаж өнөөдөр төв талбайд жагслаа. Тэд албан ёсны шаардлагаа хүргүүлээд төрийн ордныг тойрон алхсан юм.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ сүүлийн жилүүдэд огцом өсөж байгаа нь цалингийн худалдан авах чадварыг улам бүр дордуулж, цалингаараа амьдрах боломжгүй болгож, ажилтай ядуус болсон хэмээн өөрсдийгөө тодорхойлов. Боловсролын салбарт хүн амын өсөлтөөс шалтгаалж, дараах олон сөрөг үр дагавар гарч буйг дурдлаа. 

  • Багшлах боловсон хүчинд 5000 гаруй багшийн хомсдол бий болсон. 
  • Цэцэрлэг сургуулийн хүрэлцээ хангалтгүйн улмаас нэг ангид 35-аас дээш хүүхэд сурч байна
  • Хүн амын өсөлтийг дагасан боловсролын байгууллагын шинэчлэл, өргөтгөл хангалтгүй хэвээр
  • Багш нарын ажлын ачаалал ихсэж, боловсролын чанар муудсан
  • Багш, ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмж доогуур амьжиргааны түвшинг хангаж чадахгүй хэмжээнд хүрсэн
  • Салбарын гол ачааг тэтгэврийн насанд ойртсон болон тэтгэвэрт гарсан багш нар үүрч, хүүхдийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байна. 

Хүүхдүүдийн суралцах эрх ноцтойгоор зөрчигдөх эрсдэл улам нэмэгдэхийн хэрээр багшлах боловсон хүчний дутагдал улам ихсэж сургалтын чанарт ихээр нөлөөлж, нөхцөл байдал улам хүндэрч, боловсролын салбарын тогтвортой хөгжлийг алдагдуулах аюулд хүргэж байна. Засгийн газар, Боловсролын яаманд дээр дурдсан асуудлыг шийдвэрлүүлэхээр удаа дараа шаардлага хүргүүлсэн ч үр дүн гарахгүй байна. Иймд жагсаалыг зохион байгуулж, мөн үр дүн гарахгүй бол ажил хаялт зарлахаа тэд мэдэгдлээ. 

"23 ЖИЛ БАГШЛАХДАА ЗУН АМАРЧ ҮЗЭЭГҮЙ, ӨӨР АЖИЛ ГОЛОЛГҮЙ ХИЙЖ ӨР ЗЭЭЛЭЭ ТӨЛДӨГ"

Дархан-Уул аймгийн ЕБС-ийн Үйлдвэрчний хорооны дарга Н.Уранцэцэг:
- 
Дархан-Уул аймгаас бидний 30 гаруй багш орон нутгийн багш нараа төлөөлөн энэхүү жагсаалд ирлээ. Манай аймагт 10 мянга гаруй багш бий. Миний хувьд боловсролын салбарт 23 дахь жилдээ ажиллаж буй биеийн тамирын багш. Үндсэн цалин маань 1 сая 480 мянган төгрөг. Залуу, ахмад багш гэхгүй  дээрх дүнгээр л бүгд цалинждаг. Мэдээж энэ нь амьдралд хүрэлцэхгүй. Өр зээлийн дарамтад, аятай тухтай амьдралаар амьдарч чадахгүй байна.

Мэргэжилдээ чин сэтгэлээсээ хайртай тулдаа л өнөөдөр багшилж байна. Бид зуны амралтаар 45 хоногт амардаг нэртэй ч зүгээр суух боломж байхгүй. 23 жил ажиллахдаа нэг ч удаа амарч үзээгүй. Манайх ам бүл 6-уулаа. Амрах л юм бол өр зээл тасалдана. Миний хүүхдүүд ч бусдын адил идэж, хэрэглэж, өмсөж зүүхийг хүсдэг. Тиймээс зундаа ажил гололгүй, өөр салбарт ч ажилладаг. Манай аймагт ЕБС-ийн багшийн ачаалал нийслэлийнхээс бага биш, бараг л ижил. Адилхан л бичиг цаасандаа дарагдаж, төсөл хөтөлбөртэй байдаг. 

"БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ОРОН СУУЦНЫ ХӨТӨЛБӨР МӨН ХЭРЭГТЭЙ БАЙНА"

Боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:
- 
Өнөөдөр 5000 багшийн дутагдалтай байна. Ирэх жил 10 мянга, түүний дараа 15 мянгаар ч дутаж магадгүй байдалд хүрээд байна. Үүний цаана жирийн иргэдийн хүүхэд багачууд хохирно. Газарзүй, хими, физик, математик, түүх, газар зүйн хичээл үзэх боломжгүй дээрээ тулсан сумд байна. Улаанбаатар хотод ч дутагдалтай байна.

Боловсролын салбарт цомхотгол хийж болохгүй. Тогооч, эмч, арга зүйч, үйлчлэгч нарыг цомхотголд оруулж байгаа юм байна. Харин ч уг салбарт хөрөнгө оруулалт хийх ёстой. Тиймээс УИХ-ын гишүүд маань санаачилгатай ажиллах хэрэгтэй. ЗГ, Боловсролын яам ойрын хугацаанд хэлэлцээрээ байгуулах шаардлагатай байна. Мөн багш нарыг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Ядаж байрны зээлээ төлөх хэмжээнд цалингаа нэмүүлмээр байна гэж байна. Жишээ нь 50мкв байр авлаа гэхэд сард дор хаяж 1,5 сая төгрөг төлөх шаардлагатай бол үлдсэн 1,5 сая төгрөгөөр амьдраад үлдсэнээр нь зээлээ төлөх боломжтой болно.

Тиймээс олон талаас нь авч үзээд тэдний цалин урамшууллыг яаралтай шийдмээр байна. Нөгөөтээгүүр үндсэн цалинг нь нэмье гэдэг нь гүйцэтгэл урамшуулал нь алдаатай, багш нарын ердөө тал хувь нь ордог гэж байгаа юм. Баталгаат цалинг нь ирэх жилийн төсөв дээр тооцохыг хүсэж буй. 

"ЭХНЭР МААНЬ БАС БАГШ. БИД БАНКНЫ, АППЛИКЭЙШНИЙ ГЭЭД ОЛОН ЗЭЭЛТЭЙ, ӨРНӨӨС ӨРИЙН ХООРОНД АМЬДАРДАГ"

Ерөнхий боловсролын сургуулийн түүх, нийгмийн багш Л.Мөнхтөр:
- 
Бидний гар дээр авч буй цалин улсын хөдөлмөрийн зах зээлийн дундаж цалингаас доогуур байна. Багшийн цалин, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэх шаардлага үүссэн учир бид жагсаалд нэгдэж байна. Би 9 дэх жилдээ багшилж байна. Монголд зээлгүй хүн байхгүй байх. Эхнэр маань мөн багш, гурван хүүхэдтэй, манайх ам бүл 5-уулаа. Бид хоёул банкны болон янз бүрийн аппликэйшний зээлтэй. Зээлээс зээлийн хооронд, өрнөөс өрийн хооронд амьдардаг. Учир нь авч байгаа цалин минь амьдралд хүрэхгүй, зээл авахаас өөр аргагүй байдаг. Багш нарт амралт, гэр бүлдээ зарцуулах ч цаг бараг байхгүй дээ. Зогсолтгүй ажиллаад л байхад ажилтай ядуу хүмүүс шиг л байдаг. 

