Өнгөрч буй долоо хоногт улс, оронд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
ЕРӨНХИЙЛӨГЧ АЛДААГАА ЗАСЛАА
Уг нь жил бүрийн арваннэгдүгээр сарын 15 гэхэд улсын төсвийг баталсан байх хуулийн хугацаатай. Гэвч энэ удаад төсвөө хугацаанд нь баталж чадсангүй. Учир нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн сарын 20-нд төсвийн хуульд бүхэлд нь хориг тавив.
2025 оны улсын төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах шаардлагатай, төсөвт тодотгол хийх тухай тогтоол баталсан нь хууль дээдлэх үндсэн зарчмыг зөрчсөн гэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхад хүүхдийн мөнгө 20 мянган төгрөг байв. Цар тахал гар, хөл хорио тогтоон, олон ААН-ийн үйл ажиллагаа саатсан. Энэ нь иргэдийн орлогод ч шууд нөлөөлсөн. Иймд Ерөнхий сайд хүүхдийн нэг сарын тэтгэмжийг 100 мянган төгрөг болгох шийдвэр гаргасан юм. Тав дахин өсгөсөн энэ шийдвэр улсын төсөвт тэрүүхэндээ дарамт болдог.
Хүүхдийн тоо цаашид жил бүр өснө. Тэр хэрээр төсвийн зардал өснө гэсэн үг юм. Хүүхдийн тооны өсөлтөөс шалтгаалж хүүхдийн мөнгөн тэтгэмжийн зардал энэ оноос 39.4 тэрбум төгрөг нэмэгдэхээр байна. Ирэх онд 1.6 их наяд төгрөг зарцуулна.
Ерөнхий сайд байхдаа төсвийн зардлыг ихээхэн нэмсэн ч Ерөнхийлөгч энэ удаад төсөвт бүхэлд нь хориг тавьж, алдаагаа засав. https://gogo.mn/r/xv33o
УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ЖИЛИЙН ЗАРДАЛ 6 ТЭРБУМ ТӨГРӨГ
УИХ-ын чуулганы үеэр /2024.12.05/ УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан Төсвийн төсөлд төрийн албан хаагчдыг мэргэшүүлэхэд 6 тэрбум төгрөг тусгасан байна. Би дүүргийн Засаг даргаар ажиллаж байхад ийм төсөв тавигдаж байсныг мэдэхгүй юм. Энэ төрийн ямар шатны албан хаагчдад зориулсан төсөв бэ. Яам, агентлагийн албан хаагчдыг сургадаг юм уу? гэж асуув.
Сангийн сайд Б.Жавхлан, Энэ бол Н.Учрал сайдын багцад байдаг Удирдлагын академийн үйл ажиллагааны зардал юм. Улсын хэмжээнд төрийн удирдах түвшний албан хаагчдыг Удирдлагын академид сургаж мэргэшүүлэхэд зарцуулдаг төсөв гэж ойлгож болно.
УИХ-ын гишүүн М.Мандхай, “Удирдлагын академийн захирал 30 сая төгрөгийн цалин авдаг” гэсэн мэдээлэл цахим орчинд цацагдаж байна. Үүнд хариулт өгнө үү. Хөдөө орон нутгийн төрийн албан хаагчдыг заавал Улаанбаатарт авчирч, байраар хангаж зардал гаргаж сургалт явуулах шаардлага байна уу? Цахимаар сурах боломжтой шүү дээ гэв.
Тэрбээр Удирдлагын академийн захирлын цалинтай холбоотой зардлыг дахин тодруулсан боловч тухайн үед ЗГХЭГ-ын дарга Н.Учрал чуулганы танхимд байгаагүй тулд энэ асуулт хариултгүй үлдэв. https://gogo.mn/r/kx3jy
АШГҮЙ, АЛДАГДАЛГҮЙ ТӨСӨВ БАТЛАХ НЬ
СЭЗИС-ийн их сургуулийн багш, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Ж.Дэлгэрсайхан “2025 оны улсын төсвийн төслийг алдагдалгүй батaллаа. Цаашид ч эерэг тэнцэл бүхий төсөв баталдаг болох сайн жишгийг тогтоов. 1.9 их наяд төгрөгийн алдагдлын дам нөлөө нь олон их наяд төгрөгт хүрэх сөрөг талтай байв” гэсэн юм.
Тэгэхээр бид 2026 оны улсын төсвөө ч мөн алдагдалгүй баталж, энэ жишгийг хэдэн жилийн турш мөрдөж чадвал төсвийн сахилга бат сайжирна. Мөн Төсвийн хариуцлагыг хуулийг баталж, төсвийг алдагдалгүй батлах, зардлаа үр дүнтэй, өндөр үр ашигтай зарцуулах, хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь эрэмбэлэх гэх мэт олон үүргийг албажуулах шаардлага бий. https://gogo.mn/r/w1dm0
УТААНЫ ЭСРЭГ ЖАГСААЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Сүхбаатарын талбайд иргэд утааны эсрэг тайван жагсаалыг энэ сарын 5-ны өдрөөс эхлэн хийж байна. Энэ жагсаалын үеэр иргэдээс утааны сонсгол хийхийг дэмжиж байна гэсэн гарын үсгийг мөн цуглуулж буй.
"Лантуун дохио" ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан өдөр бүр Төв талбайд 12 цагаас жагсана гэдгээ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. https://gogo.mn/r/1exxm
УИХ-ЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮД ЯГААРАВ
УИХ-ын эмэгтэй гишүүд өнөөдрийн /2024.12.06/ чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохдоо ягаан өнгөөр ижилсжээ.
