Уг нь жил бүрийн арваннэгдүгээр сарын 15 гэхэд улсын төсвийг баталсан байх хуулийн хугацаатай. Гэвч энэ удаад төсвөө хугацаанд нь баталж чадсангүй. Учир нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн сарын 20-нд төсвийн хуульд бүхэлд нь хориг тавив.
2025 оны улсын төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах шаардлагатай, төсөвт тодотгол хийх тухай тогтоол баталсан нь хууль дээдлэх үндсэн зарчмыг зөрчсөн гэв.
Ерөнхийлөгч, улсын төсөв нь эдийн засгийн болзошгүй хүндрэл, бэрхшээлийг хохирол багатай даван туулах нөөц боломж, хуримтлал нэмэх, үнэ, ханшийн өсөлтийг хязгаарлах, эдийн засгийн тогтвортой байдал, иргэд, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн хэвийн үйл ажиллагааг хангах баталгаа болохыг хоригтоо тэмдэглэжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхад хүүхдийн мөнгө 20 мянган төгрөг байв. Цар тахал гар, хөл хорио тогтоон, олон ААН-ийн үйл ажиллагаа саатсан. Энэ нь иргэдийн орлогод ч шууд нөлөөлсөн. Иймд Ерөнхий сайд хүүхдийн нэг сарын тэтгэмжийг 100 мянган төгрөг болгох шийдвэр гаргасан юм. Тав дахин өсгөсөн энэ шийдвэр улсын төсөвт тэрүүхэндээ дарамт болдог.
Хүүхдийн тоо цаашид жил бүр өснө. Тэр хэрээр төсвийн зардал өснө гэсэн үг юм. Хүүхдийн тооны өсөлтөөс шалтгаалж хүүхдийн мөнгөн тэтгэмжийн зардал энэ оноос 39.4 тэрбум төгрөг нэмэгдэхээр байна. Ирэх онд 1.6 их наяд төгрөг зарцуулна.
0-18 насны нийт хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдсан хувь хэмжээ:
- 2005 онд 34%
- 2006 онд 70%
- 2007-2016 оны 6 сарыг дуустал 100%
- 2016 оны 7 сараас 60%
- 2017 онд 100%
- 2018 оны 3 сарыг дуустал 60%
- 2018 оны 4 сараас 80%
- 2019 онд 80%
- 2020-2022 онд 100%
- 2023 онд нийт хүүхдийн 91%
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хэмжээ:
- 2005- 2007 оны хагас жил хүртэл сар бүр 3 000 төгрөг
- 2007 оны 07 сараас 2012 оны 09 сар хүртэл улиралд 25000 төгрөг
- 2012 оны 10 сараас 2019 оныг дуустал сар бүр 20000 төгрөг
- 2020-2022 онд сар бүр 100 000 төгрөг
- 2023 онд сар бүр 100 000 төгрөг.
Нэгэнт нэмэгдсэн зардлыг буцаагаад танах хэцүү. Өрхүүд хүүхдийн мөнгө аваад олон жил болж, амьжиргаанд нь багагүй тус нэмэр болдог энэ зардлыг эргүүлээд танахад ихээхэн төвөгтэй. Үүнийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “амссан”. Хүүхдийн мөнгийг ээж аавынх нь сонголтоор буюу хүссэн нь л авдаг болох зохицуулалтыг И-Монголиа аппликэйшнээр дамжуулан нэвтрүүлсэн ч олон нийт хүчтэй эсэргүүцсэн юм.
Ерөнхий сайд байхдаа төсвийн зардлыг ихээхэн нэмсэн ч Ерөнхийлөгч энэ удаад төсөвт бүхэлд нь хориг тавьж, алдаагаа засав.