Гэрэл зургийг Г.Өнөболд

Гэрэл зургийг Г.Өнөболд

  • Г.Занданшатар: Нийгмийн орлого багатай хэсгээ дэмжсэн төсөв болсон
    Г.Занданшатар: Нийгмийн орлого багатай хэсгээ дэмжсэн төсөв болсон
    2025-09-26
  • Бангкокын төвд авто зам нурж 50 м гүн нүх үүсжээ
    Бангкокын төвд авто зам нурж 50 м гүн нүх үүсжээ
    2025-09-25
  • БАГШ НАР: Бид ажилтай ядуус болсон
    БАГШ НАР: Бид ажилтай ядуус болсон
    2025-09-24
  • "Халзан бүрэгтэй" ордын талаар Ховд аймгийн Мянгад сумын иргэд үг хэлж байна
    "Халзан бүрэгтэй" ордын талаар Ховд аймгийн Мянгад сумын иргэд үг хэлж байна
    2025-09-23
  • Улсад гурван жил орлого төвлөрүүлсэн аймгууд бонд гаргах эрхтэй болно
    Улсад гурван жил орлого төвлөрүүлсэн аймгууд бонд гаргах эрхтэй болно
    2025-09-19
  • "Төрийн цомхтгол гэж байгууллагынхаа болохгүй, бүтэхгүйг хэлдэг хүнээ зайлуулах л арга болчихлоо"
    "Төрийн цомхтгол гэж байгууллагынхаа болохгүй, бүтэхгүйг хэлдэг хүнээ зайлуулах л арга болчихлоо"
    2025-09-19
  • “Gem Mall” төвд гэр бүлийн хүнээ хөнөөсөн этгээдийн гэм бурууг шүүж байна
    “Gem Mall” төвд гэр бүлийн хүнээ хөнөөсөн этгээдийн гэм бурууг шүүж байна
    2025-09-17
  • "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрын удирдлагууд хууль давсан журам өөрсдөдөө баталсан"
    "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрын удирдлагууд хууль давсан журам өөрсдөдөө баталсан"
    2025-09-15
  • ФОТО: Намрын чуулган эхэллээ
    ФОТО: Намрын чуулган эхэллээ
    2025-09-15
  • ФОТО: Төв талбайд эрүүл мэндийн үзлэг, спортын тэмцээн, урлагийн тоглолт болж байна
    ФОТО: Төв талбайд эрүүл мэндийн үзлэг, спортын тэмцээн, урлагийн тоглолт болж байна
    2025-09-13
  • Н.Энхбаяр: Улстөрчдийн ёс суртахуун маш муухай дордож, тэд үнэхээр даварчээ
    Н.Энхбаяр: Улстөрчдийн ёс суртахуун маш муухай дордож, тэд үнэхээр даварчээ
    2025-09-11
  • ФОТО: Солонгосын соёлын өдрүүдийг 10 дахь жилдээ зохион байгууллаа
    ФОТО: Солонгосын соёлын өдрүүдийг 10 дахь жилдээ зохион байгууллаа
    2025-09-09
  • "10.1-нээс борлуулах хагас коксон нүүрс нэг шуудай нь 5000 төгрөг"
    "10.1-нээс борлуулах хагас коксон нүүрс нэг шуудай нь 5000 төгрөг"
    2025-09-09
  • ФОТО: Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний төвийг нээснээр ХСҮТ-ийн ачааллыг 10-16 хувиар бууруулна
    ФОТО: Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний төвийг нээснээр ХСҮТ-ийн ачааллыг 10-16 хувиар бууруулна
    2025-09-08
  • ФОТО: Австралийн Амбан захирагч Саманта Мостин Оюу толгойн уурхайтай танилцлаа
    ФОТО: Австралийн Амбан захирагч Саманта Мостин Оюу толгойн уурхайтай танилцлаа
    2025-09-06
  • Д.Нарангэрэл: Папиллома вирус эрэгтэйчүүдэд ч бэлэг эрхтний хавдар үүсгэдэг