Яагаад ягаан өнгө гэж? гэдгийг УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлоос тодруулахад, "2024 оны 11-р сарын 26-ны Улс тунхагласны баяр, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойгоор УИХ-ын гишүүн М.Нарантуяа ягаан өнгийн гадуур хувцас өмссөн нь олны анхаарал татаж, шүүмжлэлийн бай болсон.
Бусдыг гадаад үзэмж, өмсөж зүүснээр нь үнэлж дүгнэсэн энэ байдлыг эмэгтэй гишүүд эсэргүүцэж, эмэгтэйчүүд хамтдаа гэсэн утгыг илэрхийлж энэ удаа ягаан өнгийг сонгосон" гэв. https://gogo.mn/r/gn555
ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 1620 ИРГЭНИЙ ГАЗРЫН НӨХӨН ОЛГОВРЫГ ШИЙДВЭРЛЭЖЭЭ
“Сэлбэ” дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж байгаа Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна.
Уг төслийн хүрээнд 158 га талбайд 12 мянган айлын орон сууцыг барих бөгөөд өнөөдрийн байдлаар 1620 иргэний газрыг чөлөөлж, нөхөн олговрыг шийдвэрлэжээ. https://gogo.mn/r/j6dv6
"БНХАУ-Д “МОНГОЛЫН МАГИСТР, ДОКТОРЫН ГЭРЧИЛГЭЭГ ХҮЧИНТЭЙ ГЭЖ ҮЗЭХЭД ХЭЦҮҮ” ГЭЖ ЗАРЛАСАН НЬ НУУЦ БИШ БОЛСОН"
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.12.05/ нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийн дагуу шинэчлэн боловсруулсан 2025 оны Төсвийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр боловсролын салбарт ямар бодлого барихыг зарим гишүүд тодруулав.
Боловсролын сайд П.Наранбаяр, Төрийн өмчийн 64 их сургууль үйл ажиллагаа явуулж байна. Их, дээд сургуулиудын чөлөөт өрсөлдөөнийг дэмжинэ, өрсөлдөж байж сургалтын чанар сайжирна.
Хөдөлмөрийн зах зээлд 40 мянган байр нээлттэй байна. Гэтэл 80 мянган хүн ажилгүй байна. Тиймээс мэргэжлийн боловсролыг дэмжиж, хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулна. Өнөөгийн байдлаар 44 мянган хүн мэргэжлийн боловсрол эзэмшихээр сурч байна.
Цаашид ахлах сургуулиудыг төрөлжүүлнэ. Их сургууль төгсөөд мэргэжлээрээ ажиллаж чадахгүй хүний тоо олон байна. Их, дээд сургуулиудыг чансаагаар нь эрэмбэлж,шалгуур үзүүлэлтээ хангахгүй дээд сургуулиудыг коллеж болгоно.
Нууц биш болсон шүү дээ. БНХАУ-д “Монголын магистр, докторын гэрчилгээг хүчинтэй гэж үзэхэд хэцүү гэж зарласан. Монголоос гадна Филиппин, Энэтхэгийг дурдсан. Цаанаа дээд боловсролын чанарын асуудлыг хөндөж байна л даа" гэв. https://gogo.mn/r/3v5yk
А.САЙХАНЦЭЦЭГ: НАЙЗУУДТАЙГАА НЭГ ГАЗАР ОРООД ХООЛ ИДЧИХСЭН ЧИНЬ БӨӨН ТАЛЦАЛ ҮҮСЧИХЖЭЭ
Залуучууд хаана, хэрхэн амьдарч, юуг хийж бүтээж явна вэ? Автобусны сандал дээр суучихвал залуу нас нь буруутчихаад, алсад сурахаар од юу гэхээр холын мөрөөдөл мэт санагдаж, аар саархан өдөр хоногийг өнгөрүүлж явна уу. Аль эсхүл ажлаа хийж, цалингаа аваад ав адилхан 15, 30-нийг үдэж, угтаад эв эгэлхэн амьдарч байна уу.
Үгүй ер дэлхийг эргүүлэх, эринийг манлайлах их хүсэл тэмүүлэлтэйгээр бодож, төлөвлөж, бүтээж байж болох. Аль нь ч л гэсэн хамгийн гоё нь тэд залуу байна. Энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй залуусыг GoGo.mn танилцуулж буй.
Энэ удаад контент үйлдвэрлэж Youtube сувагт нийтэлдэг олон мянган залуусын төлөөлөл А.Сайханцэцэгтэй (Youtube channel: Цэцэглэн Бэхи) уулзуулж байна. https://gogo.mn/r/00evy
Б.НОМИН-ЭРДЭНЭ: СЭТГЭЛ ГУТРААД БАЙНА ГЭХ ХҮМҮҮС ОЛОН БОЛЖЭЭ. ГЭВЧ ЭНЭ ХЭВИЙН ЗҮЙЛ БИШ
Яана аа, би өнөөдөр юу мартаад байна вэ, хүүхэд минь яаж байгаа бол, өвдчих вий дээ? Найз нь ойрдоо сайн унтаж чадахгүй байна гэх үгсийг та хэн нэгнээс сонсож байсан уу? Эдгээр шинж тэмдгүүд сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой байх боломжтойг мэргэжилтнүүд хэлж байна.
Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс цар тахлын улмаас монголчуудын 60 хувь нь сэтгэл түгшилт, 70 хувь нь ядаргаанд өртсөн гэх судалгааг гаргажээ. Үүний үр дагавар одоог ч хүртэл үргэлжилсээр байна. Тэгвэл сэтгэл түгшилт гэж юу болох, хэрхэн урьдчилан сэргийлж болох талаар Сэтгэл засалч эмч Б.Номин-Эрдэнэтэй ярилцлаа. https://gogo.mn/r/69dj8