Өнөөдөр 12-р сарын 6. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2025 оны улсын төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэж байна.
Уг нь жил бүрийн арваннэгдүгээр сарын 15 гэхэд улсын төсвийг баталсан байх хуулийн хугацаатай. Гэвч энэ удаад төсвөө хугацаанд нь баталж чадсангүй. Учир нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн сарын 20-нд төсвийн хуульд бүхэлд нь хориг тавив.
ХОРИГ ТАВЬСАН ШАЛТГААН
2025 оны улсын төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах шаардлагатай, төсөвт тодотгол хийх тухай тогтоол баталсан нь хууль дээдлэх үндсэн зарчмыг зөрчсөн гэв.
Ерөнхийлөгч, улсын төсөв нь эдийн засгийн болзошгүй хүндрэл, бэрхшээлийг хохирол багатай даван туулах нөөц боломж, хуримтлал нэмэх, үнэ, ханшийн өсөлтийг хязгаарлах, эдийн засгийн тогтвортой байдал, иргэд, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн хэвийн үйл ажиллагааг хангах баталгаа болохыг хоригтоо тэмдэглэжээ.
Мөн гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан, гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суурь зарчмыг анхаарч, мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж, алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй гэв.
УИХ Ирэх оны улсын төсвийг 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. Засгийн газар 14 томоохон төслийг зэрэг эхлүүлэх бэлтгэл хангаж, эдийн засгийг тэлэхээр төлөвлөсөн юм.

ГЭНЭТ ГАРЧ ИРСЭН 14 МЕГА ТӨСӨЛ
Өнгөрсөн зургаадугаар сард УИХ-ын сонгууль болж, гурван нам хамтран засаг барьж эхэлсэн. Сөрөг хүчингүй шахуу парламент бүрдэв. Мөн АН найман жил “гудамжинд” байсан тул төсвөөс багагүй хувь хүртэх сонирхолтой байх нь мэдээж. Ирэх оны улсын төсвийн зардал огцом тэлсэн нь намууд “бялуугаа” томруулсантай холбоотой.
Учир нь өнгөрсөн сард буюу парламентын ээлжит сонгуулиас өмнө, тавдугаар сард УИХ 2025 оны төсвийн хүрээний мэдэгдлийг баталсан. Энэ баримт бичигт 2025 оны улсын төсвийн орлогыг 33.8 их наяд төгрөг гэжээ. Гэвч сарын буюу сонгуулийн дараа, 7-8-р саруудад төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл хэмээх хавар баталсан баримт бичгүүд бүгд өөрчлөгдсөн.
Намууд мөрийн хөтөлбөрийн гол заалтуудаа хэрэгжүүлэхийн тулд том том төслийг нэрлэн, тэдгээр нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, энэ оны төсвийн тодотголд багтав. Ингэж л төсөв тэлэх эхлэлийг тавьсан юм.
Сүүлийн жилүүдэд манай улсын төсвийн алдагдал ямар хэмжээтэй байв?