    Д.Нарангэрэл: Папиллома вирус эрэгтэйчүүдэд ч бэлэг эрхтний хавдар үүсгэдэг
    2025-09-06
  • ФОТО: Хот, нийтийн аж ахуйн салбарт 157 техник хэрэгслээр парк шинэчлэлт хийжээ
    ФОТО: Хот, нийтийн аж ахуйн салбарт 157 техник хэрэгслээр парк шинэчлэлт хийжээ
    2025-09-05
  • ФОТО: Австралийн Амбан захирагч Саманта Мостин, нөхөр Симеон Бэкэтт нарыг угтан авлаа
    ФОТО: Австралийн Амбан захирагч Саманта Мостин, нөхөр Симеон Бэкэтт нарыг угтан авлаа
    2025-09-05
  • Багш нарын цалин, цалингийн бүтцийг танилцууллаа
    Багш нарын цалин, цалингийн бүтцийг танилцууллаа
    2025-09-04
  • БИЧЛЭГ: Ким Жон Ун, Путинтэй уулзсаны дараа ажилтан нь ДНХ-ийн бүх ул мөрийг арилгажээ
    БИЧЛЭГ: Ким Жон Ун, Путинтэй уулзсаны дараа ажилтан нь ДНХ-ийн бүх ул мөрийг арилгажээ
    2025-09-04
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төслийг танилцуулж байна
    Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төслийг танилцуулж байна
    2025-09-02
  • Путин, Ши, Моди нар инээд алдан уулзаж буй нь олны анхаарлыг татав
    Путин, Ши, Моди нар инээд алдан уулзаж буй нь олны анхаарлыг татав
    2025-09-02
  • П.Наранбаяр: Сурагчид хиймэл оюун ухааныг ашиглаж л байг. Багш нар ч өөрсдөө хөгжих хэрэгтэй
    П.Наранбаяр: Сурагчид хиймэл оюун ухааныг ашиглаж л байг. Багш нар ч өөрсдөө хөгжих хэрэгтэй
    2025-09-02
  • ФОТО: Улсын хэмжээнд 895 ерөнхий боловсролын сургуульд 826.860 сурагч хичээлдээ орлоо
    ФОТО: Улсын хэмжээнд 895 ерөнхий боловсролын сургуульд 826.860 сурагч хичээлдээ орлоо
    2025-09-01
  • VIII сарын 27-ноос эхлэн 20 хоног улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлана
    VIII сарын 27-ноос эхлэн 20 хоног улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлана
    2025-08-25
  • "Хүнд сурталгүй, шуурхай төрийн албан хаагчийг урамшуулна, гүйцэтгэлийг нь иргэд үнэлнэ"
    "Хүнд сурталгүй, шуурхай төрийн албан хаагчийг урамшуулна, гүйцэтгэлийг нь иргэд үнэлнэ"
    2025-08-20
  • Х.Батжаргал: Багшийг цомхотгохгүй, харин ч бидэнд багш хэрэгтэй байна
    Х.Батжаргал: Багшийг цомхотгохгүй, харин ч бидэнд багш хэрэгтэй байна
    2025-08-07
  • "Цаг уурын байгууллагын төсөв ₮74 тэрбум болж багассан тул цомхтгол хийсэн"
    "Цаг уурын байгууллагын төсөв ₮74 тэрбум болж багассан тул цомхтгол хийсэн"
    2025-08-06
  • ШИНЭ КЛИП: Жастин Бибер “Yukon” дууныхаа клипэд эхнэр, хүүгээ тоглуулжээ
    ШИНЭ КЛИП: Жастин Бибер “Yukon” дууныхаа клипэд эхнэр, хүүгээ тоглуулжээ
    2025-08-06
  • "Ибаримтыг банкны карттай холбосноор бүртгүүлэх баримтын тоо хоёр дахин нэмэгдэнэ"
    "Ибаримтыг банкны карттай холбосноор бүртгүүлэх баримтын тоо хоёр дахин нэмэгдэнэ"
    2025-08-06
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан