Яана аа, би өнөөдөр юу мартаад байна вэ, хүүхэд минь яаж байгаа бол, өвдчих вий дээ? Найз нь ойрдоо сайн унтаж чадахгүй байна гэх үгсийг та хэн нэгнээс сонсож байсан уу? Эдгээр шинж тэмдгүүд сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой байх боломжтойг мэргэжилтнүүд хэлж байна.
Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс цар тахлын улмаас монголчуудын 60 хувь нь сэтгэл түгшилт, 70 хувь нь ядаргаанд өртсөн гэх судалгааг гаргажээ. Үүний үр дагавар одоог ч хүртэл үргэлжилсээр байна. Тэгвэл сэтгэл түгшилт гэж юу болох, хэрхэн урьдчилан сэргийлж болох талаар Сэтгэл засалч эмч Б.Номин-Эрдэнэтэй ярилцлаа.
-Юун түрүүнд сэтгэл түгшилт гэж юуг хэлэх вэ гэдгээс яриагаа эхэлье.
-Зонхилон тохиолддог сэтгэцийн эмгэгт сэтгэл түгшил ордог. Сэтгэл түгшил гэдэг нь ямар нэгэн юманд тогтмол санаа зовохыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, юу ч болоогүй байхад санаа зовон тайван бус байдалтай байхыг хэлдэг.
Жишээ дурдвал, таны гар утас дугарахаар сандрах, тухгүй болох, хүнтэй утсаар ярихаас цааргалж зурвас илгээхийг илүүд үзэж байвал хөнгөн хэлбэрийн сэтгэл түгшил юм.
Хүн ойр дотнын хүмүүсийн санаа тавилтаар сэтгэл зүйгээ усалж байдаг.
Гэхдээ энэ шинж тэмдгүүд цар тахлын дараа илүү их олныг хамарч эхэлсэн. Бодоод үзье л дээ. Цар тахлын өмнө хүмүүс утсаар ярих, хүнтэй харилцахдаа төвөгшөөдөггүй байлаа шүү дээ. Хөл хорионд орсон хүмүүст ирээдүйд юу болох гээд байгаа нь тодорхойгүй байв. Энэ нь маш их стрессийг бий болгосон.
Энэ хэрээр амьдралын хэв маяг, орчноо өөрчлөх шаардлага тулгарсан. Тухайлбал, гэрээсээ ажиллах, онлайнаар хүмүүстээ харилцдаг болсон нь сэтгэлзүйн эрүүл мэндэд нөлөөлсөн гэж үздэг. Холын зай нь бие биетэйгээ харилцах харилцааг хаалттай болгосон.
Гэтэл хүн ойр дотнын хүмүүсийн санаа тавилтаар сэтгэл зүйгээ усалж байдаг. Сэтгэл засалч, сэтгэл зүйчид цар тахлын дараа сэтгэцийн эмгэгийн цар тахал бий болох эрсдэл үүслээ гэж үзэж байна.
“БИТГИЙ ТОО” ГЭДЭГ ЗӨВЛӨГӨӨ ТУХАЙН ХҮНИЙГ АРХАГ СЭТГЭЛ ТҮГШЛЭЭР ӨВТГӨЖ БОЛНО”
-Цар тахал сэтгэл түгшил ихсэхэд нөлөөлсөн гэлээ. Учрыг нь тайлбарлавал?
-Хөл хориог дотогшоо чиглэлтэй интроверт хүмүүс таатай хүлээн авсан байж магадгүй. Харин гадагшаа буюу нийгмийн харилцаанд орж энерги авдаг хүмүүст их хүнд туссан. Ковид бидэнд шинэ амьдралын хэв маягаар амьдрахыг тулгасан гэж хэлж болно.
Сүүлийн таван жилийн хугацаанд дэлхий нийтэд сэтгэл түгшил, сэтгэл гутралтай хүн ихэссэн. Хэрвээ өнөөдөр та сэтгэл түгшилд өртөж байгаа бол цар тахлын үед хэрхэн амьдарч байснаа санаарай. Ингэснээр яаж сэтгэлзүйгээ удирдах уу, хэрхэн зохицуулж чадах вэ гэдэгт тань туслах болно.
Жишээ нь, нийслэлийн түгжрэлийг зарим хүн их бухимдаж хүлээж авдаг. Зарим нь хаашдаа л түгжрэхээс хойш ном унших, подкаст сонсох зэргээр тухайн цагийг үр дүнтэй өнгөрүүлдэг шүү дээ. Хэрвээ үнэхээр сэтгэл түгшилд өртсөнөө мэдсэн бол аргалах гэж битгий үзээрэй. Олон нийтийн сүлжээнээс харсан хэт туйлширсан мэдээлэлд цензуртай хандах хэрэгтэй. Буруу мэдээлэлд итгэж болохгүй. Хэтэрхий их мэдээлэл хүнийг ядраадаг.
-Сүүлийн үед хүмүүс сэтгэл гутраад байна гэх болжээ. Энэ талаар?
