УИХ-ын эмэгтэй гишүүд өнөөдрийн /2024.12.06/ чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохдоо ягаан өнгөөр ижилсжээ.
Яагаад өнгөөр ижилссэнийг УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Охид өсөж томроод иргэн болно, гэргий болно, ээж болно, бас эмээ болно. Бүсгүйчүүд инженер, эдийн засагч, хуульч, барилгачин, програмист, эмч, сувилагч, багш гээд бүх л мэргэжлийг эзэмшинэ, нийгэмдээ оролцоно, хөгжүүлнэ. Нийгмийн том бүтээгч бүлэг. Тэд, бид шийдвэр гаргалцах эрхтэй. Тэгж гэмээнэ бодлого, хөтөлбөр, хууль эрх зүйн орчин тэнцвэржиж, урагшилна, хөгжинө.
Улс, нийгмийн төлөө чадамж, зүрх зоригоо зориулахаар шийдсэн бүсгүйчүүдээ сошиалаар худал, үндэслэлгүй гүтгүүлж, утгагүй доромжлуулж, шантаажлуулахаас хамгаалцгаая хэмээн УИХ-ын эмэгтэй гишүүд дуу хоолойгоо нэгтгэсэн. Харьцуулж, барьцуулж, сугалж авч “нухах, нүдэх, балбах” хэрэггүй!” хэмээн цахим хуудаснаа бичсэн байв.
Яагаад ягаан өнгө гэж? гэдгийг УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлоос тодруулахад,
2024 оны 11-р сарын 26-ны Улс тунхагласны баяр, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойгоор УИХ-ын гишүүн М.Нарантуяа ягаан өнгийн гадуур хувцас өмссөн нь олны анхаарал татаж, шүүмжлэлийн бай болсон.
Бусдыг гадаад үзэмж, өмсөж зүүснээр нь үнэлж дүгнэсэн энэ байдлыг эмэгтэй гишүүд эсэргүүцэж, эмэгтэйчүүд хамтдаа гэсэн утгыг илэрхийлж энэ удаа ягаан өнгийг сонгосон гэв.