Үндэсний статистикийн хорооны мэдээллийг харвал 2012 оноос хойш ердөө дөрвөн жилд л манай улсын төсвийн тэнцэл эерэг гарчээ. Төсвийн тэнцэл гэж тухайн жилийн төсвийн нийт орлого, зарлагын зөрүү юм. 2018, 2019, 2023, 2024 онд л багана дээш цойлж, төсвийн тэнцэл эерэг гарсан байна. Өөрөөр хэлбэл бид орлогоосоо бага зарлага гаргажээ.
Сүүлийн 13 жилийн үзүүлэлтийг харахад л алдагдалтай жилүүд олон байна. 2012-2016 онд Ардчилсан нам засаг барьсан. Үүнээс хойш МАН тасралтгүй УИХ-д олонхыг бүрдүүлсэн. Аль нам засгийн эрхийг авснаас хамаарч, төсвийн тэнцэлд ямар нэг өөрчлөлт байсан, эсэхийг харьцуулах зорилгоор 2012 оноос хойших дүнг харуулав.
Алдагдалтай төсөв баталсан. Тэгээд юу гэж?
Үнэндээ бид алдагдалтай төсөв баталлаа гэх мэдээг жил бүр шахуу уншдаг. Алдагдлынхаа араас төсөв тодотгоход нь ч гайхахаа больжээ. Алдагдалд ингэж л дээр дооргүй дасан, байх л зүйл мэтээр боддог. Зүй нь, улсын төсөв алдагдалгүй, ашигтай байх учиртай.
Орлого, зарлагаа зөв тооцоолж, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийгээд сурчихвал алдагдалгүй төсөв боловсруулах, батлах боломжтой. Гэвч намууд дөрвөн жилийн дараа дүнгээ тавиулж, сонгуульд өрсөлдөх тул яардаг, адгадаг. Богино хугацаанд ихийг хийж, өрсөлдөгч нараа хол хаяхыг санаархдаг.
Иймд хүний нөөцийн чадавх, хүрэлцээ, төрийн өмчит компаниудын засаглал буюу намын дунд шатныхны хүмүүсийнхээ ажлын туршлага, чадавхыг үл харгалзан олон ажил хийхээр төлөвлөж, улсын төсвийг төсөл хөтөлбөрүүдийн урт дараалал болгочихдог.
Нэгэнт төсөвт орсон учир тухайн ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай. Гэвч тендер зарлах гэж цаг алдана, зарласан ч олон компани санал өгөхгүй, арайхийж сонгон шалгаруултал түүхий эдийн үнэ өснө, хил дээр гацаа үүснэ, захиалагч байгууллага хэрэгжүүлэгч компанийн хооронд маргаан гарна гэх мэтээр түмэн саад учирдаг. Жил дамнан үргэлжлэх төслүүд нь төсвийн алдагдлыг үүсгэдэг нэг шалтгаан юм.
АЛДАГДЛЫН УРХАГ
Дээрх зурагт харуулснаар 2022 оны аравдугаар сарын байдлаар төсөв нэг их наяд төгрөгийн алдагдалтай байжээ.
Энэ алдагдлыг хэрхэн, хаанаас нөхсөн бэ? Засгийн газар гадаад зээл тусламж авч, алдагдлаа нөхсөөр ирсэн.
Бидний ярьдгаар хойд хормойгоо урд хормойгоо нөхсөөр өнөөг хүрэв.
АН 2012-2016 онд өндөр хүүтэй дотоод бонд, Чингис бондоор төсвийн алдагдлыг хаасан юм.
Эрх баригчид Монгол бол хөгжиж буй орон, бидэнд хийх ажил их байна.
Даанч мөнгө байдаггүй гэсээр зээл авдаг. Энэ нь мэдээж зардалтай, өндөр төлөөстэй. 2015 оноос хойш бид зээлийн өр төлбөрт 20-иод их наяд төгрөг төлөөд байна.
Өнгөрсөн хугацаанд Засгийн газар ямар бондуудыг ямар хүүтэйгээр, хэзээ босгов?

Эдгээр бондыг төсвийн алдагдлыг бууруулах, өмнөх бондыг төлөх хугацаа дөхөнгүүт дахин санхүүжүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэх гэх мэт зорилгоор босгожээ. Мөн энд зөвхөн гадаад бондыг онцлов.
Сүүлийн жилүүдэд дотоод зах зээлд бонд босгоогүй ч 2016 оныг хүртэл дотоодын хөрөнгө оруулагчдаас жилийн 16 орчим хувийн хүүтэй бонд босгосон. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар эдгээр бондыг төлснөө сүр дуулиантайгаар хэвлэлийн хурал хийж мэдэгдэж байв.
№
|
Бондын нэр
|
Гаргасан огноо
|
Тухайн үеийн төсвийн тэнцэл, төгрөгөөр
|
1
|
Евро бонд
|
2012
|
-577 тэрбум
|
2
|
Чингис
|
2012
|
-577 тэрбум
|
3
|
Самурай
|
2013
|
-278 тэрбум төгрөг
|
4
|
Мазаалай
|
2016
|
-2.3 их наяд төгрөг
|
5
|
Гэрэгэ
|
2017
|
-670 тэрбум төгрөг
|
6
|
Хуралдай
|
2017
|
-670 тэрбум төгрөг
|
7
|
Хөгжлийн банкны бонд
|
2018
|
+115 тэрбум төгрөг
|
7
|
Номад
|
2020
|
-3.2 их наяд төгрөг
|
8
|
ЗУУН-CENTURY
|
2021
|
-1.5 их наяд
|
2031 онд Century бондын үлдэгдлийг төлж дуусгана. Төсвийн шинэ хуулийн дагуу ирэх онд Засгийн газар 700 тэрбум төгрөгийн гадаад зээл авах төлөвлөгөөгөө цуцлав. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтыг 800 тэрбум, урсгал зардлыг 700 тэрбум төгрөгөөр тус тус бууруулснаар ирэх оны төсвийн алдагдал тэг боллоо.

ЕРӨНХИЙЛӨГЧ АЛДААГАА ЗАСЛАА
ЕРӨНХИЙЛӨГЧ АЛДААГАА ЗАСЛАА
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхад хүүхдийн мөнгө 20 мянган төгрөг байв. Цар тахал гар, хөл хорио тогтоон, олон ААН-ийн үйл ажиллагаа саатсан. Энэ нь иргэдийн орлогод ч шууд нөлөөлсөн. Иймд Ерөнхий сайд хүүхдийн нэг сарын тэтгэмжийг 100 мянган төгрөг болгох шийдвэр гаргасан юм. Тав дахин өсгөсөн энэ шийдвэр улсын төсөвт тэрүүхэндээ дарамт болдог.
Хүүхдийн тоо цаашид жил бүр өснө. Тэр хэрээр төсвийн зардал өснө гэсэн үг юм. Хүүхдийн тооны өсөлтөөс шалтгаалж хүүхдийн мөнгөн тэтгэмжийн зардал энэ оноос 39.4 тэрбум төгрөг нэмэгдэхээр байна. Ирэх онд 1.6 их наяд төгрөг зарцуулна.
Нэгэнт нэмэгдсэн зардлыг буцаагаад танах хэцүү.
Нэгэнт нэмэгдсэн зардлыг буцаагаад танах хэцүү. Өрхүүд хүүхдийн мөнгө аваад олон жил болж, амьжиргаанд нь багагүй тус нэмэр болдог энэ зардлыг эргүүлээд танахад ихээхэн төвөгтэй. Үүнийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “амссан”. Хүүхдийн мөнгийг ээж аавынх нь сонголтоор буюу хүссэн нь л авдаг болох зохицуулалтыг И-Монголиа аппликэйшнээр дамжуулан нэвтрүүлсэн ч олон нийт хүчтэй эсэргүүцсэн юм.
Ерөнхий сайд байхдаа төсвийн зардлыг ихээхэн нэмсэн ч Ерөнхийлөгч энэ удаад төсөвт бүхэлд нь хориг тавьж, алдаагаа засав.
АЛДАГДАЛГҮЙ ТӨСВИЙН ДАВУУ ТАЛУУД
Засгийн газар зардлаа нэмэхийн тулд орлогоо өндөр дүнтэй тавьдаг байв. Зардлаа нэмэх нь эрэлт, үйлдвэрлэлд түр зуурын л түлхэц өгнө. Харин урт хугацаандаа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг шахдаг. Хуримтлал, хөрөнгө оруулалт, шинийг санаачлах хөшүүргийг бууруулдаг. Эдийн засгийн өсөлтийг сулруулдаг болохыг судлаачид тогтоосон.
Мөн улсын төсвийг алдагдалгүй баталснаар аймаг, дүүргүүд ч энэ дагуу төсвөө батлах боломж бүрдэнэ. Алдагдалгүй төсөв баталснаар Засгийн газар өр нэмэгдэхгүй, өрийн төлбөр ч өсөхгүй. Хэрэв ирэх оны эцэст улсын төсвийн орлого давбал өрөнд биш хуримтлалд зарцуулна. Тэгээд ч өртэй хүн өөдөлдөггүй гэж бид ярьдаг шүү дээ.
СЭЗИС-ийн их сургуулийн багш, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Ж.Дэлгэрсайхан “2025 оны улсын төсвийн төслийг алдагдалгүй батaллаа. Цаашид ч эерэг тэнцэл бүхий төсөв баталдаг болох сайн жишгийг тогтоов. 1.9 их наяд төгрөгийн алдагдлын дам нөлөө нь олон их наяд төгрөгт хүрэх сөрөг талтай байв.
Гэхдээ бид багадаа 3-4 жилийн турш 0 алдагдалтай төсөв баталж чадвал эдийн засагт үр дүн нь бодитоор мэдрэгдэнэ. Эдийн засаг дахь төрийн оролцоо буурч, хувийн хэвшлийн орон зай тэлнэ.” гэсэн юм.
Төсвийн зардал хүлээгдэж байснаас давбал инфляцын дарамтыг нэмж, урсгал дансны алдагдлыг тэлдэг. Эдгээр эрсдэлийг ч тодорхой хувиар бууруулав.
Тэгэхээр энэ жишгийг хэдэн жилийн турш мөрдөж чадвал төсвийн сахилга бат сайжирна. Ер нь, Төсвийн хариуцлагыг хуулийг баталж, төсвийг алдагдалгүй батлах, зардлаа үр дүнтэй, өндөр үр ашигтай зарцуулах, хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь эрэмбэлэх гэх мэт олон үүргийг албажуулах шаардлага бий.

АЛДАГДАЛГҮЙ ТӨСӨВ ӨСӨЛТИЙГ СААРУУЛАХ УУ?