-Өмнө нь иргэд маань сэтгэцийн эрүүл мэндийг огт тоодоггүй байв. Сэтгэцийн эмгэгүүд өмнө нь байж л байсан. Харин одоо шинэ “тренд” гаргаад ирсэн юм шиг “өө би сэтгэл гутралтай” гэж хэлэх хүн олон болжээ. Үүнийг байдаг л зүйл мэтээр хүлээж авч болохгүй юм аа.
Хүн амьдралынхаа туршид сэтгэцийн эмгэгээр өвдөж болохгүй биш болно. Гэхдээ сэтгэлзүйн асуудалтай удвал нойргүйдэл, сэтгэл гутрал, мэдрэлийн ядаргаа, сэтгэл түгшлээр илэрнэ. Тиймээс тухайн хүн байнгын эмгэгтэйгээ байж болохгүй, арга хэмжээ зайлшгүй авах шаардлагатай. Өвчин учраас эмгэг жамаараа биеийн өвчин болж хувирдаг.
Бид ойр дотнынхоо хүмүүст хэлдэг дээ. “Миний сэтгэл санаа хэцүү байна, Ажил маань бүтэхгүй байна эсвэл хэн нэгэнтэй муудалцаад учраа олохгүй байна” гэдэг. Харин хариулт нь “битгий тоо”. Гэвч энэ асуудал, гомдлоо сэтгэл дотроо хадгалаад л яваад байж болохгүй. Зүрх өвдлөө гэвэл зүрхний эмчид, бэртвэл гэмтлийн эмнэлэгт ханддаг шиг сэтгэл санаа тайван бус, зовууртай байвал сэтгэцийн эмчид хандах л хэрэгтэй.
-Сэтгэл түгшилтэд орсноо хэрхэн мэдэх вэ?
-Миний ажигласнаар сүүлийн үед уламжлалт анагаах ухаанаар голын хий гэх оноштой хүн олширсон. Монголчууд маань өвдөлт гэдгийг шууд утгаар буюу биеийн өвдөлт гээд ойлгочихдог нь буруу. Сэтгэл түгшилт стрессээс үүдэлтэй. Стресст өртвөл хүний бие хариу урвал үзүүлдэг. Таагүй байна гэдгээ илэрхийлж санаа зовох, уурлах гэх мэт өөрийнхөө онцлогоос шалтгаалан хариу үзүүлнэ.
Яагаад миний өвдөлтийн онош илрэхгүй байна аа? гэдэг асуулт бодогдсон л бол сэтгэл засалчид үзүүлээрэй.
Энэ таагүй хариу урвалуудаа мэдэхгүй эсвэл мэдсэн ч тоохгүй явсаар тусламж авах гэж мэргэжлийн эмчид хандах нь бага байдаг. Хандъя гэхээр хаана хандахаа мэдэхгүй зэрэг олон шалтгаанууд байна.
Архаг сэтгэл түгшилд өртсөн хүнд зүрх нь өвдөх, цээж хүнд оргих, үе үе хоолой горойх, толгой өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Зарим хүн эдгээр шинж тэмдэг илэрлээ гээд ходоодоо дурандуулах, зүрхний эмчид үзүүлж шинжилгээ өгдөг. Гэтэл шинжилгээний хариу нь ямар нэгэн өөрчлөлтгүй гардаг. Тиймээс яг энэ нөхцөлд сэтгэцийн эрүүл мэндээ үзүүлэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.
Сэтгэл түгшилд өртсөн гэдгээ мэдэлгүй л маш олон эмнэлэгт хандаж, хугацаа алдсан байдаг. Яагаад миний өвдөлтийн онош илрэхгүй байна аа? гэдэг асуулт бодогдсон л бол сэтгэл засалчид үзүүлээрэй. Оношоо олохын тулд олон хаалга татаж, эцэст нь урам хугарч буруу ойлголт үүсэх эрсдэлтэй.
-Тэгвэл стресст өртөөд байгаагаа хэрхэн мэдэх вэ? Яаж урьдчилан сэргийлэх юм бэ?
-Сэтгэл гутрал, сэтгэл түгшилтэй болчихсон байна гэж өөрийгөө оношлоод шууд л эмнэлэгт хандах ёстой биш. Хамгийн чухал нь стресс гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.
Эрт үед хүн төрөлхтөн араатан амьтан, цаг агаараас үүдэн стресстдэг байсан бол орчин үед бид харилцаа, орчин, амьдралын хэв маягаас үүдэн стресстэж байна. Хүн араатан амьтантай тааралдвал зугтах, тулалдах, гацах хариу урвал үзүүлнэ. Амь тэмцэх үедээ хүний зүрх цусаа хурдан шахаж, бүх биеийнхээ булчинг чангалдаг. Тэгэхээр стресс гэдэг нь англи хэлнээ хүчдэл гэсэн утгатай. Монголчилбол ямар нэгэн зүйл хүчлэгдэж, чангалагдсан гэсэн үг.
