Буцах

Сэлэнгэ аймагт хууль бус олборлолт явуулж байсныг илрүүлжээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хийж буй хамтарсан шалгалтаар “Бага зүм”, “Их алт” гэх газруудад хууль бус олборлолт явуулж байсан зөрчлийг илрүүлэн албадан буулгаж, зөрчлийг шалгах ажлыг эхлүүлжээ.

Түүнчлэн гуравдугаар багийн нутаг “Улаан хясаа” гэх бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зорилготой гэх зохих зөвшөөрөл, бичиг баримтгүй нөхөрлөлийг буулгах шаардлага өгч хэрэгжилтийг нь хангуулж байна. 

Шалгалтын явцад нуусан, орхисон эзэн холбогдогчгүй экскаватор, гар хийцийн алт угаах төхөөрөмжүүдийг тодорхой байршлуудад илрүүлэн, албадан буулгах, эзэн холбогдогчийг тогтоохоор шалгалт явуулав.
Цаашид хууль бус үйлдэлдээ ашигласан болон ашиглахаар бэлтгэж завдсан, номер, арлын дугааргүй, бичиг баримтгүй, бүртгэлгүй техник тоног төхөөрөмжүүдийг харьяалал харгалзахгүйгээр улсын орлого болгох асуудлыг холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.

Зочин
[ 202.126.90.19 ]
  2023.11.04

Ashguide

tt
[ 66.181.186.60 ]
  2023.11.03

muu suu

Зочин
[ 80.208.70.164 ]
  2023.11.03

Ashiglasan tehnikuudiig n shuud huraan avdag bolvol iim asuudal nam daragdanadaa