Энэ сарын 5-ны орой 23.40 цаг хүртэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болов. Ирэх оны улсын төсвийн шинэ төслийг хэлэлцлээ. Энэ үеэр төсвийг танаж, өмнө төлөвлөсөн зарим төсөл хөтөлбөр хасагдсанд бухимдах гишүүн цөөнгүй байв.
ЭЗХ-ийн сайд Л.Гантөмөр “Ерөнхийлөгчид бухимдах шаардлага байхгүй. Угаасаа УИХ өмнөх төслийг батлахдаа төсвөө тодотгоно гээд тогтоол хамт баталсан шүү дээ. Алдагдалгүй төсөв баталлаа гээд эдийн засгийн өсөлт саарахгүй. Бид уул уурхайгаас ихээхэн хамааралтай тул харин ч хасах руу орсон төсөв баталж болохгүй” гэсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин “Хөрөнгө оруулалт татах замаар эдийн засгаа өсгөх боломжтой. 2023 оноос хойш улсын төсөв ашигтай байгаа энэ үед мөчлөг сөрсөн бодлого явуулах нь зөв. Бид шинэ төсөв баталснаар хөгжлөө хязгаарлаагүй. Харин ч хувийн хэвшилд тэлэх орон зайг нээлээ. Сүүлийн жилүүдэд татварыг ихээхэн нэмсэн. Татвар, нийгмийн даатгалын нийт өр таван их наядад хүрлээ. Энэ нь хувийн хэвшлийнхэн хүнд байгааг илтгэнэ” гэснийг онцолъё.
Алдагдалгүй төсөв баталлаа гээд эдийн засгийн өсөлт саарахгүй. Бид уул уурхайгаас ихээхэн хамааралтай тул харин ч хасах руу орсон төсөв баталж болохгүй.
Эдийн засгийн өсөлт чухал. Энэ өсөлт тогтвортой байх нь ч дутахгүй чухал. Манай улс энэ оны эхний есөн сарын байдлаар ДНБ-ээ 5.7 хувиар өсгөсөн. Харин ирэх онд энэ үзүүлэлт 8 хувь байна гэж Засгийн газар тооцоолсон бол АХБ 6, Дэлхийн банк 6.5 хувиар өсөх төлөвтэй гэж тус тус танилцуулав. Өсөлтөд уул уурхайн салбарын олборлолт, дотоод эрэлт голлон нөлөөлнө гэж олон улсын байгууллагууд дүгнэлээ.

ТЭГВЭЛ 2026 ОНД МАНАЙ ЭДИЙН ЗАСАГ ЯМАР БАЙХ ВЭ?

2025 онд “Оюу толгой”-н олборлолт нэмэгдэнэ гэсэн сайхан мэдээ бий. Гэвч 2026 он хол биш. 2026 оны сүүл эсвэл 2027 оны эхээр эдийн засаг эвгүйдэх шинж тэмдгүүд эхнээсээ илэрсээр.
Айсан хүн алт авдаг гэж үг бий. Энэ нь хөрөнгө оруулагчдын дунд бичигдээгүй дүрэм юм. Тэд эдийн засагт тодорхойгүй нөхцөл байдал үүсэхэд алт авч эхэлдэг. 2024 онд дэлхийн төв банкууд алтыг эрчимтэйгээр худалдан авав. Энэ оны эхний есөн сард төв банкууд нийт 694 тонн алт авчээ. Хамгийн их хэмжээний худалдан авалтыг эхний улиралд хийсэн.
БНТУ (45 тонн), Энэтхэг (43 тонн), Узбекистан (19 тонн), Польшийн төв банк (33 тонн) алт авчээ. Мөн АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүг бууруулсан тул алтны спот ханш энэ онд 25 хувиар өсөв. “Goldman Sachs”, “UBS” зэрэг томоохон банкны шинжээчид 2025 онд гол металл болох алтны үнэ өснө гэж таамаглалаа.
Ирэх онд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хэдэн хувь байх вэ? Үүнээс манай өсөлт шууд хамаардаг. Олон жилийн турш өндөр өсөлттэй байсан хятадын эдийн засаг сорилтуудтай тулгарч эхэлсэн. Тус улсын төрийн өмчийн, томоохон барилгын компаниуд дефолт зарлаж, өр төлбөрийн хугацаагаа хойшлуулав. Үл хөдлөх хөрөнгийн салбарын энэ шокийг судлаачид болгоомжтойгоор ажиглаж байна.
Харин Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо “БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт сэргээгүй ч Коммунист намын их хурлаас гаргасан шийдвэрээр тус улс цаашид шинжлэх ухаан, технологид суурилсан хөгжсөн эдийн засгийн шинэ загвартай болно.
Судалгаа шинжилгээнд түлхүү анхаарч, олон үйлдвэр барих юм байна. Ирэх онд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 4.5 байх таамгийг Дэлхийн банк гэх мэт олон улсын байгууллагууд гаргасан. Манай улсаас тус улс руу нийлүүлдэг түүхий эдийн үнэ тогтвортой байна. Бид гадаад зах зээлийг байнга ажигладаг” гэв.
Эндээс төр болон судлаачдын байр суурь ялгаатай байгааг харж болно. Төгсгөлд нь онцлоход эрх баригчид айсуй хямралд бэлэн байх шаардлагатай. Үүний эхний бэлтгэл ажил нь алдагдалгүй төсөв юм.