"Монголчууд бүгд сэтгэцээ үзүүл" гэх үг хаа сайгүй харагддаг болсон. Бид гадуур явахдаа бухимдалтай, үйлчилгээний байгууллагад үйлчлүүлж чадахаа больчхоод байна. Хүлээж чадалгүй тэсгэл алдан үйлчилгээний ажилтныг загнаж бухимдлаа илэрхийлдэг. Энэ нь хүмүүс биеийнхээ булчин чангарлыг зохицуулж чадахгүй явсаар тэсэрч байгаа л гэсэн үг. Бид алхам тутамдаа бачуурсан хүмүүстэй харилцаж байна шүү дээ.
"СТРЕСС ТАЙЛАХ БЭЛЭН ЖОР БАЙХГҮЙ"
-Сэтгэл түгшилтээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Стресстэй үед хүн шийдвэр гаргаж чаддаггүй. Хүн өөрийнхөө дуртай хобби, сонирхолд цаг заавал зарцуулах шаардлагатай. Ихэнх хүмүүс хэлдэг л дээ. “Би өөрийнхөө дуртай зүйлдээ зарцуулах цаг байдаггүй” гэдэг. Яг бодит байдалд хүн дуртай зүйлдээ зарцуулах 1-2 цаг илүү байдаг.
Өдөр тутамдаа гаргасан жижиг өөрчлөлтүүд таны сэтгэлзүйн эрүүл мэндийг хамгаална
Одоо үед цагийн менежментээс гадна оюун санааны менежмент маш чухал болсон. Түүнчлэн өөртөө амралт өгөх, өдөр тутмын ажлаасаа хэсэг зуур холдох шаардлагатай. Хүн болгоны дотор байнга бодож явдаг хийхийг хүссэн зүйл байдаг. Стресс тайлах бэлэн жор байхгүй.
Өөрийн гэсэн орон зайгаа олж мэдэн, өдөр тутамдаа өөрчлөлт хийж байх хэрэгтэй. 3-6 сарын турш шинэ зүйл туршаад түүнээсээ уйдахгүй байвал энэ бол шинэ хобби байх нь. Өдөр тутамдаа гаргасан жижиг өөрчлөлтүүд таны сэтгэлзүйн эрүүл мэндийг хамгаална.
Манай улсад стресс тайлах олон нийтийн төв, сонирхол хобби нэгтэй хүмүүсийн клубүүд хэрэгтэй байна гэж боддог. Хэрвээ урьдчилсан сэргийлэх арга хэмжээгээ авч чадвал заавал хүндэрч эмнэлэгт хандах шаардлагагүй.
"ХЭН Ч ТАНЫГ ГАДНААС ХАРААД ЮУ БОДОЖ БАЙГААГ ТАНЬ МЭДЭХГҮЙ"
-Сэтгэлзүйч, сэтгэл зүйч хоёрын ялгаа юу вэ?
-Сэтгэлзүйч бол боловсролын чиглэлийн хүн. Өөрөөр хэлбэл, судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг. Сэтгэлзүйч нарийн мэргэшиж болно. Сэтгэл засалч бол анагаахын сургуулийг төгссөн, эрүүл мэндийн чиглэлд ажилладаг гэсэн үг.
Сэтгэл засалч бол нарийн мэргэжлийн сэтгэцийн эмч л гэсэн үг. Нойргүйдэлд орсон эсвэл хэвийн хооллож чадахаа больсон, зан төлөв нь өөрчлөгдсөн хүнийг сэтгэл засалч эмчилнэ.
Тухайлбал, өмнө нь зүгээр л хийдэг байсан үйлдлүүдэд нь өөрчлөлт орчихсон. Зан байдлын өөрчлөлт буюу өмнө нь тайван, хөгжилтэй байсан хүн уур уцаартай, санаа зовсон, сандарсан байдалтай болсон бол сэтгэл засалчид хандаж болно. Тухайн хүнийг эмээр эсвэл эмгүй эмчилгээ хийдэг.
-Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах зөвлөгөө хүргээд энэхүү ярилцлагаа өндөрлөе.
-Бодсон бодол, асуудлаа дотроо хадгалаад л байх юм бол сэтгэл гутрал, түгшилд өртөх аюултай. Хэн ч таныг гаднаас хараад юу бодож байгааг мэдэхгүй. Зарим иргэн сэтгэлзүйн тусламж авах нь хэтэрхий өндөр төлбөртэй гэж ойлгодог. Гэтэл есөн дүүргийн эмнэлэгт сэтгэлзүйчид байгаа.
Та хүсэх юм бол цаг аваад үзүүлэх боломжтой. Мөн СЭМҮТ-ийн 1800-2000 гэх 24 цагийн зөвлөгөө өгдөг утас бий. Зүгээр л оролдоод үзэх хэрэгтэй. Монгол хүний зан байна л даа. Хүнд муугаа үзүүлэхгүй гээд ярьдаггүй.
Хэрвээ хэн нэгэнтэй ярилцах боломжгүй бол өдрийн тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. Өдрийн тэмдэглэлдээ “Өнөөдөр ийм үйл явдал боллоо. Би үүнийг уурлаж хүлээж авсан эсвэл баяртайгаар хүлээж авлаа” гэх мэтээр сэтгэл хөдлөлөө бичих хэрэгтэй шүү. Хамгийн чухал нь стрессийг ойлгох, зохицуулж сурах хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.